Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өнгөрсөн сард АНУ-д ажиллахдаа “Gilead” эм үйлдвэрлэгч компанийн удирдлагатай уулзаж, Монголдоо элэгний С вирусыг эмчлэх эмийг оруулж ирэхээр тохиролцсон билээ. Тэгвэл саяхан АНУ-ын “Gilead” эм үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа дээрх ажлынхаа хүрээнд ярилцаж, гэрээ хэлцэл байгуулахаар болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-АНУ-ын “Gilead” эм үйлдвэрлэгч компанийн удирдлагууд манай улсад ирж байгаа гэх мэдээллийг сонслоо. Тэгэхээр элэгний С вирусыг эмчлэгч “Sofosbuvir” эмийг оруулж ирэх анхны алхамаа хийх гэж байгаа хэрэг үү?
-“Gilead” эмийн компанийн удирдлагууд өнөөдөр манай улсад ирж байгаа. Мэдээж энэ удаагийн хэлэлцээр маш чухал. Би саяхан АНУ-д ажиллахдаа Монголд элэгний С вирус ямар хэмжээнд хүртлээ тархсан талаар танилцуулсан. Тиймээс ч “Gilеad” компанийнханд манай улсад арай хямд үнээр нийлүүлэх боломжийг судалж үзэхийг хүссэн. Үүний эцэст манай улсад С вирусийг устгах курс эмчилгээний зардлыг 1800 ам.доллараар тооцохоор ярилцаж тохирсон. Энэ нь АНУ-ын үнэ ханшаас 44 дахин бага өртөг.Одоо энэ эмийг Монгол Улсад хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэж баталгаажуулах ёстой. Үүнийг түргэвчилсэн байдлаар хоёр сарын дотор амжуулж болох байх гэж найдаж байна.. Тэгэхээр энэ удаагийн уулзалт, хэлцэлээр энэхүү эмийн бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцана.
-Эм хэзээнээс нэвтрэх бол. Үүнийг олон уншигч сонирхож байгаа байх?
-Өнөөдөр компанийн удирдлагуудтай уулзаж энэ талаараа ярилцана. Мэдээж аль эмнэлгийн байгууллагаар эмийг дамжуулж оруулах уу, гааль татварын асуудлаа яахуу гээд энэ бүхнээ нөгөө талтай ярилцаж шийдсний дараа эмийг оруулж ирж борлуулна. Гэхдээ бид эмийг аль болох татваргүйгээр оруулахыг ярилцана. Тэгвэл ард иргэдэд очих эмийн үнэ нэмэгдэхгүй гар дээр нь очно. Мөн эрүүл мэндийн даатгалаас нь дээрх эмэнд хөнгөлөлт үзүүлэх талаар судалж байна.
-Манай улсад С вирусийн тархалт, өвчлөл ямар төвшинд байдаг юм бэ?
-Элэгний С вирус манайд олон жил тархаж байгаа. Түүний үр дүнд элэгний хатуурал, хорт хавдар маш их гардаг. Яахав сүүлийн үед ард иргэдийн маань эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл сайжирсантай холбоотойгоор энэ талаар ярих нь нэмэгдсэн болов уу. Сүүлийн үед энэ өвчин нэлээн хурдацтай тархаж буй өвчний тоонд зүй ёсоор орж байгаа. 2007 онд хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэж гарсан.С вирусийг олон жилийн турш интерфероны аргаар эмчилдэг байснаа өөрчилж орчин үед эмчилгээний энэ аргыг илүү сайжруулан пег-интерферон + Рибавирин эмчилгээг хийдэг болсон бөгөөд одоо ч гэсэн Монголд С вирусийг энэ аргаар эмчилдэг. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад элэгний С вируст гурвалсан эмийн эмчилгээг хэрэглэдэг болоод байгаа. Тэгэхээр өөр нэг сонголт нь уудаг эмээр элэгний С вирусыг устгах шинэ эмчилгээ нэвтэрч байгаа. Энэ эмний хамгийн эхний төлөөлөл бол “Sofosbuvir”. Энэ эм бол 2013 оны сүүлээр АНУ-д эмчилгээнд нэвтэрсэн. Харин манайд эмчилгээнд нэвтрүүлэхийн тулд бид аль болох яаралтай, арга хэмжээ авах ёстой байсан. Тиймээс би АНУ-д айлчлал хийж байх хугацаандаа энэ эмийн компанийн хүмүүстэй уулзалт хийгээд энэхүү эмийг Монгол Улсад ямар хөнгөлттэй оруулах боломжтой эсэхийг судалж үзсэн л дээ.
