antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2014 1 comment

Баянхошуунд дахь шар шаврын ордыг 2015 онд хаахаар болжээ

нийтлэсэн Admin

sharshavrНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 6, 7, 8, 11, 23 дугаар хороог хамран байрладаг “Найрамдал” хэмээн нэршсэн шар шаврын ордыг 2015 онд хаахаар болжээ. Тодруулбал, энэ нь нийслэлд айл өрхүүдийн дунд шар шаврын ордыг ашиглан тоосгоны үйлдвэрлэл явуулж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчиж нэгэн жишээ юм.

Баянхошуунд байрлах энэхүү ордыг одоогоор “Хос Монгол”, “Зүмбэр групп”, “Шинэ тоосго”, “ЦДЦ”, “Ай Эс Ти”, “Хүрээ тоосго” зэрэг 10-аад аж ахуй нэгж ашиглан, үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл эдгээр байгууллыг нийслэл хотоос нүүлгэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар өнгөрсөн жилээс эхлүүлэн, иргэдийн дунд удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Түүнчлэн иргэдийн хэлэлцүүлгээс гарсан тоосгоны үйлдвэрүүдийг нийслэлээс нүүлгэх тухай саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Ашигт малтмалын газар, Нийслэлийн ИТХ болон Засаг даргад хүргүүлсэн байна. Үүний дүнд энэ оны хоёрдугаар сард Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллан дүгнэлт гарган нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын хүргүүлсэн албан бичиг болон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Найрамдал” ордыг 2015 онд хааж, суурин дээр нь бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх тухай бичгийг аж ахуй нэжүүдэд хүргүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор ИТХ-ын Х.Нямбаатар дээрхи аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 20, 2014 9:23:05 pm )

    Bayanhoshuund dahi gej neg d useg iluudsen baina daa naad garchigt chini.

antalya rent a car