Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст энэ сарын 15-нд 35-40 орчим насны эрэгтэй хүн ил харагдах шарх сорвигүй нас барсан байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус хэлтсийнхэн хэргийн газарт очиж үзлэг хийн цогцсыг задлан шинжилгээнд явуулжээ. Задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн хоолойн хөвч ясны үзүүр хэсэг хугарсан, гавлын яс, үсний үзүүр хэсэгт цусан хураа үүссэн гэмтэлтэй гадны нөлөөтэй амиа алдсан гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн шуурхай ажлын хэсэг гарган хэргийг илрүүлэх ажиллагааг зохион байгуулжээ.
Цагдаанийн байгууллага шуурхай ажилсаны дүнд гэмт этгээдүүдийг саатуулаад байгаа бөгөөд хэрэг гардаг өдөр талийгаач Б ажлынхаа хүнтэй хамт шар айраг ууж байгаад шөнийн 01 цагийн үед гэр рүүгээ харьж яваад ийн халдлагад өртөн амиа алдсан болохыг тогтоогоод байгаа юм байна.
Мөрдөн байцаалтын явцад талийгаачийн аминд хүрсэн гэх 17-19 насны таван хүүхдийг илрүүлэн, саатуулаад байгаа аж. Тэдний гурав нь энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийг төгсч байгаа сурагчид гэдгийг эх сурвалж хэлж байна.
Тухайн үед тэд хэрэг үйлдэгдсэн газарт гэмт этгээдүүд бөөнөөрөө архидан согтуурч байсан гэнэ. Энэ үед талийгаач Б тэдний хажуугаар өнгөрөхөд нь 18 настай Ц дээрмийн сэдлээр түүнийг боож унаган улмаар гар утас, хэтэвч зэргийг нь дээрэмдэх үед тэрбээр амиа алдсан байна. Өөрөөр хэлбэл, Ц нь хохирогчийн биед халдсан гэдэг нь эд мөрийн баримт болоод бусад зүйлээр тогтоогдоод байгаа аж. Түүнийг хохирогчийн биед халдаж байх үед бусад нь хараад зогсч байсан тухайгаа мэдүүлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
IRGEN (June 19, 2014 2:04:13 pm )
Bugd irgenii unemlehee avsan zaluuchuud baina.Negiigee, zugeer yvaj baisan ah nastai huniig booj, deeremdej baihad haraad zogsoj baina geded hereg hiigeegui gesen ug bish.Hamtarch gudamjind arhi uusan, iregnii uurgee bieluuleeguigees hunii ami hohirooson uchir bugdiig ni shiitgeh heregtei.
-
Зочинаж (June 19, 2014 2:10:29 pm )
Хатуу шийтгэ, бусдад сургамж болог. хүн амиа алдаж байхад иргэний үүргээ биелүүлээгүй бусад нуснуудыг ч бас шоронд суулгах хэрэгтэй. хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг эхийн буруу
-
zochin. (June 20, 2014 1:46:08 pm )
Etseg eh buruutai bas bagsh surgan humuujuulegchid ed zuiliin sonirhol mongo bodohoos bish huuhediin humuujil suralgad anhaardaggui shuu dee.Dandaa ashig harj huuhedtei dungeer booj haritsdag ni nuuts bish shuu. Tegeed odoogiin huuheduud oort surgamjtai amidrald heregtei busadiig hundelsen ahas ihesee sonsoh durgui baidagiig ahimag nasnii humuus devergeed baidag.jishee ni hiitiin unaand yvj baihad buruu zuiliig ni ahmad nastan helj oghod zorchigchid ta duugai yvaach tanii huuhed bish shuudee geh jisheetei. Iim baij bolohgui niiteeree alham tutamd ni bolohgui zuildeer helj baih ni zov shuu.
3 Comments