antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2014 32 comments

Г.Батбаяр: Г.Сарангэрэлийн хувьд анхны бөгөөд эцсийн удаа мөсийг хэрэглэсэн

нийтлэсэн Admin

batbayaromgoologchХууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх” амраг гэгдээд буй Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ. Мансууруулах бодис хэрэглэсэн гэж үзэн  Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.  Өнөөдрийн байдлаар энэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хэргийн  талаар  Г.Сарангэрэлийн өмгөөлөгч  Монголын хуульчдын холбооны гишүүн  Г.Батбаяраас цөөн  зүйл тодрууллаа.  

– Г.Сарангэрэл  камертаа хэдүүлээ, ямар хүмүүстэй хоригдож байгаа вэ?

– ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Одоогийн байдлаар гурван сар  хоригдоод байгаа.  Ямар хүмүүстэй хоригдож  байгааг мэдэхгүй байна. Д.Амарсайхан агсныг өнгөрснөөс хойш  цагдан хорих ангиуд шүүмжлэлд өртөж,  тус хорих ангид саатуулагдаж байгаа хүний тоо цөөрсөн.  Тэгэхээр өрөөндөө цөөхүүлээ байгаа.

– Цагдан хорих ангид дарамтад өртсөн гэх яриа байгаа?

– Хамтран хоригдож байгаа хүмүүсийн зүгээс  дарамт байхгүй.  Нийгэмт тархсан хар тамхичин, янхан гэгдэж байгаа нь эмэгтэй хүнд байж болох хамгийн муухай нэр хоч. О.Баасанхүүгийн өгсөн энэ нэр хочноос болж өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзах гээд камераас нь гаргаад явж байх замд нь эрэгтэй хоригдолууд “Ганц унтчихъя,  Х.Тэмүүжин ямар байсан бэ?  Хөгшин хүнтэй унтах сайхан биз дээ? Би залуу хүн ш дээ” гэх мэтээр сэтгэл зүйн дарамт маш ихээр ирж байгаа.

Хорих ангид л ийм байгаа юм чинь  нийгэмд гараад ирэхэд танил тал, хүрээллийн хүмүүс нь яаж хүлээж авах нь ойлгомжтой.

– УИХ-ын  гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийг дарамталсан гэж үнэн үү?

– 2014 оны 6-р сарын 6-ны баасан гарагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ганц худагт очсон.  Энэ нь ШШГЕГ-ын  эргэлтийн тэмдэглээгээр нотлогдоно.  Энэ талаар Г.Сарангэрэл өөрөө надад бичиж өгсөн.   “О.Баасанхүү намайг даапаалж, даапаалж байгаад явлаа.Чи энэ өмгөөлөгчийг яаж олж авсан юм? Чи Х.Тэмүүжинтэй унтсан уу? Хэвтсэн үү?,  Хар тамхи татдаг биз дээ?  Тэрийгээ  бичиж өг.”  гэж хэлсэн юм билээ.

Энэ хүн өөрийгөө цагаатгах талын юмыг хийгээд байна.  О.Баасанхүүгээс  10 тэрбум хүртэлхи  төгрөг нэхэмжлэх боломжтой гэсэн мэдээлэл гарсны дараа манай зүгээс хийх үйлдлээс болгоомжлох зорилгоор О.Баасанхүү өөрийгөө цагаатгах зорилготой очсон.  Тэрнээс 3-р сарын эхнээс л  Г.Сарангэрэл  “Миний талаар  янхан, хар тамхичин гэж сөрөг мэдээлэл гаргахаа болиод ирж уулзна уу” гэсэн агуулгаар хүсэлт гаргасан байсан.  Тэгэхэд очихгүй байж байснаа нэр төр, алдар хүндийн хохирол яригдахаар очиж байгаа юм. Очихдоо “Чи намайг дийлэхгүй,  чам шиг хоригдол дээр УИХ-ын гишүүн ирж байгааг аз гэж бодох хэрэгтэй, түүхэндээ анх удаа УИХ-ын гишүүн ирж байна.  Чи нэгэнт хар тамхи татсан юм чинь ялаа авах нь ойлгомжтой ш дээ” гэж хэлсэн. Энэ бол  шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байгаа.  Миний өмгөөллийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Энэ үйлдэл Үндсэн хуулийн 16-р зүйлийн  13, 14, 17 буюу хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг дарамтлах, Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын  11.1, 13.7 дахь хэсэг, Хүний нэр төр, алдар хүндийг дээдэлнэ гэсэн хүний эрхийн зөвлөмж байгаа.  Мөн Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны журмын 13,14-т айлган сүрдүүлэх,  өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг дарамтлах зэргийг хориглосон байдаг. Тэгтэл дээр дурьдсан  зүйл заалтуудыг зөрчсөн.

