antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2014 12 comments

Улсын харцага Г.Ганхуяг нутгийн гишүүндээ “гоморхов”

нийтлэсэн Admin

bhХөвсгөл аймгийн Галт сумын харъяат хүчит бөх Үнэн Зоригт Харцага Ганзоригийн Ганхуяг нутгийн гишүүддээ гоморхов. Хөвсгөл аймагт МАН-ын намаас нэр дэвшиж УИХ-д заларсан Л.Энх-Амгалан гишүүн анх нэр дэвшихээс өмнө аймгийнхаа хүчит бөхчүүддээ ихэд дэмжлэг үзүүлдэг байсан гэнэ. Харин түүний энэхүү магтууштай ажлууд нь өдрөөс өдөрт суларсаар өдгөө тоож харахаа ч байсан сурагтай. Тэрээр энэ талаар тус аймгийн харъяат бөх Г.Ганхуяг өөрийн байр сууриа ийн илэрхийлэв. “Аймаг сумынхаа хөгжил, хүчирхэг, эв нэгдлийг бөхөөрөө, бөхчүүдээрээ илэрхийлж бөхчүүдээ дэмжиж ирсэн уламжлалтай ард түмэн бол Монголчууд билээ. Отог аймаг, улс гүрэн үүссэн цагаасаа л хоорондоо наадмаа хийж бөхөө барилдуулж хамгийн хүчтэй чадалтайгаа шалгаруулдаг уламжлалтай байсан бөгөөд хошуу нутагт нь ган, зуд турхан нүүрлэж ядуурсан ч хошууныхаа нэрийг гаргаж барилдах бөхөө хошууны сангаас хоол хүнс, өмсөх зодог шуудгийг нь бэлдэж өгч амжилттай барилдуулан элбэг сайхан амьдарч байгаагаа үзүүлдэг байжээ. Иймд нутгийн ядарсан ардууд бөхчүүдийнхээ гэрт очиж гэдэс цаддаг байснаас үүдээд бөхийн гэр хоолтой гэж хэлц үг хүртэл гарчээ. Мөн Ж.Мөнхбат аваргыг сайн барилдаж байхад Ж.Самбуу гуай, Х.Баянмөнх аваргыг сайн барилдаж байхад Ю.Цэдэнбал, Б.Бат-эрдэнэ-Бямбасүрэн, Х.Мөнхбаатарыг түрүүлж арслан болдог жил С.Баяр дарга гэх мэтчилэн төрийн тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байснаас харахад бөхчүүд нь сайн барилдаж аймаг сумынхаа нэрийг дуурсгахад нутгийн савдгууд баясч төрийн тэргүүн сонгогддог гэж ярилцдаг нь ч үнэний хувьтай санагддаг. Манай Хөвсгөл аймаг олон жил гурван аваргаа залгамжилж төрөх аварга цолтноо хүлээж байна. Одоогийн байдлаар ид барилдаж нутаг усаа дуурсгаж яваа олон хүчтэнгүүд байгаа ч У.арс Х.Мөнхбаатар, У.хар. Ц.Содномдорж хоёр л өндөр дээд цолонд түрүүлж хүрэх магадлалтай барилдаж байгаа бөхчүүд юм. Мөнхбаатар, Содномдорж хоёр маань бэлтгэл сургуулилтаа шургуу хийж сэтгэл зүрхээ зориулан барилдаж л байна. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр Үндэсний их баяр наадмын комисс, МҮБХнд нөлөө бүхий хөлийн цэц, засуул, тэргүүлэгч бөхийн зүтгэлтэн байхгүйн гайгаар манай бөхчүүд улсын наадамд олон удаа даваагаа, амжилтаа луйвардуулж байсан нь нууц биш юм. Хилийн цэргийн Хилчин спорт хороо, Хүрэлбаатар захиралтай Монос грүпп Ц.Содномдоржийн маань бэлтгэл сургууль, амжилт, ар гэрт нь санаа тавьж байнга туслаж дэмжиж явдагт талархаад баршгүй.. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэгчээр ирэх наадмаар цойлон гарч цэнгэлийн манлай болохыг нийт Хөвсгөлчүүд, бөх сонирхогчид хүлээн суугаа нь дамжиггүй. Содномдорж маань ч олны итгэлийг алдалгүй бэлтгэлээ тогтмол хийж, зорилгоо биелүүлэхээр хөдөлмөрлөж байна. Мөнхбаатар арслангийн хувьд Аварга багшийнхаа цолонд хүрч Хөвсгөл аймгаас төрсөн дөрөв дэх аварга болохын төлөө олон жил бэртэл гэмтэлээс эхлээд олон саад бэрхшээлийг давж МУ-н Арслан хэмээх хүндтэй сайхан цол алдрыг хүртээд байгаа өнөө цагийн хамгийн хөдөлмөрч, хамгийн шударга барилддаг бөх билээ.. У.