antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2014 2 comments

Ардчиллын жинхэнэ баатрууд халамж хүртэх гавьяатай

нийтлэсэн Admin

a21264f17d53e774bigӨглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу
Өртөөлөнхөн цуурайт­саар
Өргөн талыг туулаарай Өглөө намайг сэрээсэн
Өнгөлөг хонхны дуу
Өртөөлөнхөн цуурайт­саар
Өргөн талыг туулаарай
Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, Д.Ганбат, М.Зоригт нар Ардчилсан хувьс­га­лын үйл хэрэгт ман­лайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийг­­мийн хамгааллыг дээш­лүүлэх талаар хуулийн төсөл санаачилж, са­нал авахаар Засгийн газарт хүргүүлж байна гэсэн мэдээлэл олон нийтэд хүрэв.

УИХ-ын таван гишүүний санаачилсан Ардчилсан хувьс­­галын үйл хэрэгт ман­лайлан оролцсон анх­ны зүтгэлтнүүдийн нийг­­мийн хамгааллыг дээш­лүүлэх хуулийн төсөлд ард­чилсан хувьсгалын анх­ны зүтгэлтнүүдэд орон сууц олгох, эсвэл түүнтэй адилт­гах хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох талаар тусгажээ. Орон сууц болон тэтгэмжийн хэм­жээ, олгох журмыг баталж, 2015 онд багтаан зохион байгуулахаар оруулсан нь хэрвээ 1990 оны Цагаан морин жилийн ард­чилсан хувьсгалыг амь, амьдралаа зольж хийлцсэн эгэл жирийн баатруудыг яг олж өгвөл үнэхээр нүдээ олсон заалт мөн.

Үндэс­ний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чө­лөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдар­шуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримтлаж хэрэгжүүлсээр ирсэн. Мон­гол Улсыг зах зээлийн эдийн засагтай нийг­эмд шилжүүлэх түүхэн хувьсгалыг гардан хийлцсэн жинхэнэ баатруудын хувьд энэ удаагийн хууль залгамж шинж чанараа хадгалж байгаа юм. 1990 оны ардчилсан хувьс­галын манлайд явсан жинхэнэ халуун залуу эр зоригтнуудаас одоо тун цөөхөн хүн үлджээ.

Ер нь алсуур юм бүхэн хувирч амьд­рал ч биднээс улирч одно. Ёстой л “Амь­дын зол, үхсэний хохь” болдог хорвоод аяархан ч гэсэн амьдрал өөрөө биднийг эмтэлж л яваа. Өнөөдөр инээгээд уулзаж байсан нэгэн маргааш байхгүй, өчигдөр зэмлээд үлдэж байсан эрхэм хүмүүн өнөөдөр харвасан сум шиг л холын од руу ниссэн байна. Бид ийм л амьдралыг туулж яваа. Монгол оронд Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн зорилоготой, зоригтой эрчүүд, ардчилсан хувьс­галын партизанууд “бид хийдгээ хий­сэн” гэх шиг л хойно хойноосоо цувран одоц­гоосоор одоо хорь, гучаадхан хүн үлдсэн нь гашуун үнэн. Тэд залуу байсан. Тэдэнд алдах юм, айх эмээх зүйл байгаагүй. Тэд дэндүү омголон байснаараа хахир өвлийн хүйтэнд туг, лоозон барин зогсч, хоёр хуруу нь мэдээгүй болтлоо хөлдөж өдгөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн яриаг тасалдуулахгүй гэж чанга яригчтай холбогдсон утасны хол­боосыг чангалан зогсч байсан юм.