О.Баасанхүүгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулинд хувь хүний нууцыг  задруулах гэснийг зөрчсөн.   Өөрөөр хэлбэл хувь хүний нууцад халдсан.  Хууль зүйн байнгын хороон дээр  “Чи хар тамхичин, янхантайгаа тэмцэж чадахгүй байж, чи биеэ үнэлэгчтэй унтдаг биз дээ” гэж хэлж, бусад руу дайрч байгаа нь ёс зүйгүй үйлдэл.  Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад тэр хүнийг ингэж гутаан доромжлох эрх байхгүй.  Ер нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон байсан ч тэр хүний нэр төр, алдар хүнтэй хамааралтайгаар энэ мэдээллийг гаргахгүй.  Гаргахаар бол  хязгаартайгаар гаргадаг.   Гаж донтон, маньяак байсан ч гэсэн тэр хүнд болон бусад хүнд амьтнаас ялгарах ганц шинж байдаг.  Тэр нь нэр төр,  алдар хүнд. Энэ бол хүний жам ёсны язгуур эрх ашиг. Хүн үхэн үхтлээ нэр төр, алдар хүндээ хамгаалж, өндөрт өргөхийн төлөө, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулахын төлөө явдаг.  Тэгтэл энэ эрхийг О.Баасанхүү өөрийн албан тушаал, хувийн амбицыг ашиглан бүдүүлэгээр зөрчиж байгаа.  Энэ үйлдэл дээр нь 2014 оны 6 дугаар сарын 9-ны өдөр МАХН-ын УЗ,  УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүсэлт гаргасан.

– Хүсэлтийн агуулгыг  тодруулбал?

– Энэ хүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж өгөөчээ. О.Баасанхүү ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь УИХ-ын эрх зүйн байдлын тухай хууль, ёс зүйн дүрмийг зөрчиж байна.  МАХН шударга ёсыг  дээлдэг бол  О.Баасанхүү гишүүнийг 2012 оны 7-р сард  томилсон  тогтоолын О.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.  Миний хүсэлтийг хүлээн авахгүй байж болно.  Хариугаа Иргэдээс ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу 5 хоногийн дотор өгчих.  Тэгвэл надад Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх маань нээгднэ.  Шүүхээс урьдчилан сэргийлэх ажиллагааны хүрээнд танайд хандаж байна гэдгээ илэрхийлсэн.

– О.Баасанхүү гишүүн бол дарамтлаагүй гэж байгаа.  Г.Сарангэрэл дарамталсан  гэж байгаа. Хэнийх нь үнэн гэдгийг нотлох боломжтой юу?

– Тухайн  үйл явдал болсон газарт би байгаагүй.  Үүнийг хоорондоо ярилцагч хоёр хүн гэрчилнэ.  Г.Сарангэрэлийн өөрийнх нь бичиж өгсөн баримт надад байгаа.  О.Баасанхүү гишүүн намайг элдэв янзаар дарамталсан гэсэн гарын үсэгтэй бичиг байгаа.

– Таныг  Г.Сарангэрэлийн аавыг зодчихоод охиныг нь өмгөөлж байна гэсэн асуудал яригдаж байгаа?

– Зодоон нүдээн болоогүй. Үл ойлголцол болсон. Г.Сарангэрэл миний үйлчлүүлэгчээр дамжуулж  надаар өмгөөлүүлэх хүсэлт тавихаар уулзахыг хүссэн. Г.Сарангэрэлтэй уулзах үед аав нь бас нэг шоуны нэг өмгөөлөгч гэж бухимдсан.   Яагаад гэхээр охиныг нь нийгэмд хар тамхичин, янхан гээд зарлачихсан, ял авах нь тодорхой гэсэн мэдээлэл тархчихсан,  хоёр гурван өмгөөлөгч авсан нь  алга болчихсон,  эхнэр нь өвчтэй зовлонтой, танил тал ойр дотныхон нь хүүхдээ хүмүүжүүлж чадалгүй янхан болгосон гэж чичилж байх үед хүн охиныг нь өмгөөлнө гэхэд үл итгэх байдал гаргана. Үүний улмаас үл ойлголцол гарсныг  л хоорондоо зодолдсон гэж ярьсан.  Үл ойлголцол гарах үед согтуу, хөлчүү  хүмүүс хажууд байсныг гар гэж түлхснийг  л буруугаар ойлгосон.   Үүнийг О.Баасанхүү миний сул тал болгон ашиглаж, намайг энэ хэрэг дээрээс болиулах гэсэн увиагүй оролдлого.