-Зургаан сарын курс эмчилгээний дараа бүрэн эдгэх баталгаа бий юү?
-”Sofosbuvir” эмийн тухайд өвчлөгсдийн 70-80 хувь нь бүрэн эдгэх нь баталгаатай болохыг нотолчихсон. Түүний дараа дээрх эмтэй хавсарч бэлтгэсэн эмийг удахгүй эмчилгээнд нэвтрүүлэх гэж байна. Энэ нь Sofosbuvir+Ledipasvir гэсэн нэгдэл. Үүнийг Монголд оруулж ирснээр эдгэх магадлал 95-99 хувьд хүрнэ гэж АНУ-ын эрдэмтэн судлаачид тооцоолсон байгаа.
-Таниас дээрх асуудлаар бус өөр зүйл асуух гээд байна л даа. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж буйтай холбоотойгоор НИТХ-ын 18 төлөөлөгч Бразилд очиж туршлага судлах нэрээр хөлбөмбөгийн тэмцээн үзэж, иргэдийн татварын мөнгөөр тансаглах нь гэсэн мэдээ яваад байна л даа. Гол нь тэдгээр 18 хүний дотор таны нэр байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Таны хэлж байгаа мэдээллүүдийг харсан. Гэхдээ би үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа ш дээ. Яагаад гэвэл би ажлаа хийгээд л явж байгаа. Бразил явах ямар ч ажил байхгүй. Та ч бас харж байгаа биз дээ, би яваагүй тантай ярилцаад л сууж байна. Үнэндээ Бразил явахаас илүүтэй энд хийх ажил их байна.
Холбоотой мэдээ
-
Bold (June 13, 2014 2:01:39 pm )
Dog ed shvv ene zaluu yrij baigaa ni. Buhiin ywdlaar ywna gej Byruu boloogvi baij gedeg bil vv.kkkkk
-
19001973 (June 13, 2014 2:03:00 pm )
Жолооч та албан татвараа төлсөн үү, Хэрэв төлөөгүй байгаа бол та хаана, хэдэн төгрөг төлж болох гээд энэ талаарх мэдээллийг Авто тээврийн төвлөрсөн лавлах 1900 1973-аас лавлаарай.
-
Zaluu (June 13, 2014 2:05:07 pm )
Baysaglan Batbayr 2r toi nilvvleed tawichahwal ed nar shine goy hoshin shogiin hamtlag garch iren dee
-
Emch (June 13, 2014 2:56:59 pm )
Yavtsan shdee. unen jujigleh yumaa. Yariltslagaa neg dehd gargaarai geed l bolooshd.
-
123 (June 13, 2014 2:57:29 pm )
Muruuruu ajilaa yavaad hiij bgaa huniig end tend eldev ner hoch ugch yadargaa boloh yumaa daa. Sain l ajillaj baigaa zaluu
-
Мэдэхгүй (June 13, 2014 3:01:53 pm )
Өнөөдрийн байдлаар Бразил Туркээр томилолтонд явсан гээд байхгүй л байсан даа яаман дээр очиход.
-
Anonymous (June 13, 2014 3:45:08 pm )
Зарим нь ичсэн ч юм уу, санаа зовсон ч юм уу, сандраад явахаа больсон л юм биш үү? Нилээд нь хэл ам гарангуут больчихсон юм биш үү?
-
Turmagnai (June 13, 2014 5:18:04 pm )
Uneheer ter emiig 1800$ -aar zarah bolchvol ene zaluud Gavyat uguh heregtei
-
мМмонтонОНТОНнтоНМОНТОН (June 13, 2014 7:10:50 pm )
энэ мундаг залуу шиг бгаа юм даа
-
zochin (June 16, 2014 9:18:26 am )
yum hiij l bn shdee bitgii neg negnee muulj tamiin togoo shig amidartsgaahaa bolyoo
10 Comments