antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2014 5 comments

Б.Гарамгайбаатарын тамын замд амь эрсэдсээр байх уу

нийтлэсэн Admin

5b102ee329ba7155originalЗамаас идсэн мөнгөөрөө УИХ-д орж ирсэн гэх УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын балаг өдгөө хэнтийчүүд болон зорчигчдын хараалыг барж байна. Тодруулбал, Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай автозамыг тавих гүйцэтгэлийг хийлцсэн билээ. Харин идэж уухдаа гарамгай даргын ашиглалтад өгсөн зам тавьсан цагаасаа хойш нэг жилийн дараагаас эхлэн эвдэрч, зорчигчид үүгээр бартаат замын уралдаан шиг л зорчдог болсон гэдгийг эх сурвалжууд хаа хаанаа хэлж буй. Гарамгай нөхрийн тавьсан замыг өдгөө “Дуутын зам” гэхээр андахгүй, улсын комисс хэдхэн жилийн өмнө тууз хайчилж, чанартай хэмээн үнэлэн сүр дуулиантайгаар хүлээн авсан нь өдгөө хэвлэлийн архивт бий.

       Ус нутгийнхан болон зорчигчдын ярьж байгаагаар бол Дуутын даваанаас уруудаад энхэл, донхол замын бартааг гаргахын тулд жинхэнэ жолоочийн ур чадвар гаргаж явах хэрэг гардаг байна. Зам тээврийн осол ар араасаа гардаг гэх. Замын цагдаагийнхан хөдөө орон нутагт гарч байгаа авто тээврийн ослыг замын нөхцөл, хурдтай холбон тайлбарладгийг бид сайн мэднэ. Бусад эх сурвалжийн хэлж байгаагаар өнгөрөгч гуравдугаар сард Б.Гарамгайбаатарын барьсан замаар зорчиж явсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг осолдох тухай мэдээлэл цацагдаж тухайн үед нь Гарамгай дарга мэдээллийг дарж байсныг сайн санаж байна. Уг нь энэ зам нь зүүн гурван аймгийг нийслэлтэй холбодог стратегийн чухал бүтээн байгуулалт хэмээн хэвлэл мэдээллээр пиар ч цацуулж л байсан.
Өөр эх сурвалжийн хэлснээр “Насны зам” ХХК замаа тавихдаа нэг километрийг нь 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр тавьж байжээ. Гэтэл “Монроуд” ХХК ганц хоёр жил өнжсөний эцэст зам тавих төсвөө 230 сая төгрөг болгон нэмж чанаргүй зам тавьж, Улсын комисст хүлээлгэн өгч байсныг хэлсэн. Тодруулбал, замын гүйцэтгэл хийх эрхээ зэрэг авсан хоёр компанийн нэг нь “Насны зам”, нөгөө нь “Монроуд” байж. “Насны зам” хямд өртөгтэй сайн чанартай замыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн байхад, “Монроуд” компани эрхээ авчихаад алга болчихож. Хэсэг хугацааны дараа “Монроуд” энэ замыг хүлээлгэн өгөхийн тулд өртгийг нэмэх хэрэгтэй гээд мөнгө нэхэж эхэлсэн гэдэг. Шуудхан хэлэхэд Гарамгай даргад сонгуульдах мөнгө хэрэгтэй байсан болов уу.
Мөн нутгийн иргэдийн ярьж байгаагаар бол Б.Гарамгайбаатар өөрийн хийсэн энэхүү хуудуутай ажлаа нуун дарагдуулахын тулд Хэнтий аймгийн зам засварын компаний дарга н.Магсаржав хэмээх туршлагатай олон жил ажилласан хүнийг халж, “Монроуд” ХХК-ийн ажилтан, ангийн найз болох н.Галхүү гэдэг нөхрийг томилсон аж. Ийнхүү Ерөнхий сайдаасаа эхлээд осолд өртөх гээд байхаар арга буюу Гарамгай даргын тарьсан балгийг улсын төсвийн мөнгөөр засч байгаа тухай ч ярьсан. Өөр арга ч үгүй. Б.Гарамгайбаатарын барьсан энэ гайт замд цөөнгүй хүний амь эрсэдсэн гэдгийг уншигч та сайн санаж буй. Ингэхээр цаашид Б.Гарамгайбаатарын барьсан энэ замд хүний амь эрсэдсээр байх уу






Н.Дөл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ИРГЭН (June 13, 2014 12:18:26 pm )

    ЛУЙВАРЧАДЫН МӨНГӨ ИДДЭГ АРГА БОЛЬ ЗАМ БАРИЛГА ШҮҮДЭЭ
    ҮҮНЭЭС БОЛОЖ ЧАНАРГҮЙ БАРИЛАГА ЗАМ ОЛОН БОЛСОН

  • мМОНТОНнтоНМОНТОН (June 13, 2014 12:44:54 pm )

    АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР АЛААД ӨГӨӨЧ НААД НОВШОО

  • bagi (June 13, 2014 1:58:25 pm )

    ene novshiig huuj yavuulaad zamiig ni zasuulah heregtei, yu giiguulsen gej ih hurald suuj bna, bas hentiin teneguud uursduu songoson biz dee, erguulj tataach luivarchingaa…

  • ичээсэй (June 14, 2014 10:00:23 pm )

    Ичмээр дамшиг вэ. Зам биш там руу очих харгуй байна

  • Ичээч (June 15, 2014 1:41:08 pm )

    Зам биш там юм байна даа. Ингэж л мөнгө иддэг улс даа. Арай чиг дээ

antalya rent a car