antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 Comments are off

“Номин”-гийн хаант улс эзэмшлээ тэлэхээр хүүхдийн тоглоомын талбайг дайлаар морджээ

нийтлэсэн Admin

Хан-Уул дүүргийн I хорооны 16 дугаар байрны урд талын газарт

“Номин” констракшн супермаркет, 15 давхар орон сууц барихаар болжээ. Энэ газар уг нь нийтийн эзэмшлийн талбай гэх тодотголтой гэсэн. Үүнийг эсэргүүцсэн иргэд дүүргийн удирдлагуудад газар чөлөөлөх хүсэлт удаа дараа тавьсан ч хүлээж авсан дарга, даамал даанч байхгүй аж. Тиймээс барилгын ажлаа юу юугүй эхлэх гэж байсан “Номин” констракшний эсрэг иргэд өөрсдөө тэмцэж байж хэсэг хугацаанд саатуулсан юм байна.

Хэл амны бай болж буй энэ хэсэг талбайд бага шиг цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай гээд нийслэлчүүдэд дутагдаж буй зүйлс бий. Гэтэл 2004 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийг өмнөө барьсан “Цаст констракшн”ХХК энд эзэн суужээ. Гэхдээ гурван жил орчим ямар нэг ажил хийлгүй байсааар 2007 онд барилга барина хэмээн хашаа босгон, эксковатор, кран авчирч бужигнуулж эхэлсэн гэдэг. Тэр үед иргэд эксковаторын шанаган дор хэвтэж, ээлж дараалан харуул манаа гарган, бэртэж гэмтэн байж болиулсан аж. Бүр 16 дугаар байрны нэг иргэн халдлагад өртөж амиа алдах шахжээ. Хүний сонирхол татсан зүйл гэвэл энд албаны хүмүүс газар дээр нь ирж нэг ч удаа асуудлыг шийдэж байгаагүй үүнд зөвхөн иргэд л өөрсдөө тэмцсээр ирсэн. Тиймээс “Цаст констракшн” газар ашиглах эрхээ “Номин”-д худалдсан аж.

Энэ нь асуудлыг дээрдүүлээгүй нь мэдээж. Харин ч тэмцсэн гэх иргэд дарамтлуулсан, зодуулсан, утсаар заналхийлүүлсэн явдал олширчээ. Тус хорооны иргэн, СӨХ-ны дарга Ц.Оюунбат гэгч хүн иргэдийн тэмцлийг манлайлсан учраас дарамтлуулж, бүр хутгалуулж байсан гэнэ. Тэрбээр ”Мөнгөтэй баячууд төр засгаас дээгүүр загнаж, шийдвэр хүртэл гаргадаг болсон шиг байна. 120 мянгатад ганц үлдсэн нийтийн эзэмшил газар нь энэ байна. Ер нь удахгүй буулагах байх. Бид холбогдох албаныханд хангалттай хэлсэн. Иргэдийн үгийг сонсдог нэг ч хүн байдаггүй юм билээ. Биднийг зүгээр нэг хийрхсэн, хэрүүл хийхийн дон туссан хөдөлгөөнийхөн шиг бодоод байгаа бололтой. Иргэд төрөөс хувь нэхэж хэрүүл хийгээгүй. Хүүхдүүд тоглох алга дарам газрыг л авч үлдэх гэж тэмцсэн юм. Иймд бид өөрсдийн амь насаа алдсан ч хамаагүй энэ газрыг авч үлдэх болно. Учир нь “Номин”-гийнхон тэмцсэн иргэдийг дарамталж эхэлсэн. Би өнгөрсөн онд орцондоо хутгалуулсан. Миний цээжинд хутгаар сийчүүлсэн сорви одоо ч бий. Үхэж болох байсан ч, сайн эмч нарын буянаар амьд гарсан. Одоо үхсэн ч гомдолгүй, газраа авч үлдэж байвал. Ах нь айхгүй ээ, хөгшин эхтэйгээ хоёулханаа амьдардаг. Энэ хөгшний хорвоод амьдрах хугацаа хоногоор тоологдож байна. Энэ хооронд нь ядахдаа нар үзүүлж байгаад явуулмаар байна. Ц.Батбаяр даргын үед энэ газрыг ашиглах зөвшөөрлийг цуцлаж байсан боловч, үндэслэлээ буруу гаргаснаас болж бид ялагдаж байсан. Ерөөсөө биднийг зүгээр л хуурсан үйлдэл байсан” гэлээ.

