antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2014 4 comments

УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нохойн хоол нууцаар “идээд байна”

нийтлэсэн Admin

choloot-inderУИХ-ын гишүүн асан Д.Очирбат “Монголын ард түмэн нохойд өгдөг хоолон дээр зодолдож, талхыг гу­рав хуваан авч байна” хэ­мээн ярилцлага өгчээ.

Ард түмэн гэдэг үгийг нийт монголчууд гэж ойл­годог учраас нохойн хоолон дээр Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэд хүртэл зо­долдож байгаа мэтээр ойл­гогдоно. Яг үнэндээ гэр хо­роололд өссөн би болоод миний ойр тойрны нөхдүүд нохойн хоол идээгүй бо­лохоор бусдыг хардахад хүрч байгаа юм. Үүнээс үүдэн УИХ-ын зарим гишүүдийг нохойн хоол нууцаар идээд байгаа юм болов уу хэмээн гайхахад хүрлээ.

Шулуун шударга гэдгээ гайхан дуу алдах Д.Очирбат “Талхыг гурав хувааж авдаг боллоо” хэмээн мэ­дэгд­сэн. Яг үнэндээ талх хуваан зарж байгаа дэлгүүр үзээгүй. Аль дэлгүүрт талх гурав хуваан зарж буй талаар ч мэдсэнгүй.

Тэгэхээр Д.Очирбат но­хойн хоол нууцаар ид­дэг, талх гурав хуваадаг дэл­гүүрээр үйлчлүүлдэг байх нь. Ард түмний амьдрал унаж байна, дордож байна, өлсөж байна, өнхөрч байна гэсэн мэдээллийн үер явж байна.

Зарим нэг хүн нохойн хоол идэж байгааг үгүйс­гэхгүй. Архи уудаг, ажил­гүй, орон гэргүй нөхдүүд малын элэг уушгаар хийсэн гурилтай шөл иддэг гэж сонсож байсан. Гэхдээ нийт ард түмэн но­хойн хоол идэж байна гэж дуул­даагүй. Бүх нийтээрээ ядуур­чих­лаа, өлсөж байна гэ­вэл итгэхгүй. Өлсч байгаа хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын ард түмэн лан­гуун дээрээ юу ч үгүй болтлоо өлсч байсан үе бий. Тэр үе ардчилсан хувьс­галтай цуг ард үлдсэн.

Зах зээлийн нийгэм бай­гуулахад ядуу хоосны ялгаа гардаг юм байна. Овсгоотой нөхдүүд өмч хувьчлал, газрын наймаа, шахааны бизнесээр хөрөнгөжсөн түүх бий. Тэдний тод төлөөлөл болох УИХ-ын гишүүд “Монголын ард түмэн туйлдаж байна” хэмээн ярих.

Гэтэл нөгөө ард түмэн туйлдаж байгаагаа мэдэхгүй. Эрхэм дээдсүүд зурагтаар хэлсэн болохоор туйлдаж байгаа биз хэмээн бодох ёстой мэт. Яг үнэндээ бол улс төрчдийн онош, амны билэггүй ярианаас иргэд залхаж гүйцжээ. Өнөө маргаашаа хүлээсэн хэвтрийн хөгшин шиг болчихсон ард түмэн биш.

Тусгаар тогтнол, түүх соёл, бахархах өвөг дээдэс, хамгаалах газар шороотой, хийх бүтээхээр оргилсон, олимпийн аварга тө­рөхөд омогшдог, морьд эргэхэд нулимс унагадаг ард түмэн. Нэгэн цагт морин туурайгаар дэл­хийг хэмжиж байсан ард түмэн билээ. Тийм учраас өнөөдрийн амьд­рал минь өрөвдөлтэй, үхээнц гэж хэлүүлмээргүй бай­на. Доромжлуулаад суудаг еврей нар биш. Өөрийн газар шороон дээр монголчууд өөдлөн дэвжих замаар өгсөж байгаа билээ. Нэгэн жишээ хэлэхэд хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайгаас Налайх дүүрэг хүртэл зам түгжирдэг юм байна. Ландтай нь ландаа, эксельтэй нь экселиэ унаад Туул голын дагуу битүү найрлав.
Усанд орж, мах шарж, пиво залгилж, хүүхдүүд гүйлдээд амьхандаа л жаргаж байгаа үзэгдэв. Бидний энэ жаргалыг нисдэг тэргээр ан хийдэг, хурдан морьдоор зугаа хийдэг эрхмүүдэд зовлон гэж ойлгон өрөвдөх улстөрчид дэндүү олширчээ.

Монгол Улс эдийн засгийн хямралтай гэж байна. Түүнийг эс тоосон айлууд хашаандаа бай­шин барилга барьж үзэгдэнэ. Улаанбаатар хотод ямар их барилга байшин баригдана вэ.

Өнгөрсөн жил Киргизстан улсаар дайрах завшаан олдсон. Тэр улсад байшин барьж, зам тавьж байгаатай тав хоноход тааралдаагүй. “Соц” нийгмээс үлд­сэн хуучин барилгынхаа цонхыг засаад зогсч байгаа үзэгд­­сэн. Киргизстаны дэргэд Монгол Улс бүтээн байгуулалтыг дээр дооргүй өрнүүлж байгаа юм билээ. Ийм олон крантай, үүсэн бий болж байгаа мэт хотыг үзсэн хүн байна уу. Энэ бүхнийг харахаар туйлдаад уначихсан ард түмэн гэж бодохгүй байна шүү.

