antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2014 36 comments

Хятадад хар тамхины хэргээр ял эдэлж байсан бүсгүйн “хар дарсан өдрүүд”

нийтлэсэн Admin

Хятадын шоронд хар тамхины хэргээр ял эдлэж байгаад хоригдол солилцооны дагуу эх орондоо ирсэн эгч дүүсийн тухай та сонсож байсан байх. Эгч нь Хятадын шоронд байхдаа шоконд орж, бие нь эрс муудсаар байгаад эх орондоо ирээд бурхан болсон юм. Харин дүү нь эмэгтэйчүүдийн шоронд ял эдлэж буй. Бид түүнтэй ярилцлаа. Монголчууд таван цаас олохын тулд амь нас, эрүүл мэндээ золиосолж байгаа нь харамсалтай… 

Яг яагаад та хар тамхины хэрэгт холбогдчихсон юм бэ?

 Би  өнгөрөгч 2006 онд Үйлдвэр урлалын дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг байсан. Нэг өдөр эгч маань над руу утсаар холбогдож “Бээжинд хүрээд ирээч. Жимс ногоо зөөвөрлөе” гэж хэлдэг юм байна. Эгчтэйгээ утсаар ярьсны дараа би шууд галт тэрэгний тасалбар аваад Бээжин явахаар шийдсэн. Өмнөд хөрш рүү явахын орой ээж аавынхаа гэрт очоод нэг настай охиноо үлдээгээд гарлаа. Тэр үед ийм урт хугацаанд охиныгоо орхиод явж байна гэж даанч бодоогүй.  Би Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтэрч БНХАУ-ын Эрээн хотод очсон. Өглөөний автобусаар Бээжин рүү хөдөлсөн. Миний суусан автобус шөнийн 02.00 цагт  Бээжинд очиход эгч маань нэг найзын хамт тоссон. Миний хувьд анх удаагаа Бээжин хотыг үзэж байгаа минь тэр. Үнэхээр хар тамхи зөөвөрлөхөөр явж байгаагаа мэдээгүй. Эгч надад хэлэхдээ “Эмийн ургамал хүнд аваачиж өгнө” л гэсэн. Эгчдээ тус дэм болоод сургалтын төлбөрөө олчих юм бол болох нь тэр л гэж бодож явлаа. Бээжинд очсон шөнө нэгэн зочид буудалд ирсэн. Тэр буудлаасаа үүрийн 04.00 цагт гарч галт тэрэгний буудал орсон. Хятадын нийтийн галт тэргээр хоёр өдөр явж Гумяан хотод ирээд л гар тээшээ бариад нойлын өрөө рүү явж байтал гэнэт хоёр цагдаа хүрч ирээд гавлаад авсан. Тэр үед,   хэдхэн минутад л хар тамхи тээвэрлэж яваагаа мэдсэн. Маш их цочирдолд орж юу болоод байгааг үнэндээ мэдрээгүй. Тийм сөхөө ч байгаагүй. Аймшигтай санагдсан.

Хэдэн грамм хар тамхи гарч ирсэн юм бэ?

-Гар тээшснээс 510 грамм хар тамхи гарч ирсэн юм билээ. Баригдсаны дараа цагдаа нар эгч бид хоёрын гар тээшнээс цагаан нунтаг бодис гаргаж ирээд үзүүлсэн. Тэд хэлэхдээ “Энэ бол хар тамхи байна” гэж хэлсэн. Үнэхээр ухаан санаа балартсан.

-Эгчээр чинь  хар тамхи зөөвөрлүүлсэн хүн хэдэн төгрөг өгнө гэж амласан юм бол?

-Огт мэдэхгүй. Эгч л мэдэж байсан.

-Эгч нь жимс хэдэн төгрөгт зөөдөг байсан юм бол?

-Эгч уг нь Эрээн-Улаанбаатарын хооронд жимс зөөдөг байсан юм билээ. Гэтэл Бээжинд амьдардаг найз нь “Бээжингээс илүү хямд жимс зөөхөд тань туслая” гэж хэлээд дуудсан байдаг юм.

– Цагдаа нарт баригдаад л Хятадын мөрдөнд шууд очсон уу. Эгч тань тамхи зөөвөрлөж яваагаа огт хэлээгүй юу?