Ком­мунизмын саарал манан дунд 70 жил унтсан монголчуудыг чухамхүү Цагаан морин жилд дуудан сэрээсэн ард­чилсан хувьсгалын дууч шувуухай нь “Хонх”-ын С.Цогтсайхан агсан байлаа. Тэр дэндүү их гавьяа байгуулсан шигээ дэндүү хэнэггүй, дэндүү хайнга амьдраад дууссан. Түүнээс өөр “идэвх санаачлагатай” нэгэн байсан бол өнөөдөр “Улсын баатар” болох байсан нь тодорхой. “Хонх”-ны дуугаар хожсон олон “цагаан захтан” өнөөдөр УИХ-ын эрхэм ги­шүүн гээд малилзаж яваа. Өнөө­­дөр УИХ-ын эрхэм гишүүн гээд сууж байгаа олон эрхэм ардчилсан хувьсгал ид дүрэлзэж байхад энд, тэнд номын дуу сонс­сон шиг таахалзаж явсан нь яалт ч үгүй үнэн. Чухам тэр л хүнд өдрүүдэд одоо тоотой үлдсэн ардчилсан хувьсгалын партизанууд хаврын хар хавсраганаар хэзээ баригдаж хоригдохоо мэдэхгүй ч хоолойгоо сөөтөл хашгиран тэмцэлдэж, өнөөдрийн төлөө зүт­гэж явсан. Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар Сүхбаатарын талбайд хүрэлцэн очиж “Амь­дарч байгаа нийгэм маань нэг л болохгүй байна, өөрчлөн шинэчлэх ёстой” хэмээж амь насаа хайрлахгүй тэмцсэн жинхэнэ эр зоригтнуудын хүчээр Монгол оронд ард­чилал ялсан. Тэдэнд халуун амь, чин зо­ригоос нь өөр алдах зүйл байгаагүй. Тиймдээ ч тэд ухарч няцаагүй, хуурч хуйвалдаагүй. Тэдэнд өөрийнх нь аминаас илүү Монгол орны маргааш, хөгжил дэвшил хэрэгтэй байсан. Тэд албан тушаал горилж төрөлх зан­гаа хувиргасангүй. Тэд анх хэн байсан тэр л хэвээрээ хорвоог туулаад дуусч байна. Харин тэд хэний ч өмнө нүүр бардам байх мөнхийн гавьяагаа нэгэнт байгуулцгаасан. 1990-ээд оны эхээр “Волга 24” хэмээх ЗХУ-д улсад үйлдвэрлэсэн машиныг шо­хоор­­хон авч байсан хүн өнөөдөр дэлхийд брэнд болсон авто машины цуглуулгатай болсон байна, Ардчилсан хувьсгал буцалж байхад Германд зугаа цэнгэл хөөцөлдаж явсан нөхөр Германы канцлерыг барьж авч үнсээд дараагийнхаа сонгуулийн пиа­рыг хийж л байсан. Одоо тэр нөхөр том дарга болсон.

Харин энэ бүх сайн цагийн эхлэлийг тавилцсан эр зоригийн эздийн ихэнх нь өнөөдөр алга. Хорин хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хот ийм байсангүй. Монголчууд бидний амьдрал ч ийм байгаагүй. “Өнгөрснөө март­­сан хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж нэг үг бий. Хорин жил өнгөрөхөд монгол­чуудын амьдрал ингэж өөрчлөгдлөө. Амь нас, залуу сайхан насаараа дэнчин тавин тэмцсэн Ардчилсан хувьсгалын пар­ти­­занууд минь та нар өөрсдөө энэ сай­­хан бүхнээс хүртэж чадав уу? Ихэнх нь чадаагүй. Тэдэнд хүн чанар, эр зориг, Монголын төлөө бүхнээс илүү цохилох зүрх нь байсан. Харин хал үзэж, зовлонг сөрсөн эр ганц зүрх цохилж байсныг хаана хаа­наа анзаарсангүй, анзаарсан ч хүн ёсоор хүндлэн асарч чадаагүй. Тэд шинэ Монгол Улсыг байгуулахад гүйцэтгэсэн агуу их үүрэг, зориг,сэтгэл шигээ ертөнцөөс буцах­даа ч жинхэнэ эрчүүд шиг чимээгүйхэн буцац­гааж байна.

100 мянган хүн оролцсон сүрт их жагсаалыг зохион байгуулалцчихаад шөнийн гурван цагт Баянхошуу руу дуу аялаад алхаж явсан эр хүн өнөөдөр алга. Чанга яригчдыг байрлуулах, зөөж авч явах, жагсагчдын тэргүүн эгнээнд уриалан дуудах гээд хамгийн хүнд хүчрийг нугалж явсан Ардчилсан хувьсгалын партизануудаас өнөө­дөр жийп унаж, хауст тансагласан хүн байхгүй. Хорин жил өнгөрсөн ч түүхийн хуу­дас шарлах болоогүй байна, хэн нь хэн байсныг гэрчлэх хүмүүс захаас аваад байж л байна.

