АН-ын гишүүд хариуцлага нэхэж эхэллээ
Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумьяасүхийн шийдвэрээр “туршлага судлах нэрийн дор “АНУ-д “7 хоногийн сургалт”-д хамрагдахаар Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах газрын дарга Л.Оюунгэрэл, Цагдаагийн газрын дарга Б.Даваазул, ТЗУХ-ийн ажилтан Баянжаргал нар хилийн чанад руу мордсон байна. Эдгээр нөхөд Засгийн газрын 147 дугаар тогтоолын “Гадаад томилолтыг хязгаарлах, зардлыг хэмнэх, томилолтоор явах хүмүүсийн тоог цөөлөх” зэрэг заалтыг эсэргүүцэж байгаа бололтой.Монгол Улсын гадаад томилолт гавьяа шагнал хэлбэрээр явагддаг гэхэд болно.
Гэтэл дээрх нөхөд ямар гавьяа байгуулсан юм бэ. Тэдний талаар журмын нөхөд нь ийн гомдол гаргасан байх юм. Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуягийн талаар Орхон аймгийн Монголын Ардчилсан холбооны дарга Д.Эрдэнэцогт гомдол гаргажээ. УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан гомдолдоо “Хуульзүйн хэлтсийн дарга Б.Батхуяг бусдыг доромжлох, дээрэлхэх болгондоо “Та нар намайг яаж чадах юм бэ. Миний ар талыг УИХ-ын дарга З.Энхболд хамгаалж байна” хэмээн агсардаг, мессеж илгээдэг” гэжээ.Орхон аймгийн Хуульзүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нь ажлын байрандаа архи уучихаад бусдыг дарамталдаг гэнэ.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягт гаргасан гомдолдоо “Б.Батхуяг Худалдан авах газрын дарга Л.Оюунгэрэлтэй нийлэн тендер будлиантуулж хууль бус шийдвэр гаргадаг. Энэ талаар шүүмжилсэн намын нөхдөө “Чамайг шоронд суулгаж тарчлаана” хэмээн заналхийлдэг” гэсэн байна.Ажлын байрандаа архи ууж авто осол гаргадаг Б.Батхуяг аймгийн Засаг даргынхаа үгэнд ч орохоо байсан аж.
Тэрбээр “Намайг Ардчилсан нам мэдэхгүй, УИХ-ын дарга З.Энхболд мэднэ” гэдэг байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын шууд удирдлага дор ажилладаг нэгэн болжээ. Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байна гэх авч аймгийн удирдлагуудын гадаад томилолт хэрээс хэтэрч эхэлсэн гэнэ. Тийм учраас эдгээр нөхөдтэй хариуцлага тооцож өгөөч гэсэн санал хүсэлт АН-ын гишүүдээс ирэх болсон байна.
МАН-ын хувьд эдийн засгийн хямралтай үед төсвийн мөнгөөр гадаадад зугаалагч нартай улстөрийн хариуцлага тооцно гэдгээ зарласан.
Түүнтэй адилхан АН-ын гишүүд гадаад томилолтоо хэтрүүлсэн, зугаалсан албан тушаалтнуудтай хариуцлага нэхэж эхэлжээ.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (June 24, 2014 9:18:52 am )
AN NEEREE YANAA HEREGGUI SONGOJ UNER TENEG GARUUD YUMAA. ULS ORNOO GEH YAMARCH SETGEL BHGUI
-
bagi (June 24, 2014 11:07:14 am )
za za dandaa gol gol alban tushaaliin nuhduud yavj dee, neleen tom ajil amjuulsnii shagnal boloh ni iolgomjtoi bna, zasag darga, hurliin darga nar ni yavuulsniig bodohod holbootoi bna l dee,ene hediihee amiig taglah gej yavuulaa biz, ter tsagdaagiin darga yu ch bilee dee byluunaas ni hurtsenuu, esvel amaa jimbiisniihee tuluu yavj bga yum balgui ,ene ih notstoi shuu temuujin saidaa,yavdag alban tushaaltnuud ni yavdag yum bga biz ter dotor yagaad tsagdaagiin darga bga ni sonin bna, tedenteigee neg bag bolchihson yum bishuu
-
Зочин (June 24, 2014 7:04:18 pm )
АН ДАМПУУРЧ БАЙНА. ИЙМ ЖИШЭЭ ЗАХААС АВААД ОЛОН БАЙГАА. ХАРИН МоАХ МЭДРЭМЖТЭЙ ХАНДАЖ, ОНОВЧТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДВАЛ АВРАГДАЖ МЭДНЭ.
3 Comments