-Хар тамхи зөөвөрлөж яваагаа мэдэж байсан бол бид хоёр тийм тайван явахгүй байсан шүү дээ. Яг Хятадын цагдаад гавлагдах үедээ л хууль бус зүйлд орооцолдож дээ гэх бодол зурасхийсэн. Баривчлагдаад л эгч бид хоёр  салсан. Тэр өдрөөс хойш таван жил уулзаагүй.

-Мөрдөн байцаагчдаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдүүлэг өгөхдөө санамсаргүй явж байгаад хэрэгт орсон гэдгээ хэлсэн үү?

2007 оны дөрөвдүгээр сарын 11-нд шүүх хурал болсон. Түүнээс өмнө нэг ч удаа өмгөөлөгч гэж хүнтэй уулзаагүй. Шүүх хурал болсон хотын шүүхээс хурал товлогдсон өдөр л  эгч бид хоёрт тус бүрт нь нэг өмгөөлөгч өгсөн. Харин орчуулагч хоёр удаа мөрдөн байцаагчийг мэдүүлэг авах үед орчуулга хийж өгсөн санагдаж байна.  Би анхнаасаа л хар тамхи тээвэрлэж яваагаа мэдээгүй учраас мөрдөн байцаагчийг хар тамхины тухай  асуухад нь “Мэдэхгүй” гэдэг хариултыг л өгч байлаа. Орчуулагч “Та хоёр хар тамхи тээвэрлэж явсан юм байна. Та хоёрыг хар гэрт хорино. Ял өгнө” гэж мөрдөн байцаагчийн үгийг орчуулж хэлж өгсөн. Жил хоёр сарын хугацаанд гурван удаа мэдүүлэг авсан.

-Залхаах ч юм уу. Хэрэг хүлээлгэх гэж тулгах юм уу?

-Хоригдож байхад  өглөө 06.00 цагаас орой 20.00 цаг хүртэл хана руу харуулаад суулгачихдаг байсан. Огт хөдөлгөөнгүй. Хэрэв зөвшөөрөлгүй хөдөлгөөн хийвэл муухай хашиграна. Бүтэн өдрийн турш хэнтэй ч юу ч ярихгүй зөвхөн хана ширтээд огт хөдөлгөөнгүй сууна гэдэг  маш хүнд. Залхаан цээрлүүлнэ гэдэг нь тэр юм байлгүй.

-Шүүх хурлын процесс нь яаж явагдав. Өмгөөлөгчтэй шүүх хуралд орсон уу?

-Шүүх хурал 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд болсон. Бид өмгөөлөгч, орчуулагч хоёртой оролцсон. Шүүгч орчуулагчаар дамжуулан хэлэхдээ” Та хоёр хар тамхи тээвэрлэж явсан байна. Б.Цэвэлмааг бүх насаар нь хорих ял оногдууллаа. Чамд 15 жилийн ял оноолоо” гэж тогтоол уншсан. Түүнээс биш надаас учир шалтгааныг огт тодруулаагүй. Орчуулагч нь ч юу хэлж байгаа нь ойлгогдоогүй. Бид хоёрт давж заалдах эрх бий ч гэж мэдээгүй.

-Тогтоол уншихын өмнө шүүгч таныг өөрийгөө өмгөөлөх үг хэлүүлээгүй юу?

-Үг хэлэх боломж гараагүй. Хэлсэн ч хэн ч ойлгохгүй байсан.

-Хөх хотын хориход хэзээ ирсэн юм бэ?