Ардчилсан хувьсгал С.Цогтсайхан, Н.Ангараг, Г.Самбараазана, П.Ганзориг, Б.Галсан­дорж, С.Пүрэвжал нар шиг жинхэнэ эрчүүдтэй байсан тулдаа ялалтад хүрсэн юм. Тэд хувийн амьдрал, ар гэрийн аз жаргалаа Монгол орны өнөөдрийн хөгжил дэвш­лээр сольсон юм. Тэд жинхэнэ эрчүүд байсан шигээ уудаг, иддэг байсаан. Болж бүтэхгүй бүхний төлөө Монгол хүн эх орон­доо хүн шиг амьдарч чадахгүй байгаа гу­нигийг мартах гэсэндээ уудаг л байсан. Дэндүү зоригтой байсан шигээ дэндүү цагаа­хан эрчүүд байлаа. Бусдын зовлонг ха­раад дэргэдүүр нь алхаад гарч чаддаггүй дэндүү уяхан эрчүүд байлаа тэд. Тэдэнд амьдрал дэндүү их хүн чанар, дэндүү цагаа­хан сэтгэл хайрласан шигээ дэндүү богинохон нас, дэндүү даруухан алдар нэр хайрлажээ. Түнэр харанхуйг нэгэн амьд­ралаа­раа гэрэлтүүлээд дуусах “Данко” байж тэд.

Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн гээд сууж байгаа “нялхас” бараа сураггүй бай­­хад амьдралаараа дэнчин тавьсан зо­ригт­­­нууд та нар минь хэний ч шахалт шаард­лагагүй сэтгэл зүрхнийхээ дуудлагаар гудам­­­жинд гарч, тэмцсэнийг чинь Монголын түүх мартахгүй. Зүтгэж тэмцэж байгуулсан Ардчилсан нийгмээ тэд харсан. Зах зухаас нь амталсан. Харин дуусан амьдарч чадаа­гүй. Ардчилсан хувьсгал албан ёсоор ганц баатартай.

Харин хөшигний ард үлдэж өнөөдөр бидний эдэлж яваа гэгээн жар­галын өрхний оосрыг татчихаад өөрсдөө хой­но нь сууж үлдсэн Ардчилсан хувьсгалын жинхэнэ баатруудаа тайзны өмнө хүндэтгэн за­лах цаг нь болжээ. Тэдэнд Монгол Улсын нэрийн өмнөөс орон сууц олгож эгнэшгүй гавьяаг нь үнэлэн, хүндэтгэх ёстой.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • njut; (June 24, 2014 1:18:42 pm )

    Ямар ч асуудлыг ил тод шуудхан хэлчихэж баймаар юм,германы канцлерыг үнсэж дараагийн эрх мэдэлд шунасан этгээд дарга боллоо гэж дүлэгнэхийн оронд Гүндалай гээд л хэлчихэд яадаг байна,бид мэдэж л байгаа шүүдээ,тэгвэл АН эрх барьж байж яах гэж Гүндалайг дарга болгосон юм бэ?сүүлд нь ингэж гоншигнох байсан бол анхнаасаа л албан тушаал өхгүй байхад тэр заргалдахгүй л байсан,АН-ынхан дунд нэг ийм өөдгүй зан олон хүнд биш ч гэсэн цөөнгүй хүнд байдаг нь намын нэр хүнд нэгдэл нягтралд муугаар нөлөөлөж байгааг анхаарах хэрэгтэй,шагнах улсаа шагналдаа,эрх мэдэл бүх зүйл энэ намын гарт байгаа шүүдээ,ийм нэг хушуугаа цорвойлгосон ааш зан үг яриа огт хэрэггүй,ажил хэрэг ч санал санаачлага л хэрэгтэй.

  • зочин (June 24, 2014 8:12:51 pm )

    ардчилсан хувьсгалын анхны гишүүдэд анхаарал тавих гээд байгаа нөхөд нэг бишээ хөөрхий хэдэн пратизануудыг хөөрөгдөж байж өөрсдөө ард нь нуугдаж үлдэх нүү нам дагсан далдганасан юмнууд л байна ш дээ зоригт батзандан бурмаа хэн бэ эд нар чинь МОАХын нэрийг барь шоудах нуу битгий горьд та нартай наргүй манай анхдагч нар мэдэж байгаа

antalya rent a car