antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2014 12 comments

“Хамаг Монгол” төслийнхөн “Халуун элгэн нутаг” дууг дахин амиллууллаа /Видео/

нийтлэсэн Admin

Untitled-1 Даяаршил эрчимтэй явагдаж буй энэ цаг үед улс үндэстэнүүдийн уламжлал, түүх соёл устаж үгүй болох аюул байдаг нь нууц бишээ. Гэтэл үүний эсрэг Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан Монгол туургатангууд цуглан нийлэх түүхэн цаг үе нь иржээ. Эцэг дээдсээс өвлөгдөн ирсэн ёс заншилаа унтраалгүй сэргээх үүднээс С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг санаачлан бүх Монгол туургатан ах дvvсээрээ явж тулганы гал бадраан бахдам үйл хэргийг бүтээж яваа юм. Тэрээр дэлхийгээр тархан суурьшсан Монголчуудын харилцаа холбоог сайжруулж, Хамаг Монголчууд бие биедээ ойртоход үнэтэй хувь нэмэрээ оруулж буй билээ. Хамаг Монгол төсөл нь амжилттай хэрэгжиж олны талархалыг хүлээгээд зогсохгүй Монгол үндэсний язгуур соёл урлаг, түүх, ёс заншилаа хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэг үргэлжилсээр байна. Олон сайхан уран бүтээлээр “Хамаг Монгол” төслийхөн Монгол цустай элэг нэгтнүүдээ омогшуулсаар удаах уран бүтээлээ түмэн олондоо бэлэг болгон Зууны манлай дуу Ц.Намсрайжавын хөгжим Ж.Бадраагийн шүлэг “Халуун элгэн нутаг”-ыг дахин амилуулжээ.

“XIII зуунд Их Эзэн маань зэр зэвсэг,аян дайлаар Хамаг Монгол улсаа нэгтгэж байсан. Энэ цагт харин бид оюун ухаан, дуу хуур, соёл урлагаараа нэгдэж, нэг зорилгын төлөө зүтгэж яваа гэдгээ харууллаа. Мах цус нэгтэй ахан дүүс бид, дуу хуур, соёлоороо эвлэлдэн нэгдэх тайван сайхан цаг иржээ” хэмээн ярьж байсан тэдний шинэ уран бүтээл олны талархалыг ихээхэн хүлээгээд байгаа гэнэ. Ингээд дуучин Самандын Жавхлан, Халимаг улсын жангарч Шараан Бадамхаалга, Тува улсын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Монгуш Сайдаш, Буриадын дуучин Раднаагийн Чингис, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин Машбатын Баясгалан нарын элэг нэгт ах дүүстээ зориулан дуулсан “Халуун элгэн нутаг″ дууг хүргэж байна. Дэлхийн Монгол туургатануудын зүгт Монголоос соёлын довтолгоо жинхэнэ утгаараа эхэлжээ. Mонголчууд аа

Эх сурвалж: Шуурхай.мн

ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан нарын алдартай дуучид элэг нэгт анхан дүүстээ – See more at: http://entertainment.time.mn/content/24692.shtml#sthash.9fFURJtV.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Бренджисэн Банди (June 24, 2014 12:38:40 am )

    Оо яанаа ийм дуу байдиймуу… Манаа Жастин дуулбал их сайхан дуулах байхдаа. Оог оо Уушлаарай…

  • Балхаа (June 24, 2014 12:43:14 am )

    Монгол залуусыг гадаадаар дуулуулж арай хийж мартуулж байсан юмыг… Ааан болиеооо сануулаад байхдаа яаадийн

  • Болд (June 24, 2014 12:46:06 am )

    Эн 5 /таав/ джаахан гуншаад байна уу о оо гvй юу

  • Anonymous (June 24, 2014 12:52:56 am )

    Монголын цаг ирэхээс емне сайн гэгч нь муулаад авцгаа… плийс плийс яасан бээээээээээ алив муулагчидааа …

  • aguu (June 24, 2014 1:09:01 am )

    Saihan duuljee bas saihan duuldag zaluuchuud shuu Amjilt eleg negt ahan duus min

    • мэнд-амоор (June 24, 2014 1:06:38 pm )

      маш сайхан дуулсан л байна угаасаа дуу дуулж байгаа хүнээс сайхан сэтгэл л илэрч байдаг шүүдээ хайр шингээн үнэн зүрхнээсээ дуулахаас өөр яамаар байнадаа маш сайн илүү сайн дуулаарай

  • Sara (June 24, 2014 12:36:59 pm )

    Uneheer goe bolj.Ta nartaa odoroos ondor amjilt husie buh zuil tani cetgegchlen buteh boltugai

  • ээнээ (June 24, 2014 1:32:25 pm )

    сайхан дуулсан байна,залуусаа энэ хэцүү цаг үёд нэгнээ дэмжиж,аливаа юмыг бодитоор харж,сайн сайхныг нь олж харах билгийн нүдтэй байгаарай даа

  • Anonymous (June 24, 2014 2:49:43 pm )

    oo taalagdsan shuu. Edgeer humuusiig oor ooriin ayalgaar duulahiig ni sonson chini delhiin tal ni MONGOL yum bna gedgiig mederch omorshil torson

  • eej (June 24, 2014 2:50:14 pm )

    Yostoi nuurend ni gal nudend ni och gereltsen ta buhniig harahaar setgel ogshij Ergeed zaluu bolson yum shig bie hungurch uhaan tselmeh yum daa. Hairtai mongolchuud mini ev eyee hicheej enh taivan amidartsgaaya. Ta buhendee urt nas udaan jargalyg yuruuye.

  • naraa (June 26, 2014 3:09:55 pm )

    unher goe duulsan bna ta buhend amijalt monglchuud ewtee baihdaa huchtee shu

  • GAHAI (June 29, 2014 1:11:37 am )

    buten tiveer ni tumen tumeniig huraaj taraasan tortei bailaa,,, butsaaj huraaj huchteng badruulah tor baina uu bidend odoo,,,talaar neg tumen shagai taraaj tsugluulah hetsuu ,,, ta tav mini negdej tumen olon mongolchuudaa omogshuulaarai ,, hurai hurai hurai , monkh huh tengert iveegdej yavaarai

antalya rent a car