antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2014 Comments are off

Орлогын албан татварын хуулиа эргүүлэн татав

нийтлэсэн Admin

chuulganУИХ-ын чуулганы хуралдаанаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу татварын 90 хувийг буцаан олгох тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүд зарим заалтыг дэмжилгүй унагалаа.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүд будилуулсаар байгаад унагаж байна. Уг нь энэ хууль жижиг, дунд аж ахуй нэгжүүд буюу 1,5 тэрбум төгрөг хүртлэх орлогтой аж ахуй нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих байсан юм. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 80 мянган төгрөгөө буцааж авах боломжийг олгож байсан юм. Гэвч УИХ-ын гишүүд үүнийг унагаж байгаа учраас Засгийн газар хуулиа эргүүлэн татаж, дахин оруулж ирнэ. Энэ хуулийг баталсан бол Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт их том түлхэц болох хуулийн төсөл байсан юм” гэлээ.
Ингээд Засгийн газраас Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөө эргүүлэн татлаа.

Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car