Улстөр хийх эрх чөлөө улс төрчид бий. Тэгэхдээ үнэт зүй­лээ, ард түмнийхээ урмыг бодож байгаач гэмээр санагдана. Ард түмэн Д.Очирбатыг том жип машинтай, араб адуутай, хаусанд амьдардаг гэж ад үзээгүй. Гэтэл биднийг ядуу зүдүү, нохойн хоол иддэг, талх гурав хувааж иддэг хэмээн доромжлох болов. Тэр хүний дарга нартаа ая зан зассан бяцхан улс төр жирийн иргэдэд доромжлол. Жагсаалын индэр дээрээс “Айл бүхэнд нэг янхан, хар тамхичин, архичин бай­на” хэмээн хуурам орилох эх орончдын хийрхэл арай хэтэрлээ.

Монголчууд нэрэлхүү ард түмэн. Уруу дорой байдалд таа­тай ханддаггүй. Эцэг эхчүүд уулзахаараа “Манай хүүхэд ундаа, чипс идээд махан хоол идэхгүй юм. Махан хоол идэх­гүй болохоор туранхай гэж жиг­тэйхэн” гэж ярьцгаана. Ихэнх эцэг эхчүүд шүү. Түү­нээс биш “Өчигдөр нохойн хоол авах гэж зодолдоод, талхаа гурав хуваагаад” гэж ярихыг сонсоогүй. Миний мэдэх олон залуус талхны үнэ анзаардаггүй. Тэд жипны үнэ бол мэднэ. Бүгд жиптэй болохын төлөө зүтгэж яваа юм.

Амьдрал хүнд, улсын төсөв хүрэлцэхгүй байна л гэх юм. Гаалийн хашаанд Ланд круйзер-200 маркийн 200 машин буучихаад байна. Энэ жилийн баяр наадмаар түрүүлсэн морь, бөхөө байлах юм гэнэ. Сумынхаа ойд жижиг машинаар очихгүй гэцгээх залуус тааралдах болов. Жижиг машинаа солиод жип болгоно гэж ярьцгаах. Гэтэл нөгөө хэдэн улс төрчид “Ард түмэн турж үхлээ” гэж ярьсаар байна. Улс орон хүнд байна гэх хэрнээ Бразилд болж буй хөл бөмбөг үзэхээр нисэцгээж байх юм.

Улстөрчид үнэтэй жиптэй, өндөр харшид суудаг нь үнэн. (УИХ-ын гишүүн З.Баян­сэлэнгээс бусад нь шүү) Түүний­гээ гайхуулах гэж байгаа мэт гэр хорооллынхон гэж ад үз­сээр. Гэр хороолол гэхээр ядар­сан, архидсан, завхайрсан, дээ­рэмд­сэн хүмүүс гэж цөөнгүй хү­мүүс ойлгоод эхэлчихсэн. Гэр хороололд халуу дүүгтэл гал түлэн суух сайхан. Хашаандаа ургаж буй жимсний мод, цэцгийг хараад суух сайхан. Тийм байтал “Та нар минь яаж ингэж амьдарч чадаж байна” хэмээн тэргүүнээ сэгсэрч толгой эргүүлээд УИХ-д сонгогдсон эрхмүүд олон бий.

Япон, Америк ч гэсэн гу­дамж­ны гуйлгачин, архичин­тай. Хоног төөрүүлэх байранд хэдэн зуун хүн зогсож үзэгддэг. Тэдэнд бас жаргал зовлон бий. Гэр хороололд архичин ч бий, асуудал ч бий, алдартнууд ч бий. Гэр хороолол зовлонтой асууд­лаасаа аажмаар ангижирч сай­жирч хөгжиж байна.

Хэдэн жилийн өмнө эсгий гэрүүд дүү­­рэн байсан бол давхар, том жи­жиг байшингууд баригдсаар бай­на. Муруй сарий хашаануудыг ч эмхэлж цэгцэлж байгаа билээ. Тун удахгүй гэр хороололд маань халуун хүйтэн ус ирчих юм бол хаус хороолол болно гэж итгэдэг. Удаан ч гэсэн урагшилж байгаа ард түмэн гэж боддог шүү.

Т.Эрдэнэ

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • намдаг (June 13, 2014 1:39:14 pm )

    нохойн хооол гэж ярих нь юу вэ шулсан яснны ишөлөнд хоол хийж идэж байгааг л хэлээд байгаа байх сэтгүүлч нар өөрсдөө буруу үг хэрэглэснээр өгүүлбэрийн устгыг алдагдуулж байна уу даа гэж ойлгодог.амьдрал үнэхээр хүндэрч байгааг өглөөний сонины Нинжид мэдрэгдэхгүй байгаа юм байлгүй дээ.ард бидэнд бол өдөр тутам л мэдрэгдэж байна шүү дээ.худалч хүнд хоног хоногоор л хүнсний бүтээгдэхүүн й үнэ нэммэгдэж тэтгэврийн бидэнд хүнд л байна даа

  • Anonymous (June 13, 2014 2:44:49 pm )

    Ugii n mushgiad yavchih yumaa.novsh chin.

  • Anonymous (June 13, 2014 3:03:44 pm )

    Ene ochirbat chini luivarchin

  • bagii (June 13, 2014 11:00:07 pm )

    e luibarchin g medne tandag bolson sain hulgaich

antalya rent a car