– Г.Сарангэрэл  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг танихгүй нэг ч удаа уулзаж байгаагүй гэсэн байж яагаад баривчлагддаг өдрөө  40 удаа залгасан юм бэ? Мөрдөн байцаалтын явцад “амрагийн харьцаатай” гэдэг нь тогтоогдсон гэдэг юм билээ?

– Ярьсан ярианы  энэ дуудлага өөрөө тодорхойгүй бүрхэг зүйл байгаа. Прокурор болон  цагдаа хуулинд заасан үүргийнхээ дагуу  хүнийг яллах талыг баримтална. Би бол хуулинд заасан эрх, үүргийнхээ дагуу тухайн хүнийг цагаатгах талын нотлох баримтыг барьж ирнэ. Ийм болохоор миний барьж байгаа байр суурь, чиг үүргийн хувьд би тухайн хүнийг энэ хүн бол ямар ч холбоо байхгүй,  Х.Тэмүүжинг танихгүй, мэдэхгүй.  Гэхдээ тухайн хүнтэй танил байх нь гэмт хэрэг үйлдсэн байх шалтгаан болохгүй гэж үзэж байгаа.  Хоёрт,  40 удаагийн залгалт гэж байгаа нь нотлох баримтаар нотлогдоогүй зүйл.

– Яагаад?

– Тухайн шөнө  40-70 удаа залгасан гэсэн барин тавин мэдээллүүд явдаг.  Мөн Г.Сарангэрэлийг “мөс”-ийг  хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гээд байгаа шүү дээ.  Тэгвэл цагдаа нарын хувьд саатуулагдсан иргэнд даруй таслан сэргийлэх арга хэмжээг авдаг.  Тийм байхад  Г.Сарангэрэл тэр хүмүүсийн  дэргэд  утсаа аваад Х.Тэмүүжин сайд руу  40 удаа залгах ямар ч боломжгүй.  Тэгж олон залгасан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа. Хэн нэгэн этгээд өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлээд хэн нэгний нэр хүндийг гутаах зорилгоор гар утсыг нь аваад  40 удаа залгасан байхыг үгүйсгэхгүй.  Яагаад гэвэл тухайн охин баригдах үед утсаар ярих,  хэн нэгэнтэй ярилцах гээд бүх зүйл нь хязгаарлагдчихаж байгаа.  Тэр шөнө  40 удаа залгасан гэх таамаг төдий яриа яваад байгаа.  Энэ яриа ард түмний тархинд маш хүчтэй суучихсан.   Тэр шөнө  40 удаа залгасан  зүйл байхгүй гэдгийг миний зүгээс баттай хэлж чадна.

– Өмнө нь нэг ч удаа харьцаж байгаагүй гэсэн үг үү?

– Нэг ч удаа уулзаж байгаагүй. Үүнийг баталгаатай хэлж байна.  Магадгүй,  тодорхой хугацааны өмнө танилаараа дамжуулан уулзаж байсныг үгүйсгэхгүй.  Тэрийг бол би мэдэхгүй. Х.Тэмүүжин чинь өөрөө багш хүн.  Магадгүй шавиар нь дамжуулж уулзаад хууль зүйн зөвлөгөө авсан байхыг үгүйсгэхгүй. Тэр хүн  сайд болсноороо иргэдтэй уулзах эрх нь бүрэн хязгаарлагдсан гэсэн үг биш.

– Г.Сарангэрэл мансууруулах бодис, хар тамхи тогтмол хэрэглэдэг үү?  Хэрэв үгүй бол яаж батлах вэ?