Энэ асуудлын тухай сурвалжилж байхад нэгэн хачирхалтай явдлын талаар сонссон юм. 16 дугаар байрны иргэд удаа дараа хүсэлт гаргасны хүчинд 2007 онд НИТХ сая нэг юм тэднийг хүлээн авч уулзжээ. Тухайн үед иргэд нийтийн эзэмшил газар болон түүн дээрх ногоон байгууламж зэргийг тус бүрд нь үнэлүүлжээ. Тэгэхэд эдгээрийг 999 сая төгрөгөөр үнэлсэн аж. Гэхдээ энэ дүгнэлт “Номин”-д огтхон ч нялзаагүй нь мэдээж. Тиймээс үүнийг иргэдийг аргацаах гэсэн увайгүй үйлдэл гэж үзэж буйгаа 16 дугаар байрныхан хэлж байсан.

Иргэд үүний дараа гурван шатны шүүхээр яваад дийлээгүй учир уг газраа хонож өнжин, ээлжээр хүртэл манаж байсан урьдын явдал давтагдахад хүрсэн байна. Байрны  оршин суугч Т.Хажид “”Номин констракшн” маай байрны иргэдэд “Айл болгонд арван сая төгрөг өгнө. Та нар олон юм ярилгүй, дуугүй байж бай. Бид нэг давхар супермаркет барих гэж байгаа юм” гэж хэлсэн. Манай байранд нийт 32 айл өрх амьдардаг.Тэгэхээр биднээс гурван зуун хорин сая төгрөгөөр худалдаж авна гэсэн үг. Ийм үгэнд бид хууртах тэнэг хүмүүс биш.  Ийм ноцтой зүйл болсныг холбогдох албаны хүмүүс мэдсэн гэвч бид бүхэнтэй уулзаж байсан хүн байдаггүй. Төр нь иргэнээ хайхрахаа болсон цаг болжээ. Юутай ч бид тэмцэж газраа авч үлдэх болно. Хүний нар үзэх эрхийг 10 сая төгрөгөөр үнэлдэг яасан арилсан дотортой хүмүүс вэ. Тэнэг ч бай, ядуу ч бай нарны илчийг мэдрэх эрхтэй байх аа. Хүн ёсны энэ эрхээ бид үнэлэхгүй” гэв.

“Номин”-гийнхонд газраа булаалгаж, нарны гэрэл үзэх эрхээ боолгох гэж буй иргэдийн яриа ийм байлаа. Үүнээс илүүг ч ярьж байсан юм. Хүн төрөлхтөн гуравхан зүйлийг үнэгүй хэрэглэдэг байсан ч, ус уусныхаа төлөө мөнгө төлдөг болсон. Тиймээс агаар, нарны гэрэл хоёрыг л үнэ төлбөргүй эзэмших эрхтэй хоцорсон. Гэтэл нар үзэхийн тулд заавал ч үгүй гэрээсээ гарч, барилга байшин дундуур сүлжих ёстой болсон тохиолдол манайд гарах боллоо. Тэр ч бүү хэл энэ эрхээ эдлэхээр иргэд, баячуудын хооронд багахан дайн маягийн юм өрнөх нь бүр хачирхалтай. Бүр зэвүү хүрмээр нь, хутгалсан гэнэ, хутгалуулсан гэв, авилга өгчээ, газар дээрэмджээ гэх мэдээллийн цаана төрийн албан хаагчид мөнгөтэйчүүл нэг тал болон энгийн иргэдтэй хүч тэнцүүгүй “тулаанд” ордог гэдэг нь илэрхий байв ч “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” гэдэг шиг яаж ч чадалгүй үлддэг нь харамсалтай.
“Номин” гэж булай баян нэг компани байна аа. УИХ-ын дэлгүүрийн нүүрэнд гээд л хаа сайгүй энэ гоё үг сийлээстэй харагддаг. Эдний салбар дэлгүүрийг тоолбол лав хоёр оронтой тоонд багтахгүй. Барилгын компани, их дэлгүүрүүд гээд олон “охин”-той энэ компанийн нэр нь гоё ч нэдэр дээрээ улайрсан шуналын шулам болсон гэхээр харамсалтай л юм. Одоо болно оо, шунал ихэдвэл юу юу ч билээ нэг эвгүй үг байдаг даа.

Р.Саруултөгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car