-Кумины нэгдүгээр хориход жил гаруй хугацаанд хоригдож байгаад Хөх хотын мянга гаруй хоригдолтой хорих ангид ирсэн. Өрөөндөө 10-16 хүн байрладаг. Тэнд таван жил хоригдохдоо өдөр бүр 06.00 цагаас орой 20.00 цаг хүртэл ажиллана. Өдөр нь нэг цаг хооллоно.  Оёдлын цехэд өдөрт 100 өмд оёх нормтой. Хэрэв нормоо биелүүлэхгүй бол илүү цаг ажиллуулна. Бүтэн сайн өдөр амардаг байлаа. Ингээд л нэг мэдэхэд Хятадын шоронд таван жилийг өнгөрөөсөн. Хоригдох хугацаанд эгчийн маань бие эрс муудаж тариагаар л амьдарч байсан гэж хэлж болно. Ерөөсөө хятадын өмнө зүгийн хорихоос Өвөрмонголд ирэхдээ л сэтгэлзүйн хүнд шоконд орсон. Хоолноос гараад огт юм ярихаа больсон. Бүр 65-33 килограм болтлоо турсан.  Эгчийн биеийг нь муудахаар  хорих ангийн даргад нь хандаж өргөдөл бичиж өгөөд уулздаг байсан. Эгч надтай уулзаж байгаагаа ч мэдэхгүй ухаан санаа нь балартсан юу ч ойлгохгүй байсан. Эгчийн минь бие өдөр ирэх тутам муудсаар л байсан.

– Ар гэрийхэнтэйгээ уулзах боломж хэр байв?

Хөх хотын хорих лагерт ирснээс хойш аав ээжтэйгээ жилд нэг удаа 30 минут уулзсан. Гумяанд 15 жилийн хорих ял шүүхээс сонсоод сууж байхдаа хэзээ ч дахин  охинынхоо, настай ээж, аавынхаа царайг харахгүй нь дээ гэж бодож байлаа. Аз таарч Хөх хотын шоронд ирсэн.

-Хөх хотын хориход зодох гэдэг ч юм уу дарамт байх уу. Хорих ангийн нөхцөл байдал нь ямар юм бэ?

-Маш хүнд. Чанга байсан. Барьж аваад зодохгүй ч сэтгэлзүйн хувьд маш их дарамталдаг байсан. Байнга ширүүн муухай харцтай нүүр тулгарна. Хажуугаар гарахдаа хянагч санамсаргүй царайлаал хөл дээр гишгэнэ, чимхэнэ. Муухай харахыг үзүүлж өгнө дөө. Хоолны хувьд будаа ногоогоор хооллодог.  Ер нь эрүүл мэндээрээ маш их хохирсон. Шоронд байхад ханиад хүрлээ гэхэд ямар ч тариа хийж байгааг нь мэдэгдэхгүй. Өглөө хонхны дуугаар сэрнэ. Албан хаагчидтай нь шилний цаанаас харьцана. Хоёр давхар модон ортой. Хятадын цагаар зурагт үзүүлнэ. 15 хоног амруулна. Амралтын бус өдрөөр орон дээрээ ч сууж болохгүй. 12-13 цагийн хооронд хооллоно.

Эмчийн үзлэгт хамруулах уу.Усанд оруулах уу?

-Усанд бол оруулна. Эмчийн үзлэгт хамруулна. Гэхдээ ханиад хүрлээ гэхэд тэс өөр эмчилгээ хийнэ. Маш хүнд. Өвчнийг маань бүр даамжруулах эмчилгээ хийж байгаа юм шиг л санагддаг байлаа.

-Хөх хотод ирээд эгчтэйгээ уулзсан уу?

-Эгчийгээ нас барах хүртэл ярилцах боломж гараагүй. Би“Та яагаад хар тамхины наймаачидтай холбогдсон юм бэ. Яагаад заавал ийм замыг сонгосон юм бэ” гэж олон асуултыг асуухыг хүссэн боловч үнэндээ эгчтэйгээ уулзаж ярилцах боломж гараагүй. Эгч маань шүүхээс бүх насаараа хорих ял авснаа сонсоод л шокийн байдлаасаа гарч чадахгүй явсаар өөд болсон. Хөх хотод шоронд байхад нь ээж аав очиж уулзах үед  ч таниагүй гэсэн. Ухаан санаа нь огт хэвийн бус болчихсон. Хаяа нэг би уулзах зөвшөөрөл аваад очихоор гөлрөөд юу ч ярихгүй байсан. Ер нь бол хэнтэй ч юу ч ярихгүй.  Хятадууд олон жилийн хорих ялтай, эсвэл бүх насаар нь хоригдох хүмүүжигч нартаа янз бүрийн эмчилгээ хийж ухаан санааг нь муутгадаг юм болов уу гэх бодол төрж байлаа. Чийг, ус, хоол унд ч эгчийн биеийг муудахад их л нөлөөлсөн байх. Анх эрүүл саруул 65 кг байсан тураалдаа орсон. Монголд ирэхдээ 33 кг болтлоо турсан. Гуурсаар жил гаруй хугацаанд хооллосон.

