antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 Comments are off

“УЛААН ДЭЭРЭМ” ҮҮ, “ЦАГААН ДЭЭРЭМ” ҮҮ

нийтлэсэн Admin

Өнөөдөр Монгол Улсад шударга ёс алдагдаж, луйвар, дээрмийн гэмт хэргийг боловсролтой гэсэн хүмүүс үйлдэж, тэр чинээгээр булхайгаа нууцалдаг болж. Харин иргэд нь энэ бүхэнд бүр дөжирчихсөн мэт дуугүй л харж суудаг. Бусармаг явдлын жишээ өдөр хоногоор нэмэгдсээр байна. Улсдаа ганцхан байдаг Мэдээлэл технологийн үндэсний паркаа кино театр болгон хувиргачихаад хоорондоо бичиг цаас шидэлцэн, шүүхийн шийдвэр хүлээж байна гэсэн нэрийдлээр асуудлыг зөөлрүүлж, гал унтраах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа нь үүний нэг жишээ. Мэдээлэл технологийн үндэсний парк 2002 онд байгуулагдсанаар өмнө нь Шинжлэх ухаан мэдээллийн төв байрлаж байсан энэ барилга тэр чигтээ тус байгууллагын мэдэлд шилжжээ. Гэхдээ энэ барилгын дөрөвдүгээр давхарт Оюуны өмчийн газар, бусад давхруудад Шинжлэх ухаан технологийн сан, Чойрын чөлөөт бүсийн захиргаа, Монгол тамганы үйлдвэр зэрэг төрийн болон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр байгууллага түрээсийн гэрээний дагуу төлбөр мөнгөө төлөөд байрладгийг дурдах хэрэгтэй. Харин өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд МТҮП, Төрийн өмчийн хороо хамтран “Дархан Өүлэн эх” компанид нэгдүгээр давхарт байрлах хурлын болон үзэсгэлэнгийн танхимын 1500 ам метр талбайг түрээслүүлэхээр болжээ. Түрээслэгч талынхан Төрийн өмчийн хорооны гаргасан жишиг гэрээг хүлээн зөв шөөрч, сард нэг ам метр талбайг 5000 төгрөгөөр тү- рээслэхээр болжээ. Анхнаасаа “Дархан Өүлэн эх” компанийнхан уг талбайг кино театрын зориулалттайгаар ашиглах хүсэлтэйгээ уламжилсан ба ингэхдээ засварын зардал, цахилгаан, дулаан, бусад урсгал зардлыг өөрсдөө төлөхөөр болжээ. Гэрээ байгуулснаас хойш хэдэн сарын дараа түрээслэгч талынхан их хэмжээний зардал гарган засвар хийж байгаа тул түрээсийн төлбөрөө хөнгөлж өгөхийг Төрийн өмчийн хороо болон МТҮП-аас хүссэн байна. Тэд ийм их зардал гарахыг урьдчилан тоо цоолоог үй төдийгүй “Дархан Өү- лэн эх” компанийн хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа тул “Сод Монгол групп”-ийн охин компани болох “Нью Тур Сафарис”-ын нэр дээр гэрээг шилжүүлж өгөх хүсэлт тавьжээ. Ийм хүсэлт гаргаснаасаа хойш буюу 2010 оны арав, арваннэг, арванхоёрдугаар сард тэд түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас МТҮП-ийнхан удаа дараа албан бичиг хүргүүлж, алданги тооцож нэхэмжилсэн ч асуудал даамжирсаар Сүхбаатар дүүр гийн шүүхэд хүрсэн байна. Мэдээлэл технологийн үндэсний паркийн нэхэмж лэлтэй эл хэргийг 2011 оны дө рөвд үгээр сарын 21-нд СБД-ийн шүүхэд хэлэлцжээ. Харин анхан шатны шүүх хуралдааны өм нөхөн “Дархан Өүлэн эх” ХХК-ийнхан 2010 оны арав, арваннэг, арванхоёрдугаар сарын түрээсийн төлбөр болох 27.580.645 төгрөгөө төлжээ. Гэхдээ алданги тооцсон 9.2 сая төгрөгийг төлөөгүй байна. Тиймээс “Дархан Өүлэн эх” ХХК (Сүхбаатар дүүрэг VIII хороо, Соёлын төв өргөө, В корпус “Сод Монгол” групп ХХК-ий байр)- иас 4.631.250 төгрөг гаргуулж, Мэдээлэл технологийн үндэсний пар кт олгож, нэхэмжлэгч 27.580.645 төгрөг төлснийг ба талж, гэрээ цуцлагдсаныг дурд сугай” гэсэн шийдвэр гаргажээ. “Дархан-Өүлэн эх” ХХКийнхан анхан шатны шүү хийн шийдвэрийг хүлээн зөв шөө- рөөгүй тул давж заалдсан ч Нийс лэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Төрийн өмчийн хороо, МТҮП, “Дархан-Өүлэн эх” ХХКийн гурвалсан гэрээ нь 2010 он дуустал хүчинтэй байсан ба 2011 онд гэрээг сунгаагүй аж. Гэтэл өдий хүртэл “Өргөө” кино теат рынхан МТҮП-т тухлан, зас вараа үргэлжлүүлсээр байгаа. “Өргөө” кино театрын марке тингийн менежер БулганЭрдэнэтэй энэ сарын 21-нд хол богдон хэзээ шинэ кино теат – рынхаа нээлтийг хийх гэж байгаа тухай асуухад “Энэ са рын 26-нд хийхээр төлөвлөсөн. Одоо энэ талаар мэ дээлмээргүй байна. Дараа тодорхой мэдээлэл өгье” гэв. Тэд албан ёсны зөвшөөрөлтэйгээр хотын төвд шинэ кино театраа ашиглалтад оруулах гэж байгаа бол олон нийтэд мэдээлж сур талчилмаар юм. Хаалттай, нууц лагдмал байгаа нь үүний ард ямар нэгэн булхай байгаа гэсэн хардлага төрүүлж байна.