арс Ганбат 36 насандаа, У.Арс Ганхуяг 37 насандаа, У.Аварга Эрхэмбаяр 37 насандаа улсын их баяр наадамд түрүүлж байсан бол энэ жил 32 настай Мөнхбаатар арслан маань одоогийн байдлаар ямарч дэмжлэггүй, авсан цалингүй жил шахуу амьдарч байна. Дээрээс нь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн санаачлагаар улсын наадамд тасралтгүй амжилт гаргасныг нь үнэлж амьдрал бололцоог нь сайжруулж байна гэж СТОрдны тэнд байсан 2 өрөө байрыг нь заруулж урьдчилгааг нь хийгээд Зайсанд 3 өрөө байр лизингээр авч өгсөн ч авсан цалингүй, бэлэгнээс өөр орлогогүй бэлтгэлээс өөр ажилгүй, 5 ам бүлтэй айлын өрхийн тэргүүн арслан маань байрныхаа үлдсэн мөнгийг төлөх, ар гэрээ тэжээх үүргийн дагуу гадаад дотоод явж, бизнес арилжаа хийж бэлтгэл сургуулилтаа төлөвлөгөөний дагуу хийхгүй яваад байгаа юм. Аварга болох, нутаг ус, ард түмнээ баярлуулах зорилгодоо үнэнч яваа арсланд маань миний нүдэн дээр олон удаа их мөнгөний санал ирж унаж өгөхийг хүссэн, ятгасан дарамтууд ирж байсан ч нэг ч удаа бууж өгөлгүй үнэн шударгаар барилдсаар өдий хүрлээ.. Хэрэв зарим том цолтонгуудын адил найраанд орж улсын цолтон төрүүлээд явсан бол өдийд ийм байдалтай байхгүй байсан нь хэнд ч ойлгомжтой.. УИХ-н гишүүн Л.Энх-Амгалан ах 2012 оны сонгуулиас өмнө Хөвсгөлчүүдэд, Хөвсгөлийн бөхчүүдэд их туслаж их сайн сайхан үйлс хийж байсны жишээ дурдвал олон. Зөвхөн бөхийн хүрээнд гэхэд л бидний олон бөхчүүдийг дэмжиж, шагнаж, бөхийн дэвжээг маань ивээн тэтгэж Мөнхбаатар арсланг Энержи-ресурс компанийн нэр дээр барилдуулж цалинжуулж дэмжиж байлаа.. Сонгуулиас хойш Энх-Амгалан гишүүний, нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа илт суларч Хөвсгөл аймгаас залгамжлан төрөх ирээдүйн бөхчүүдийг бэлддэг ”Хөвсгөлийн Хүчтэн”бөхийн дэвжээний дасгалжуулагч багш нь цалингүй, ус тогныхоо мөнгийг төлж дийлэхгүй байнгын ү.ажиллагаа тасалдаж, наадмын бэлтгэлийн нийт зардлын талыг нь ч хүчрэхээ байлаа.. Бүх зардал чирэгдэл голлон нэг хүний нуруун дээр ачааллаад байхаар хэцүү л байдаг байх да. Бөхийн төлөө эрүүл мэнд олон жилийн амьдралаа зориулаад дэмжлэг туслалцаа муутайн улмаас боломжит амжилтаа гаргаж чадаагүй над шиг олон бөхчүүд байдаг. Энэ бэрхшээл дүү нарын маань амжилтанд битгий давтагдаасай.Увс, Ховд, Говь-Алтайн нутгийн зөвлөлөөс жишээ аваасай. Ямар менежмент хийж нутгийнхаа бөхчүүдийн амжилтыг сайжруулах вэ? Ямар арга барилаар ажиллавал зөв бэ, нутгийн боломжтой, сэтгэлтэй хүмүүсийг яаж нэгтгэх вэ гэж та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцахаар энэхүү постоо бичлээ..Хөвсгөл нутгаас төрөх дөрөв дэх аваргаа өлгийдөн авах бидний хүсэл баяр удахгүй биелэхийн ерөөл тавъя. Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат МУ-н ‘Улам Нэмэх’ “Үнэн Зоригт Харцага Ганзоригийн Ганхуяг”