-Хоригдож байхдаа юу бодогдож байсан бэ?

-Хэзээ ч Хятадын шоронгоос гарахгүй байх гэж бодож байлаа.

-Эгчийн тань бие муудаад л Монгол руугаа ирэх боломж гарсан уу?

Тийм. Бид хоёр өдөр бүр өргөдөл бичдэг байлаа. Ээж, аав хоёр минь чөмгөө дундартал явж байж бид хоёрыг Монголынхоо хорих руу шилжүүлж авсан. Монголынхоо төр засагт баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. 2011 оны арваннэгдүгээр сарын 19-ны орой 18.00 цагт Монголдоо ирээд эмэгтэйчүүдийн хорих анги рүү хүргэгдэж очсон. Тэгээд л орой 21.00 цагийн үед гэрийнхэнтэйгээ уулзах боломж гарсан л даа. Охиныгоо би  2006 онд  дөнгөж ой хүрч мөлхөдөг байхад нь орхиод явсан болохоор танихгүй байх гэж бодсон. Хорихын эмнэлгийн хаалга онгойготод хамгийн түрүүнд охин орж ирсэн. Охин минь намайг “Ээжээ” гэж дуудаад л тэврээд авсан.  Намайг байхгүй байхад аав, ээж хоёр минь миний зургийг үзүүлээд л “Ээж нь гадаадад ажил хийж байгаа. Удахгүй ирнэ. Ээж нь энэ бэлгийг явууллаа” гээд л бэлэг өгдөг байсан гэнэ лээ. / Уйлав/ Монголд ирээд гуравдугаар сард шүүх хурал болж  15 жилээс 4 жил хассан.

Тэнд Монголчууд хэр олон байсан бол?

Хөх хотын шоронд дөрвөн Монгол байсан. Нэг нь жирэмсэн байсан учраас нутаг буцсан юм билээ.

Яг одоо ямар бодол төрж байна?

Эрх чөлөөтэй болчихоор болно доо. Амьдралыг ухаарсан. Хүн амьдралдаа ингэвэл алддаг юм байна. Ийм зүйлээс болгоомжлох ёстой юм байна гэдгээ ухамсарласан. Эх орондоо ирсэн минь л хамгаас гоё байна. / Уйлав/

У.Сэргэлэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • ТУСЛААЧ (June 19, 2014 3:40:12 pm )

    ЮУНЫ ӨМНӨ МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД ҮНЭХЭЭР БАЯРЛАЖ БАЙНА. ШҮҮХ БАЙГУЛЛАГАД ХАНДАХАД ЭНЭ ЭМЭГТЭЙГ СУЛАЛААЧ ГЭЖ ГУЙЖ БАЙНА. ЭГЧ НЬ ӨНГӨРЧИХСӨН ХАНГАЛТТАЙ ЗОВЛОН АМССАН БАЙНА Ш ДЭЭ. ӨРШӨӨЛИЙН ХУУЛИНД ХАМРУУЛЖ ӨГӨӨЧ. БИ ЭМЭГТЭЙ ХҮН ОХИНОО ХАРАХГҮЙ ОЛОН ЖИЛ БОЛНО ГЭДЭГ ЯМАР АЙМААР ЮМ БЭ . ЭНЭ БОЛ ХАМГИЙН ТОМ ГЭСГЭЭЛ. ТҮҮНД ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ БИД АРДЧИЛСАН СОЛОНГОС, ХЯТАД , АФРИК БИШ ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (June 19, 2014 3:57:36 pm )

    ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ УНШААД УЙЛАХАА ШАХЛАА. ХӨӨРХИЙ ДЭЭ. СУЛЛАГДЧИХААСАЙ.

