УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь гишүүнийг амь насанд нь заналхийлсэн дарамт шахалт ирэх болсон гэнэ. Харин энэхүү дарамтыг Газрын тухай хуультай холбоотой байх хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр мэдээлэл хийх үеээр хэлэхдээ “Энэ хэвлэлийн бага хурлыг би УИХ-ын гишүүний хувиар хийж байгаа юм. Сүүлийн үед Газрын тухай хуулийн талаар олон янзын мэдээлэл тарж байгаа. Өчигдөр би Засгийн газрын “11 11” төвд ажиллаж, Газрын тухай хуулийн талаар иргэдэд тайлбар өгсөн.
Гэтэл Газрын тухай хуультай холбоотой асуудал ярьж, үл мэдэх утаснаас над руу маш их дайралт хийлээ. Амь насанд чинь халдана, 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал зохион байгуулна гэсэн утгатай мессэж байнга явуулж байна. Энэ мессэж явуулж байгаа хүмүүсийг турхирч байгаа хүмүүс бий. Тиймээс энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгнө. УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн төрийн хүний хувьд Монгол Улсад халгаатай хууль батлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
100 % (June 19, 2014 2:45:48 pm )
БОЛЬЁ ООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООООО
-
MON ROAD (June 19, 2014 10:18:52 pm )
Garamgai chi zamaa barij baisan n deer dee.Yu dutsan gej ih sanaj deeshee avirsan yum? unduruus unaval ayultai,ih uvdunu shuu.Chamd ene zam chin amidrald hangalttai hurungu olj uguud l bgaa shuu dee.Sain sanaj zuvluh gesen yumaa.
-
монгол (June 20, 2014 12:38:06 am )
гарамгай д 9 үеэрэ монголоос минь зайл
3 Comments