– Тухайн  хүмүүсийг баригдсан даруй шингэн болон цусны  шинжилгээ авах замаар  нотолдог. Мансууруулах төрлийн бодис илэрсэн. Мансууруулах төрлийн бодис,  хар тамхи гэдэг нь хоёр өөр ойлголт. Мансууруулах төрлийн бодист энэ мөс нь хамрагддаг. 1000 гаруй нэр төрлийн мансууруулах бодис байдаг. Хар тамхи бол геройн, марихуан, гашиш гээд хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг, хуулиар хориглосон, хаана ч худалдаалдаггүй бодис.  Тэгтэл өвчин намдаах  диклоденк, мөс нь  мансууруулах төрлийн бодис, эмчийн зөвшөөрөлөлтэйгээр эмийн сангуудад худалдаалж байгаа. Үүнийг хар тамхи гэж буруу зарлаад байгаа.

Г.Сарангэрэлийн хувьд анхны бөгөөд эцсийн удаа мөсийг  хэрэглэсэн. Урьд нь хаана ч хэрэглэж байгаагүй.  Хэрэв өмнө нь хэрэглэж байсныг баталбал би өмгөөлөгчөөсөө татгалзаж болно.

– Мөсийг  ямар зорилгоор хэрэглэсэн юм бол?

– Санхүүгийн хямрал болж байгаатай холбоотойгоор нийгэм маш их бухимдалтай байна. Ийм үед зарим нэгэн нь  бүжиг наадамд орох, турах зорилгоор хүүхэд зангаараа саваагүйтээд хэрэглэсэн байж болно. Яг тийм зорилгоор хэрэглэсэн гэдгийг би хэлэх боломжгүй.

19 настай хүүхэд бол гэнэн томоогүй, эрх зүйн бүрэн чадамжтай болоод ганцхан жил болж байгаа. Тэгэхээр хийж байгаа үйлдлээ бүрэн дүүрэн ухамсарлах чадваргүй гэсэн үг.  21 нас хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно гэж заасан. Энэ чинь  тухайн хүний ухамсартай холбоотой. Тэгэхээр энэ хүн хийж байгаа үйлдлээ бүрэн дүүрэн ухамсарлаж,  хянаж, тэрэндээ хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт биш.

– Г.Сарангэрэл буудлын өмнөөс баригдсан гэдэг шүү дээ. Магадгүй биеэ үнэлэгч болоод, “ажлаа хийх”-ийн өмнө мөс хэрэглэсэн юм биш үү?

– Буудлын үүднээс баригдаагүй.

– Хаанаас баригдсан юм бэ?

– Тэрийг тодорхой хэлэх боломжгүй.  Яагаад гэвэл Эрүүгийн хэргийн мэдээ материалыг задруулсан болчихно. Ер нь буудлын үүднээс баригдаагүй.  Хүмүүс хэргийн материал, нөхцөл байдалтай танилцаагүй байж таамгаар нэгийгээ буруутгаж, нэр хүндийг нь унагаж, ташаа мэдээлэл тараадаг. Яг ийм байдлаар  миний үйлчлүүлэгчийн  нэр хүндийг унагаж буруугаар нйигэмд ойлгуулаад байна.

Миний хувьд хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдэж байгаа болохоор миний үйлчлүүлэгч 192.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний  хэв шинжийг хангаагүй байна.  Иймээс миний үйлчлүүлэгч  гэм буруугүй гэдгийг нотлох итгэл надад бүрэн дүүрэн байна.

– Г.Сарангэрэл өлсгөлөн зарлаж байгаа юу?  

– Өлсгөлөн зарлъя гэдэг асуудлыг ШШГЕГ-ынхан хүлээж авахаа больчихоод байгаа. Өлсгөлөн зарлана гэдэг нь тухайн хүн дуу хоолойгоо  илэрхийлэх  Үндсэн хуулиар олгогдсон  эрхээ эдлэх гэж байгаа хэрэг юм. Тэгтэл  Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийг  ШШГЕГ-ынхан шууд хааж байгаа.

Өлсгөлөн зарлахтай холбоотой тодорхой журмууд бий.  Эхлээд өргөдлөө гаргана. Өргөдлийн дагуу прокурор, байцаагчид мэдэгдэнэ. Улмаар эмчийн үзлэгт хамрагдаж,  зөвшөөрсөн тохиолдолд тусгай өрөөнд өлсгөлөн зарлахад биеийг нь бэлддэг. Тэгтэл өлсгөлөн зарлах энэ журмын эхний шат өргөдөл хүлээж авахыг нь  зогсоож, өргөдөл хүлээж авахгүй  байгаа. Уг нь өлсгөлөн зарлахыг хүчингүй болгосон тогтоол, дүрэм, журмын аль нэг нь байх ёстой. Үүнийг нь Хүний эрхийн хороо нь мэдэж байх ёстой байдаг байтал ямар ч баримт бичиг байдаггүй.   Өлсгөлөн зарлана гээд өргөдөл өгөхөөр хүлээж авахгүй гээд авахгүй байгаа.