  • Зочин (June 19, 2014 5:27:36 pm )

    Гадаадад ял эдэлж байгаад хугацаа нь дуусаагүй хүнийг үлдсэн хугацаагий нь эх оронд нь эдлүүлэхээр 2 улсын гэрээгэр авч ирсэн болохоор шууд суллаж болохгүй байхаа. Бараг л гэртээ ирлээ гэсэн үгдээ. Тэвчээртэй байх хэрэгтэй.

  • tenger (June 19, 2014 7:59:42 pm )

    ЭХ ОРОНДОО ИРСЭН БОЛХООР БОЛОХ БАИХДАА ОРОВДМООр

  • Anonymous (June 19, 2014 9:14:17 pm )

    Уг нь Эр хүн олзонд эрвээхэй зуланд гэдэг үг байсан Одоо ч эм хүн олзонд болж дээ

  • зочин ЁС ЁМБОГОР (June 20, 2014 11:05:27 am )

    Амьдрахын тулд алджээ,хөөрий дөө,өөрөө онцлого нь хэрэглээгүй,гадны хүний захиалгыг хангаж хэдэн борын төлөө явж байгаад Хятадын шоронд орж маш их зовсон байна аа,хаа очиж Монголын шоронд дарамт шахалт байхгүй байгаа байх даа,гэхдээ хүний эрхийг дээдлэх талд харин чухам ямар байдгийг бүү мэдээ,Ямарч байсан нутгийн үнэр шал өөр,гэхдээ шоронг хүсэн мөрөөддөг юм бишээ,Энэ охины хувьд ёстой амьдрахын тулд л эгчдээ туслаж ганц хоёр төгрөгний төлөө явж байгаад үнэнхүү гэнджээ,хөөрхий Монголын минь үр садаа,даанч уулзаж чадахгүй байхдаа,ах нь нэг очиж эргэмээр санагдлаа,хаяг нэрийг чинь мэдэхгүй болохоороо,ЗА МИНИЙ ДҮҮ СЭТГЭЛ САНААГААР БҮҮ ГУТАР,ХИЙСЭ ХЭРЭГ ЧИНЬ САНААТАЙ БУС ҮЙЛДЭЛ ГЭЖ ОЙЛГООРОЙ,УДАХГҮЙ ӨРШӨӨГДӨХ БИЗДЭЭ,

  • uruwdulte yma (June 20, 2014 1:56:12 pm )

    uruwdulte yma

  • unshigch (June 21, 2014 10:06:19 am )

    uruvdultei yumaa.urshuulin huulind hamruulaad sullaad uguuch tuuniig.ih zovlon amssan bna shuu.egch ni bur uruvdmuur yumaa.duugee iim bolgoloo gej bodood tiim bolson baihdaa.amidral yamar hatuu yum be

  • monhoo (June 22, 2014 11:46:26 am )

    ENE BOL HELMEGDEL GARGAH HEREGTEI

  • Anonymous (June 22, 2014 4:22:08 pm )

    duu busguig mongolin tur urshuuh baih gej naidaj bn, ter yu bolood baigaag ogt medeegui yvsanihaa tuluu iim yl sonsson n haramsaltai bn, burhan iveeg

  • njuy;иргэн (June 22, 2014 5:01:08 pm )

    Б.Цэвэлмаа их тусгүй юм хийждээ,энэ хүний яриаг олон түмэн минь сайн уншиж тунгаан бодоосой билээ,хар тамхины талаар чамгүй ярьсандаа,манайхан ч даан ч дэндүү хэнэггүйгээсээ болж хэрэгт орооцолдох юмдаа,яаж ядарсан ч гэсэн хар тамхинд орооцолдохгүй байж боломоордоо,манай сайхан сайхан охидууд мөнгөнд шунаж гадныхантай их гэрлэх болждээ,энэ нь цаанаа ямар их хор уршигтайг мэддэг ч болоосой,саяхан нэг нөхөр монголдоо голож герман дагаж далжигнаад харьд багтах газаргүй болоод эргэж монголын иргэн болохоор өрөгдөл гаргаад бүтсэнгүй гэж дуулдсахн,тийм новшын эмсийг авахгүй байх нь зөв.

  • IRGEN (June 22, 2014 9:42:03 pm )

    Mongol emegteichuud amidraliin tuluu ingej zuderch yavaa n Mongol turiin archaagui bodlogo,turiin tusheediin unhiagui baidaltai shuud holbootoi.