ХАРДЛАГА 1

Мэдээлэл технологийн үн – дэс ний парк нэг ам метр талбайгаа Оюуны өмчийн газарт 5000 төгрөгөөр түрээслүүлдэг. Төрийн байгууллага учраас Тө- рийн өмчийн хороотой хийсэн гэрээний дагуу ийм хөнгөлөлт эдэлдэг юм билээ. Түүнчлэн тус паркийн инкубаторын үйл ажиллагаанд хамрагдаж байгаа мэдээллийн технологийн чиглэлийн компаниуд эхний зургаан сар түрээсийн төлбөрөөс 70, да раагийн зургаан сард 50, тэрний дараагийн зургаан сард 30 хувь чөлөөлөгддөг. Харин “Дархан Өүлэн эх” ХХКийнхан анхнаасаа л төрийн бай гууллагын хэм жээний эрх дарх эдэлж нэг ам метр талбайг 5000 төгрөгөөр түрээсэлсэн бай гаа юм. Ингэхдээ 1500 ам метр талбайгаа ашиглаад зогсохг үй, үзэсгэлэнгийн танхимд өргөтгөл хийж, МТҮП-ын гадна шатны ирмэг хүртэл сунгажээ. Тэгэхээр 1500 ам метрээс ч илүү талбайг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн түрээсийн төлбөрт нэг ч төгрөг тө лөлгүйгээр ашиглаж байгаа нь дээрэм биш гэж үү. Өчигдөр тус паркийн сайтад “Мэдээллийн технологийн үн – дэсний паркийн хоёрдугаар дав харт 310 ам метр талбай тү рээслүүлнэ. Паркийн төв хаалганаас гадна тусдаа гадагшаа гарсан хаалгатай. Нэг ам метрийн үнэ 15,000 төгрөг” гэсэн зарлал байрлуулсан байв. “Өргөө” кино театрын түрээслэн ашиглаж байгаа үнээс даруй гурав дахин өндөр байгаа биз.