– Өлсгөлөн зарлах өргөдөлөө албан ёсоор  хорих ангид гаргасан юм уу?   

– Өргөдлөө өгөөд ч хүлээж авахгүй байгаа. Өөрсдөө өргөдлийг нь хүлээж аваагүй байж ямар ч өргөдөл өгөөгүй гээд гүрийгээд суугаад байна.

– Г.Сарангэрэлийн нэр төрийг нь сэргээх боломжтой юу?

– Хар тамхи хэрэглэхийг таслан зогсоох нь нийгмийн амин чухал хэрэгцээ.  Тэглээ гээд хүмүүсийг хэлмэгдүүлэх, нэр хүндийг нь гутаан доромжлох үйл ажиллагааг явуулж болохгүй.  Нэг хүний санамсар болгоомжгүй эсвэл санаатай үйлдлээс болж гаргасан алдааг насан туршийнх нь хар толбо болгож болохгүй.

Миний үйлчлүүлэгчийн хувьд нэг удаагийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээсээ болоод насан туршдаа адлагдах болж байна. Одоо энэ охиныг гаргачих юм бол хэцүү л дээ. Амиа хорлочих ч  юм бил үү? Яачих ч юм билээ.  Өнөөдөр Г.Сарангэрэлийг хүн болгон таньж байна, сургуульд орох, карьер хөөх, нөхөрт гарах боломжгүй болгочихлоо.

– Г.Сарангэрэл найз залуутай юу?

– Найз залуутай. Хүмүүс найз залуугийнх нь голоор орох гэж байгаа юм шиг Х.Тэмүүжинтэй унтчихсан ш дээ гээд зүтгээд байгаа.  Энэ чинь уг нь хувь хүний нууц шүү дээ.

– Г.Сарангэрэлийн ар гэрийнхэн ямар байдалтай байгаа вэ?

– Ээжийн нь хэвтрийн хүн ч улам дордсон. Сэтгэл санааны хямралд орж, уйлж унжаад их хэцүү байгаа. Аав нь гурван сарын өмнө хав хар толгойтой хүн байсан, одоо буурал толгойтой болчихсон.

– Цаг гарган тодруулга өгсөн таньд баярлалаа.

Тухайн үед Г.Сарангэрэлтэй хамт мөс хэрэглэж байсан охид мөн саатуулагдсан бөгөөд  уг хэрэг  шүүхийн  шатанд  шилжээд байгаа юм. Бид энэ хэргийн талаар  эргэн мэдээллэх болно.

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • шударга монгол (June 13, 2014 1:05:36 pm )

    Энэ өмгөөлөгч гэж нөхөр эргэж буцсан ямар сонин хүн бэ? Тэгээд бас өмгөөлөгч гээд байгаа. Эхний бөгөөд эцсийн удаа хэрэглэсэн ч гэх шиг. Бид чинь хуульч гэдэг хүнийг хамгийн шударга үнэнийг олж тогтоодог хүмүүс гэж боддог. Гэтэл энэ хүн бол хүнээс мөнгө авсан бол хийсэн хэргийг нь хийгээгүй болгохын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хүний яриа байх юм даа. Ийм хүмүүс яана даа.

  • Anonymous (June 13, 2014 1:56:46 pm )

    хэрэглэсэн л бол хэрэглэсэн.

  • Anonymous (June 13, 2014 2:54:41 pm )

    Omgoologch guai argagui l unend guitsegdej baih shiv.ene setguulch sain baina shuu.asuusaar baigaad unshsan hun ene sarsngerel hereg hiisen gej omgoologchoor n jeluulchihlee shuu dee.badgerl.

  • bolor (June 13, 2014 3:00:07 pm )

    bi lav ene huniig jinheneesee umgulj baigaa gedegt ergelzej bn.iim ug baidag biz de,magtan-matna gedeg l sanaand buugaad bn.aav eej ni ene hunees tatgalzah heregtei baih aa

  • Anonymous (June 13, 2014 3:33:53 pm )

    Ehniih bolood etssiinh gedgii ni ene umguulugch yaj medej bain aa. Urid ni tanidaggui baisan gehiin. Oron garan yarih yum aa.