Улсын их баяр наадам хаяанд ирсэн энэ үед аймаг сумдын бөхчүүдийн хувьд уран мэх, хүч чадлаа гайхуулах, зэрэг цолоо бататгах, нэмэх үүднээс бэлтгэл хамгийн чухал байдаг. Харин Хөвсгөл аймгийн хүчит бөхчүүд маань иймэрхүү хүнд байдалтай байгааг нутгийн хүндэт гишүүн мэдэж байгаа болов уу. Эрхэм Л.Энх-Амгалан гишүүн сонгуульд өрсөлддөг жилээ урлаг соёл, спорт зэрэг бүхий л салбарыг дэмжиж ажлахаа амлаж зөөлөн сэнтийд заларч байсан. Харин энэ бүхэн нь худлаа хоосон амлалт болон хувирч нутгийн зон олноосоо нүүрээ буруулж байгаа нь харамсалтай. Түүнийг нутгийн иргэдээсээ нүүр буруулж байх хооронд бие даагч Ц.Даваасүрэн нутгийн бөхчүүддээ сэтгэл гарган чадах чинээгээр тусалж байгаа сурагтай.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • dorj (June 24, 2014 2:43:44 pm )

    davarsan har mahnuud heneer tejeelgeh geed baigaa yum.Iim archaagui shuud mongo guij amidardag humuus bol bohchuud shdee.tegeed haana gemt hereg hun zodoj deerelhene teren deer yaj olon hunii durguig hurgej baidag .ner hund ni jilees jild unaj baigaa

  • dd (June 24, 2014 3:10:26 pm )

    Эд нар одоо больмоор юм

  • dd (June 24, 2014 3:11:32 pm )

    одоо байтлаа нойлын цаас хэрэгтэй байна гэх юм байналдаа

  • irgen (June 24, 2014 3:17:39 pm )

    Ganhuyg hartsagiin zub zaluu buhchuudee gargaj ireh gesen saihan setgel bn uurt mine yum ug gej bgaa bish zuv sh dee

  • jim (June 24, 2014 3:31:37 pm )

    munhbaatar chin uuruu bayan shdee uuruu munguu tulnu biz dee

  • jim (June 24, 2014 3:32:22 pm )

    ter nairaagaar mungu tugrug avdag l gesen bizdee teriigee idej uu BUH URLAGIINHAN 2 gej davartsan teneg garuud

  • Anonymous (June 24, 2014 3:42:29 pm )

    Belenchleh setgelgeeneesee salaa. Unasan buhud shaltag mundahgui gegcheer yun ih zovlon toochdiin ter baitugai honogiin hooloo oloh gej udur shunugui hund hudulmur erhelj bgaa uchnuun hun bna ain. Ajil hudulmur erhel za. Davartsiin. Tanil talgui bolood davaa avch chadahgui bna gene u. Unen hucheeree yavj chadahgui archaaguigee hend gaihuulsiin.

  • зочин (June 24, 2014 4:08:55 pm )

    2010 онд Мөнхбаатар, Ганхуяг нар Хөвсгөл аймагт болсон томоохон ойн наадамд Содномдоржийг та нарт бууж өгөхгүй үнэнээр барилдана гэж хэлсниих нь төлөө бүлэглэн зодож хүндээр гэмтээж байсан гэмт этгээдүүд зүй нь хуулийн хариуцлагахүлээх ёстой шүү.Мөнхбаатар допинг хэргэлсэн нь батлагдсан харуи солонгосоос ирснийг хэлсний төлөө бөхийн холбооны тэргүүнийг улаан цайм гүтгэж байсан увайгүй хүн чанараа уландаа гишгэсэн жудаггүй хүн.Хөдөө суманд сургууль завсардчихсан нөхөр байсан бөхийн буянаар өдий зэрэгтэй яваагаа ойлгож ухахгүй ухвар мөчид амьтан даа

  • teneg bukhchuuded (June 24, 2014 4:23:46 pm )

    makhan tolgoinuudaa ajil khiij amidar. odoo tsag bol ta nar khudulmur khiij amidrakh tsag khen ta nariig tejeekh yum. khutssan gulug be. unuudruus ekhleed bukh khun khun bish makhan tolgoi l geye. ta nar niigemd yamar gavya baiguulav, khogoo tseverle

  • ffffff (June 24, 2014 7:27:11 pm )

    ajil turul olj hiil dee…aliin bolgon ard tumen ta nariig tejeeh ve…tsol avahad chin aimag sumaaraa l hudluj baigaagaa barij bna… daraa ni uuruu amidarch sur l daa

  • ZochinZochin (June 24, 2014 9:20:15 pm )

    Munhag har mahan tolgoilson ene buhchuud mongol ulsiig samarch guitslee ymar snunaltai novsnnuud be

  • хүннүү (June 25, 2014 8:37:59 am )

    бөх лам нар ханаж цадахаа байлаа энэ бол гамшигш үү зовлон ирвэл лам таргалана баяр ирвэл бөх таргалана гэгч болж байна хувалз мэт амьдрагч нар яасан олон болж байнаа насаараа улс орондоо зүтгээ хэдэн өнчин хүүхдээ алйын түрээсийн хүйтэн байран хаячихаад явж байгаа цагдаа бүсгүй зурагтаар гарч байсан тэгхэд юу ч хийгээгүй байж 2 оос 3 байр авсан бөхчүүд байж байна нямдорж сайд байхдаа иймэл ажил хмйж байлаа шүүдээ

antalya rent a car