Өнгөрсөн баасан гарагт 14.20 цагаас Сөүлээс Улаанбаатар чиглэлд нийссэн МИАТ компанийн ОМ-302 дугаартай “Бойнг 767” онгоц агаарт хөөрөөд цаг орчим болсоны дараа урд талын бүхээгний дээд талаас утаа савсаж зорчигчдыг багагүй сандаргасан гэнэ. Зорчигчид нисэх багийнханд аюулгүй байдлаа хангах үүднээс Бээжинд газардахыг шаардсан ч нисэх багийнхан “гэмтэл үндсэн ангид нөлөөлөөгүй болохоор аюулгүй” хэмээн Бээжинд газардахыг зөвшөөрөөгүй байна.
Мэдээж жижгхэн гэмтэл ч гэлээ газраас хэдэн зуун бээр өндөрт нисч байгаа энгийн иргэдэд аймшигтай л санагдсан байж таараа.
Иймээс энэ талаар МИАТ компанийн дэд захирал Б.Ганболдоос тодруулахад “Онгоцыг нислэгийн өмнө заавал техникийн үзлэгт оруулдаг. Энэ удаа ч оруулсан байсан. Техникийн дутагдлаас болж, нислэгийн үед цахилгааны гэмтэл гарсан байна. “Бойнг 767” онгоцонд байх энтертаймент системийн гурван проекторын нэгэнд цахилгааны гэмтэл гарч, утаа гарсан. Багийн шуурхай арга хэмжээ авч, цахилгааныг салгасан тул нислэгт нөлөөлөөгүй. Иймээс нислэлийг үргэлжлүүлсэн гэсэн” гэжээ.
Одоо онгоцонд проекторыг шинээр солих ажил хийгдэх гэнэ.
Холбоотой мэдээ
-
Ah (June 24, 2014 12:32:57 am )
Barag shaardlagaguim bish uu ter chini solij hiij yaadiim beee
-
Тамжид (June 24, 2014 12:35:06 am )
69 zil-130 iin sibcheenees gants 2-g abaad haychihaar ybj l bdagsht… nislegt hamaaralguim bol ter proektoroo ter chigeer ni abaad haya abaad haya…
2 Comments