  • ЗОэЗОЗзочинӨВ.зочинЧзочинИНзоззочиночинчинмээЧИзочинНзочинзочинчинзочин (June 13, 2014 4:28:32 pm )

    Анх удаа гэж хэлж болно. Эцсийн гэдгийг нь яаж мэдээд хэлээд байна. Нэг л хэрэглэсэн бол цаашаа … гэж хэлээд байдаг биз дээ. Өмгөөлөгч хариуцлагатай ярих ёстой.

  • no toi umguulugch (June 13, 2014 4:29:00 pm )

    no toi umguulugch baina daa ingej umguuluh yum bol bi ch hiichih yum baina

  • geenee (June 13, 2014 5:05:06 pm )

    tatsti yum l yum bnashtai teged baasanhuud ymar hama TENEG TENEG YUM YRIAD BAIHIN MAL

  • sonin (June 13, 2014 5:37:49 pm )

    ehnii udaa hereglesen gej bna etssiin udaa hereglesen gedgiig ni yaj medeed bna ene umguulugch mergen yumuu

  • Anonymous (June 13, 2014 6:54:46 pm )

    энэ харин тэнэг гар уу үгүй юу. Ярьсан юмаа эргэж үгүйсгээд л хөлсний гар гэдэг нь мэдэгдээд байна даав Тэмүүжингийн бууны нохой байна даг.

  • Anonymous (June 13, 2014 6:59:15 pm )

    Нэг ч удаа уулзаж байгаагүй. Үүнийг баталгаатай хэлж байна. Магадгүй, тодорхой хугацааны өмнө танилаараа дамжуулан уулзаж байсныг үгүйсгэхгүй. Тэрийг бол би мэдэхгүй.гэж хуцдаг юмдаа ккк.

  • Anonymous (June 13, 2014 7:00:25 pm )

    Уулздаг, унтдаг байх нь… Тэр хүүхэн ч сайхан амьтан байна лээ шүү. Хөхдөг, анусдаг ийм хүүхэн ч сайхан даа. Салахын аргагүй…Хурдан гараад ирээсэй. Сайхан үзэлцэх юмсан.

    • Зочин (June 13, 2014 8:56:34 pm )

      ГАЖ ДОНТОН

  • ээ (June 13, 2014 7:05:42 pm )

    янзын хусалцдаг бацаан штээ энэ Саку

  • hiimori (June 13, 2014 10:58:33 pm )

    yu yariad bgaa umguulugch ve ish chaavaas yarisan helsnee medehgui mal bna said uuruu tanidag geed baihad!!!!! mun buudaliin umnuus barigdsan geed buh hun mdeej bhad hamaagui zadruulahgui gej teneg yum yariad l …. tegvel uuniig togtooson tsagdaag chi yu geh ve mal mini iim durakuud zunduu baigaadaa gej ene ohinii ger bul uur umguulugch harisan ni deerdee……

  • зочин (June 13, 2014 11:40:16 pm )

    үхэх вий дээ юун аймаар үг вэ

  • zochin. (June 14, 2014 4:39:15 am )

    Ene Baasanhuu yu gedegiin geed l yu yrihaa medehgui baij ih hurald yuan daa.yu gedegiin ..yu gedegiin geed l.. yu ch medehgui baij oimsond havchuulagdaad l .kkkk

  • зочин (June 14, 2014 10:10:42 am )

    ээжийих нь бие муу байхад энэ чинь яасан дүүрчихсэн хүн бэ хүмүүжүүлж чадаагүй эцэг эх ,угын завхарсан нөхөр байна

  • arai l bishee (June 14, 2014 2:41:24 pm )

    ehnii gedgiig ni yaj medej bga yum.heregledeg l gar bna shde.shiitgeliig ni og

  • зочин (June 14, 2014 9:02:43 pm )

    хэн нэгнийг унагахын тулд ядуу ардын хүүхдийг гэмтэн болгохыг больё. хөөрхий энэ жаахан охиныг буруутан болгож яах нь вэ?
    мөнгөтэй нь дийлдэг энэ хорвоод энэөмгөөлөгч Баасанхүүг дийлнэ гэж үү? өөрт хамаагүй юмны төлөө гэмгүй нэгэн хэрэгтэн болдог нь манай нийгмийн нэг нажиг. ололн ололн хүн гэмгүй атлаа гэмтэн болж мөнгө эрх мэдэлтэй нэгний золиос болсон байдаг. ингэхээ боль хоорондоо л хөлөө хийлц нүгэл болно.

