Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 24. Дэлгэрүүлэгч одтой, 8 цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Сансар. Наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Холбоотой мэдээ
-
MONGOL (June 22, 2014 1:18:35 pm )
BID mandana MOngol mandanaaaaa
-
MONGOL (June 22, 2014 1:21:41 pm )
n,batbayar chi ichij uheecheeeeeeee
2 Comments