antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2014 3 comments

Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийг дэмжсэнгүй

нийтлэсэн Admin

naadam802УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Хяналтын тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон.

Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Хяналтын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн ч  дэмжсэнгүй.

Уг хууль нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох, Дипломат албан тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байв. Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан бөгөөд төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай төсөл юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Энэ төслийг хойшлуулах нь зүйтэй. Үндэсний баяр наадам дөхөж байгаа энэ үед хэлэлцэхгүй байх нь зүйтэй. Тиймээс хуулийн төслийг ирэх намар хүртэл хойшлуулах нь зүйтэй” гэв. Гишүүд саналаа хэлсний дараа энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн горимын саналаар санал хураалаа.  Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 18, 2014 9:30:18 pm )

    ЦАЛИН ХЭМНЭХ ЗАСАГЫН ГАЗАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БҮТСЭНГҮЙ

  • Anonymous (June 19, 2014 10:15:57 am )

    Demberel gej zonog obgon yu dongosood bga ym we

  • Naadamchin (June 19, 2014 11:01:47 pm )

    Ene ih bayr naadmaa bagasgah n deer ee! Ymar bayn tansag amidraltai yum bish,haana bnaa ter ih mongo?Manaih shig jiliin 4 uliral bayrlaj naaddag uls undesten ene horvood haana ch baihgui! Ih bayrlaj naadah ch dee mohohiin tsondon baihdaa.

antalya rent a car