antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2014 1 comment

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар В.Рэнцэндоржийг сонгожээ

нийтлэсэн Admin

IMG_9990Говь-Алтай аймгийн МАН-ын хороо хуралдаж шинэ даргаараа В.Рэнцэндоржийг сонгожээ. Түүний хувьд эрхзүйч мэргэжилтэй, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар багагүй хугацаанд ажиллаж ирсэн төрийн ажлын туршлагатай нэгэн.

Тус аймгийн МАН-ын хороо хувьд өнгөрсөн орон нутгийн дахин сонгуульд ялагдал хүлээхэд гишүүдийнх дотоод эв нэгдэл муу байсан нь хамгийн ихээр нөлөөлсөн гэггдэг.

В.Рэнцэндоржийн хувьд аймагтаа намын шинэчлэлийн хөдөлгөөнийг санаачлан бүх сумдаар тойрч гишүүдийнхээ санал бодлыг нь сонсож ажилласан байна. Тэрээр намын гишүүдийнхээ эв нэгдлийг хангах, орон нутгийн дахин сонгуульд хүлээсэн ялагдлаас сургамж авч дараагийн УИХ, Орон нутгийн сонгуульд амжилттай оролцох бэлтгэлийг эртнээс сайтар хангах зэрэг шат дараатай олон ажлуудын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Багаа бүрдүүлж шинэ зохион байгуулалт, шинэ эрч хүчээр ажилдаа ханцуй шамлан ороод байгаа түүнийг намынх нөхдөөс гадна Говь-Алтай аймгийн жирийн иргэд хөдөлмөрчид байнга дэмждэг, аймаг орон нутагтаа их зүйлийг хийх ирээдүйтэй залуу хэмээн итгэл ихээхэн хүлээлгэдэг гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • hgugay (June 20, 2014 7:58:08 am )

    Баяр хүргэе. Сайн удамтай, ажилсаг, зарчимч залуу. Ер нь Алтайн улс төрчдийн шинэ, залуу халаа гарч ирэх цаг нь болсон доо.

antalya rent a car