Сэлэнгэ аймгин Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар хамтран “Хавар” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь хууль бус ан, агнуурын зөрчил гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилготой аж. Шалгалтын явцад тус аймгийн Цагааннуур, Сүхбаатар, Түшиг, Хүдэр, Зүүнбүрэн сумдын иргэдээс хууль бусаар бор гөрөөс, гахай, загас агнасан зөрчил илэрчээ. Тодруулбал, гурван бор гөрөөс, нэг гахай, 121 хадран, зэвэг болон бусад загасыг агнасан байна. Ийнхүү хууль бус үйлдэлдээ ашигласан загасны найман тор, загасны хоёр уурга, хоёр резинэн завь зэргийг улсын орлого болгон хурааж, зөрчил гаргагчдад 4.832.000 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр оногдуулжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.