  • GAGS (June 15, 2014 12:52:35 pm )

    эхний бөгөөд эцсийн удаа,,,,, мөн хуцаваа энэ нохой

  • njut; (June 15, 2014 2:15:45 pm )

    Төрийн сайдын нэр хүнд мөнч хайран юм яйран боллоодоо,ингэж нэр нүүрээ барсан хүн зүгээр л ажлаа өгчих хэрэгтэй юм,Баасанхүүд юм хэлж чадахгүй байхыг бодоход нэг но байнаадаа,хэрэв огт худлаа зүйл бол өдийд чинь зад заргалдаад нэр төрөө сэргээлгэнэ биздээ,хэрэвээ гүтгэсэн бол Баасанхүүг зайлуулах хэрэгтэй,тэр эмэгтэйг тэгэж доромжилсоныхоо төлөө төрөөс хөөгдөх хэрэгтэй юм

  • E (June 15, 2014 4:19:59 pm )

    Suuliin ued omgoologch narvmongonii toloo hoer tald ajillaj hun hohiroodog bolson. Muuhai urvagchdaa huulichdiin holvoo shigsheechee. Omgoologchdiin holvoo ch geh shig luivarchdiin holvoo bolood bainasdee.

  • Emegtei (June 16, 2014 11:21:13 am )

    Huurhii duu, yadruuhan amidraltai biye unelegch ohind yadruuhan umguulugch oldoh ni oilgomjtoi. Temuujin said ner turuu avarch uldehiin tuld nuhatstaihan handahgui dee.

  • ffff (June 17, 2014 11:35:57 am )

    тэнэгтэнэ биз. эцсийнх гэж яаж мэдэж байгаан? өмгөөлөгч хүн ийм хариуцлагагүй байж болохгүй.

  • zochin (June 17, 2014 2:05:21 pm )

    anhni gej yaj medej bgan etssiin gej baidaggvi l baihgvi yu

  • Anonymous (June 17, 2014 5:04:08 pm )

    ene oron garan vm vuniihan omgoologch baih be de.vadarsan hunii mongoor amdragch b.na da.nogoo temuujingiin olj ogson omgoologchin baih da.orobdomoor vm vana da.

  • зочин (June 18, 2014 11:32:57 am )

    Энэ нөхөр ёстой худлаа шүү. Яэз бүрийн өөр хоорондоо авцалдахгүй юм ярьж явдаг. Сарангэрэл яг эхний удаа хэрэглэсэн байгаач.

  • зочин (June 18, 2014 11:38:10 am )

    Энэ их тэнэгтэнээ. Авцалдаагүй юм яриад. Эхний удаа хэрэглэсэн байгаач. Ер нь хэрэглэсэн л бол хэрэглэсэн шүү дээ. Хуулийн өмнө иргэд тэгш байж болохгүй юу. Хар тамхи, завхайрал, мөнгө, хуйвалдаан өнөөгийн өнгө төрх болж дээ.

  • Бат (June 20, 2014 6:31:29 pm )

    Зөв ярьж байна дэмжиж байна.

  • Amjilt huseye Dendevt (June 24, 2014 12:00:01 pm )

    Ene umguulugch IH BURUU yridag hun um bn.Ter ohiniig umguuluh uuregtei ch ohiniig buruu zamaas gargaj humuujuuleh ni gol ni sh de.Ter ohiniig ireedui tiim muuhai bish ee.Ohin buhniig oilgood zuv yvbal nuhur baitugai ch oldono.Tegehed ene teneg umguulugch Haduuraad bh uma.Bolij uz umguulugch guai.

  • Монгол (June 26, 2014 4:49:50 am )

    Дээр зарим коментачид бузар солиотой юм. Наад хэл ам чинь дэндуу байна. Хэрэг хиисэнч бай хийгээгуйч бай нэгэнт унчихсан хунийг Улам дээрээс нь гишгээд доромжлоод байх юм. Донгож амьдралд хол тавиж байгаа хуухдийг ингэж доромжлож болохгуй. Бусадыг доромжлож байгаа нохдууд амьдрал оорийчин сургаад огно. Зарчим Монголчууд их эвдэрсэн, будуулэг дээрээ, ухаан муутай болсон байна.

antalya rent a car