  • zochin (June 23, 2014 4:03:35 am )

    ene emegteig sullaasai, huuhdiign uruvduj bna

  • эр хүн (June 23, 2014 1:01:36 pm )

    Энэ хүний буруу гэж юу байдийн бээ, Суллах хэрэгтэй штээ, нэгэн Бодит явдлаас сэдэвлэж хийсэн кинон дээр гардаг штээ, яг ингэж мэдэхгүйгээр хар тамхи зөөсөн нь үнэн болох тогтоогдвол суллаж, Шүүх хурал шйдэгдэж суллах хүртэл хоригдож байсан хугцааны нөхөн төлбөр олгож суллалдаг штээ, кино ч гэсэн үнэн үндэслэлтэй хийгддэг штээ, Монгол хүнийхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Бидний төлөө зүтгэх Төртэй ч болоосой

  • AmbiiY (June 24, 2014 9:14:29 am )

    Iim khunii yriag TV zeer shuud uzuuleech olon khund mash tom surgamj bolno doo yilmasr bna

  • энхээ (June 24, 2014 2:01:13 pm )

    хөөрхий дөө,охин үр настай эцэг эхийг нь бодоод уучлал үзүүлээсэй,маш харамсалтай байна,монгол охид минь

  • Anonymous (June 24, 2014 6:55:45 pm )

    Chinii eruul mendeeree hohiroh ch yamai bainaa.Chinii oruulj irsen har tamhinaas hichneen hun eruul mend setgel zui ediin zasgaaraa hohirohiig medej baisan biz dee.Hamgiin hogiin ajil medseer baij hiisen baij ooriigoo enhiin tsagaan tagtaa bolgoh geed baih hereggui.Har tamhi bol uls undestniig horduulah hamgiin ayultai hor

  • naraa (June 26, 2014 3:31:12 pm )

    unheer orwdltoiu yma yah gej ywsan ymbe unher gain tarjde odoo yandaa iiim herg dahin buu garaasai

  • Irgenn (June 26, 2014 11:39:44 pm )

    Xoorxiidoo mongoliin yadyy amidralaac bolj Germany bylee tejeex gej ybaad genedej xeregt orcon emegteichyyd mongol emegteichyyded iim l xynd achaa yyregddeg. Xaytadiin shoron ynexeer aimaar bga shyydee. Xangalttai zonood neg n shorond yxcen tiim boloxoor 2 oxiniig n shorongooc cylxan ogox arga zam bdag bol tyclaach xymyycee ter aab eej xoeriig orobdood ene emegteig ch orobdood bn. 5 jil xangalttai ex orondoo amid neg irgen ircen l bn .odoo ene emegtei endeec garaad ymarch xereg xiixgyi shyyde. Oxindoo Cain eej bolog

  • mongol (June 27, 2014 6:28:39 pm )

    Ene ohind ter mundag omgoologch huulich nar ni Sain duraara tuslache mongolchuudaa ene toriin tvshed tuslahgvi ch ard tvmen mini bie biede tuslay.

  • хөх монгол (June 27, 2014 6:40:26 pm )

    аймар юмаа миний монголчууд минь хил гаалиар гарахдаа хянуур байхгүй бол одоо чинь хэцүү болцон үе шүү.зүгээр энийг бариад гарчих би зөндөө ачаатай дийлдгүйээ гэхэд л манай монголчууд авчдаг яагаад гэвэл монголчууд маань унэхээр тусархуу хүмүүс юм чинь

  • uukaa (June 27, 2014 10:16:04 pm )

    Vnheer ene emegteig orshooliin huuliaar sulaad ogooch gej helmeer bna

  • ukaa (June 27, 2014 11:43:30 pm )

    hunii aldaj indehig hen baig gehev bid ch gsen haa haanaa seremjtei yavah heregtei huulin daguu bol gadaadin shorontei geree heleltseer husen gj bgaa yum chin manaihan jaahan inrengui handaj ar gerinhentei n uulzah hugatsaag n boldog bol urtasgaad yamar negen huuli nom yarilgui uulzuulaad bval bolmoorl yum

