antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2014 3 comments

17 настай бөө охин хүүхэд зодож цусыг нь ууж танхайрчээ

нийтлэсэн Admin

booМонголчууд эрт дээр үеэс тэнгэрээ шүтэж ирсэн. Үүгээрээ ч бөөгийн шашинг эрхэмлэн шүтэж, хүчирхэгжин явсан цаг үе бий.  Гэтэл өнөө цагт бөө гэсэн нэр зүүж өнгө мөнгө, бусдыг айлгаж сүрдүүлэх гэсэн мунхаг бодлоосоо болж шунасан түүх соёл өв уламжлалын ариун хэлхээс болсон бөө мөргөлийг ашиглан гэмт хэрэг хийх болжээ. Тэрээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 17 настай Нэргүйн Ханд гэдэг удган охин хүүхэд зодсон хэрэг гарчээ. Тодруулбал 14-17 настай хүүхдүүдийг удган гэх Н.Ханд нь хамт хоноё гэж гуйсан байна. Гуйлтанд нь татгалзсаных нь төлөө зодож улмаар “Би бөөгийн сүнстэй, хөгшин хүний дүрээр орж ирдэг” гээд Б.Есүхэй, н.Батбилэг хоёрыг зоджээ. Мөн хүүхдүүдийг сөгдүүлж суулгаад удганы зүүж явдаг эрхээрээ толгой тархигүй ороолгон, ширээн дээр байсан тавгийг хагалан хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж уун хүний санаанд оромгүй үйлдэл хийсэн байна. Аз болоход удганы гараас арай гэж мултарч чадсан охид шөнийн 02:00 цагийн үед хамаг хувцас нь цус болчихсон хөл нүцгэн гэртээ иржээ. Хоёр хүүхдийн хувьд бие нь таагүй байгаа төдийгүй шөнө унтаж чадахгүй болсон гэнэ. Юутай ч уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж удган гэх уг охинд 5 жилийн ял оноогоод биелэлтийг нь зургаан сараар хойшлуулсан байна. Энэ хугацаанд дахин гэмт хэрэг, захиргааны шийтгэл авбал шууд хоригдох ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

– See more at: http://www.mongolcom.mn/read/10384#sthash.dXDFhOrY.dpuf

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • хурлийз (June 24, 2014 8:06:33 pm )

    энэ бол бее биш,ямар нэг ад зэтгэр байхаа

  • zochin. (June 24, 2014 9:49:21 pm )

    kkk yuamarch bolovsrolgui hir boosnoosoo salaagui muhar susegiin novshuud uhsenii boo baihav dee Tsus sorogch yum bish uu yuasan tsoohon jil ogdog yum be. Ooriig ni tsusiig ni gartal nudchihvel haraal zetger ni hurdeggui yum daa.

  • gantulga (June 25, 2014 9:03:41 am )

    Arai dendej bna mahchin yumuu

antalya rent a car