ХАРДЛАГА 2

МТҮП-тай холбоотой эл асуудалд тайлбар авахаар тус паркийн захирал Ё.Сүхбаатартай даваа гаригт уулзаж, улсдаа ганцхан байгаа МТҮП-ийн барилгыг яагаад заавал түрээслэх ёстойг нь асуухад “Түрээслэх шалтгаан байгаа юм. Бидэнд төсвөөс инкубаторын үйл ажиллагаанд зориулан жилдээ 80 сая төгрөг өгдөг. Энэ мөнгө ма най байгууллагын нэг жилийн зардлын 1/5-тэй л тэнцэнэ. Хурлын болон үзэс гэлэнгийн танхимаа бид анх наасаа л түрээсэлж, “амь дардаг” байсан. Гэхдээ үзэсгэ лэн тогт мол гардаггүй учраас талбайгаа түрээслэн байнгын ор ло готой байх аргагүй байлаа. Улсын хэмжээнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг 4-5 компани байдаг юм билээ. Бид тэдэнд жилийн 60 сая буюу нэг сард 5.0 сая төгрөгөөр энэ талбайг түрээсэлж аваач гэсэн санал тавьсан ч хэн ч хүлээн аваагүй. Нэг байгууллага 48 сая төг рөгөөр түрээсэлье, гэх дээ ца хил гаан, дулаан, усны зард лыг тө лөхгүй гэсэн. Гэтэл ма най хур лын танхим төвлөрсөн халаал тад холбогдоогүй, таазанд нь байр луулсан том цахилгаан сэн сээр халаадаг. Тэр нь их чи мээтэй учраас үйл ажиллагаа явж байгаа үед асаадаггүй. Хурал эхлэхээс хэдэн цагийн өмнө ажиллуулж танхимаа ха лаадаг. Ингэж ажиллуулахаар цахилгааны төлбөр маш өндөр гардаг.

Бид цахилгааны төлбөрөө хариуцаад энэ байгууллагад түрээсэлбэл түүнээс ч илүү төлбөр гарах магадлалтай тул саналыг хүлээн аваагүй. Гэтэл “Дархан Өүлэн эх” ХХК-ийнхан жилд 90 сая төгрөгийн түрээс төлөөд өөрсдөө урсгал зардлаа даагаад ажиллана гэсэн нь ашигтай санал байлаа. Тэр ч бүү хэл бид түрээсийн гэрээнээс гадна хамтран ажиллах гэрээ байгуулж, мэдээлэл технологийн чиглэлийн хурал зөвл өлгөөнөө сард 1-2 удаа засварласан тан химд нь хийж, кино эхлэхийн өмнө салбарынхаа үйл ажиллагааг танилцуулсан сурталчилгаа үзүүлж, гаднах цахилгаан самбарт цаг бүрт таван минут байгууллагаа сурталчлан, өөрийн ажилтан албан хаагч болон тэдний хүүхдүүдэд шинэ үзвэрээ үнэ төлбөргүй үзүүлэх зэрэг нөхцөлийг тусгасан. Анх асуудал нааштай л байлаа. Тэгээд ч 40 ам метрээс дээш талбайг би дур мэдэн түрээслүүлэх эрхгүй учраас Төрийн өмчийн хорооонд уламжлан тэдний жишиг тү- рээсийн гэрээг “Дархан Өүлэн эх” ХХК-тай хийсэн. Үүнээс өмнө манай үзэсгэлэнгийн танхимыг баар, рестораны зориулалтаар түрээслэн авах хүсэлт тавьдаг байсан ч бид зөвшөөрөөгүй” хэ мээн хариулав. Алдагдал хү- лээж, өөрийн байраа гаднын бай гууллагад дээрэмдүүлчихсэн хэр нээ тэднийг ийн өмгөө- лөхийн учир юу вэ?

ХАРДЛАГА 3

МТҮП-ийнхан түрээслүүлж байгаа талбайдаа нэвтрэх ч эрхгүй байгаа нь гайхмаар. Паркийн төв хаалгаар оронгуут хоёр хаал ганы аль нэгийг сонгох ёстой болно. Нэг нь МТҮП, Оюуны өмчийн газар болон бусад байгууллагыг зорьж яваа хүмүүст зо риулагдаж буй бол нөгөө нь “Өр гөө” кино театрын хаалга. “Өргөө” кино театрынхан аль хэ дийнэ “эдлэнгээ” тусгаарлан хана босгоод, тусдаа хаалга гаргасан нь энэ. Засвар хийж байгаа хүмүүс тэр хаалгаар чөлөөтэй орж гарах боловч надад ч, МТҮП-ийнханд ч ийшээ орох эрх байхгүй. Тэр ч бүү хэл гадна талд нь “Өргөө” кино театр хаягаа байрлуулчихаад байхад МТҮП-ийн захирал нь “Бидэнтэй “Дархан Өүлэн эх” ХХК л гэрээ хийсэн. Яагаад “Нью тур Сафарис” болгож нэрийг нь солих гээд байгааг нь мэдэхгүй байна” гэх. Харин тус паркийн ерөнхий менежер нь “Дархан Өүлэн Эх” ХХК нь “Сод монгол групп”-ийн харьяа байх аа. Учир нь бидэнтэй “Сод монгол групп”-ийн захирлууд ирж уулзаад байдаг юм. Харин “Нью Тур Сафарис” ХХК-иас бидэнд түрээсийн төлбөр шилжүүлдэг.” гэж ярив. Тэгэхээр “буугаад мордоход цоожгүй айл малчин танайх” гэдэг шиг байшиндаа оруулсан байгууллагаа ч мэдэхг үй, хэнээс мөнгө авснаа ч ойлгохгүй байгаа “гэрийн эзэд”- ийг бас хардмаар байгаа биз.