  • s (June 28, 2014 12:19:19 am )

    eniig bi 2012 ond unshij bsiin bnaa orovdmoorshvv bankok hilton sanaand buuj baisan

  • hhh (June 28, 2014 12:21:00 am )

    ta nar shine medeelel oruulj baigaachee

  • zochin. (June 28, 2014 9:37:16 am )

    ZA barigdaagui bol urgeljleh l baisan shuu dee. hohi chin gevel changdah uu. Hodoo nutagtaa malaa mallaad amar jimer amidrahgui yuasan yum be. Hiree medej busadtai jotoorhooch novshuud hend heregtei yum be.Har tamhiaar horduulj bayjihiig huschiheed hend orovduulehgeed baigaa yum be.

  • irgen (June 28, 2014 7:10:40 pm )

    Helmegdsen bna shu dee. Urshuuluur sullah heregtei yum bishuu. Humuusee sain demjeed uguurei. Huurhiiduu uneheer uruvdmuur yumaa.

  • Ãàëäàí ìýýðýí (June 29, 2014 11:24:53 am )

    Хөөрхий бүсгүйг одоо наадмаар өршөөлийн хуулиар суллачихаасай Хятад бол амьдын там шүү дээ Тэгэхэд л манай энэ дээр байгаа нөхдүүд бөхөлзөөд гөлөлзөөд боовыг нь хөхөөд байх юм даа

    • Өнөрөө (July 11, 2014 7:05:00 pm )

      Арай дэндүүлж байгаа юм биш үү

  • boldoo (June 29, 2014 9:34:38 pm )

    hun aldaal biz tewcheertei bai

  • өршөөл байхгүй (July 03, 2014 9:21:51 am )

    2 улсын гэрээ хэлэлцээрээр ялтан солилцсон тохиолдолд тухайн улсын хууль тогтоомжийг хүндэтгэж ялыг хэвээр эдлүүлдэг гэж сонссон шүү

  • zochin (July 08, 2014 11:49:28 pm )

    jims zuuguud yvj b.san tsetseg tsevruu shig 2 mohgol ohinig ayultai gemt heregt tulhen oruulj negniih ni uhaan sanaag samuuruulsan etgeeduudig olj ug gedeg shaardlaig hytadin tald tavih heregtei.. neg bus udaa ingej mongol hunii erh ashig ami nas hohurch bna. mahai hunii erhin baiguullaga ene tal deer sahaachlagatai tuushtai ajillah heregtei. hytadin elchingin umnu jagsaj asuuj baimaar bna.

  • энхээ (July 09, 2014 10:40:35 am )

    байгаадаа сэтгэл ханамжтай байж амьдрахгүй бол юунд ч хүргэж мэднэ, ер нь санаадгүй гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг янз бүрийн ялтангуудтай цуг байлгамааргүй, юун хүмүүжих яг адилхан болж гарч ирээд ямар байх уу, энэ хоёр эмэгтэйгээс сургамж авах хэрэгтэй л дээ, зөөх байлаа гэхэд хорлох нэг нь санаадгүй жижиг ууттайг барьж яваа юманд нь хийчихвэл бас л хэрэгтэн болох учраас болгоомжтой бай ялангуяа гадагшаа явдаг монголчууд минь.

  • Amidral (July 14, 2014 4:54:33 am )

    tuuniig sullah n zovoo.huuliin baiguulaga negiig bodoj hhoerig tungaah bhaa.denduu hatuug tuulj yvnada.burhan mini.toriin mini suld orshooh boltugai.mongolchuda bugd tuunii toloo negdie.

  • өрөвчхөн (July 16, 2014 6:24:07 pm )

    үнэхээр аймаар тэр 2-ийг хар тамхинд явуулсан монгол эмэгтэйг олж болиулах хэрэгтэй тэгэхгүй бол олон сайхан монгол эмэгтэйг буруу замруу оруулах нь,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

  • zochin. (July 19, 2014 8:28:59 am )

    Za medrelgui amitan bish medeed hiisen uildeldee ooriigoo buruutgaj suraach.Nugel ni nudeeree garsan baina. uhseniig ni orovdoh ve de.Mongol uls hachin yuman deer enerengui handaj dee. YLAA DUUSGAH HEREGTEI.

antalya rent a car