Словени улсын Марибор хотноо Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү нар эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд өчигдөр 25 метр спорт гар буу, 50 метр сонгомол гар бууны төрөлд МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр энэ тэмцээнээс өмнө Германы Мюнхен хотноо болсон буудлагын Дэлхийн цомын тэмцээнээс “алтан медаль” хүртсэн билээ.
Энэ удаагийн тэмцээн зургадугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 19-нд 10 метр хийн гар бууны төрөлд гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү нар өрсөлдөх юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (July 02, 2014 9:35:04 am )
Онц. Ясны сайн тамирчин.Олимпийн аварга болж алт авч чаднаа. Би итгэж байна.
1 Comment