МТҮП-Т БАЙРАА ТҮРЭЭСЛЭН ОРЛОГО ОЛОХООС ӨӨР АРГА БАЙХГҮЙ ГЭЖ ҮҮ

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 107 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн Үндэсний парк (МТYП)-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Тус парк 2002 оны наймдугаар сарын 6-наас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж, 2002-2003 онд БНСУ-ын Засгийн газрын нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнг өөр “Мэдээллийн тех нологийн парк” төс лийг хэрэгжүүлэн мэ дээллийн технологийн инкубаторын үйл чилгээ эрхлэх орчин нөхцөлөө бүрд үүлсэн. Өдгөө энэ инкубаторын үйлчилгээнд зориулан төсвөөс жил бүр 80 сая төгрөгийг МТҮП-т шил жүүлдэг. Монгол Улсад мэдээллийн технологийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ши нэ өвөрмөц онцгой са наа бүхий венчер бизнесийг өндөр үр ашигтай бизнес болгон хувиргах инкубаторыг ажиллуулах, шинжлэх ухаан технологийн сан байгуулж үйлчилгээ үзүүлэх зорилготой МТҮП-т байраа түрээслэн орлого олохоос өөр арга байхгүй гэж үү? Дэлхийн хамгийн том бизнесийн байгууллагын тоонд мэдээллийн технологийн салбарынхан багтаж, бидний санаанд оромгүй их орлогыг жилдээ олж байна.

Мэдээллийн технологийн салбар бол Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлд гарах хамгийн ойрхон гарц болох нь тодорхой. Түрээсийн төлбөрөөрөө жил дээ арай ядан 400 гаруй сая төгрөг олж, ажилчдынхаа цалинг өгч, дулаан цахилгааны урсгал зардлаа залгуулж байгаа гэх энэ байгууллагын захирал нь 2009 онд л гэхэд ч хоёр ч ажилтнаа үндэслэлгүй ажлаас нь халж, байгууллагадаа 15 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байх юм. Үндэслэлгүй ха лагдсан ажилчид нь шүүхэд хандаж, давж заалдсаар тус байгууллагын данснаас дээрх хэм жээний мөнгө гаргуулаад ав чихжээ. Байраа түрээсэлж “ амьдарч” байгаа, бас “Үүнээс өөр гарц бидэнд байхгүй. Уг нь мэдээллийн технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бай гууллагуудаа нэг дор нэгтгэн ажил лах нь бидний мөрөөдөл. Ха рамсалтай нь 2010 онд ийм ажил өрнүүлэхээр зориглотол мэдээллийн тех нологийн чиглэлийн компаниуд байр тү рээслэхээс илүү худалдаж авахыг хүсдэг учраас бүтээгүй” хэмээн зовлон тоочих нь энэ байгууллагын захирлын амнаас гарах ёстой үг мөн гэж үү.

Бүтэн жил хэний ч зөвшөөрөлгүй, ямар ч гэрээгүйгээр төрийн өмчийн байрыг дур мэдэн ашиглаж болдог л юм байна. Болдгийг нь “Сод Монгол групп” ХХК-ийн харьяа “Өргөө” кино театрынхан нотлоод өгчихлөө. Гэрийн эзэд ч амгалан хүмүүс юм шиг байна. “Хөрөнгө мөнгө зараад засвар хийчихсэн энэ байгууллагыг би хүнийхээ хувьд ойлгоод байгаа юм. Харин захирлынхаа хувьд шүүхэд хандахаас өөр аргагүй” гэсэн Ё.Сүхбаатар захирлын үгээр энэ нийтлэлээ төгсгөе. Хэний өмчийг хэн нь наймаалцаад байгаа нь удахгүй тодорхой болох биз ээ. Түрээслэх нэрээр дутуу хагас мөнгийг нь төлчихөөд, шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн Мэдээллийн технологийн паркийг эзэгнэж буй энэ хэрэг явдлыг “улаан дээрэм” гэх үү, “цагаан дээрэм” гэх үү?

Ж.СОЛОНГО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car