antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 Comments are off

Долларын тэрбумтан “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалд 65 сая төгрөгний өртэй явна

нийтлэсэн Admin

Сүүлийн жилүүдэд говийн хөрсөн доорх баялгийн төлөө Монголын толгой баячууд болон гадны хөрөнгө чинээтэй хүмүүс хоорондоо тэмцэлдэж байгаа.

Тэдний нэг нь “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ. Эрх мэдэл, албан тушаалтай нөхөд баялгийг зөвхөн өөрсдийн мэдэлд байлгахын тулд нутгийн удирдлагыг гартаа авах, луйвар хийхдээ тохиромжтой хууль батлуулах зэргээр тулалдаан өрнөсөөр байна. Харамсалтай нь тэрхүү баялгаас тэгш хүртэх “амны хишиг” Монголын ард түмэнд төдийлөн олдохгүй л байна. Түүгээр зогсохгүй эрх мэдэлтний хууль бус үйлдлээс болж компанийн жирийн ажилчид ч хохирох явдал ердийн үзэгдэл болжээ. Ийн хууль бус үйлдэлтэй газрын нэг нь өнөөх “Ажнай’’-н Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой транс” компани. Тэднийх өнгөрсөн аравдугаар сарын 1-ний байдлаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 65 сая 800 мянган төгрөгийн өртэй явна. Энэ бол хуулийн дагуу улсад тушаах ёстой “Тавантолгой транс” компанийн 514 ажилтны нийгмийн даатгалын мөнгө. Гэтэл өнөөдрийг хүртэл яагаад энэ мөнгийг улсад тушаасангoй вэ. Мэдээж 514 ажилтан компанидаа нийгмийн даатгалаа төлж буй нь тодорхой. Яагаад гэхээр нийгмийн даатгал төлснийхөө төлөө тэд төрийн халамж үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болдог. Тэтгэвэр тэтгэмж тогтооход ч хамгийн гол үзүүлэлт нь хэдэн жил нийгмийн даатгал төлснөөс хамаардаг. Хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр ажиллаж байгаа бол тухайн компани, ажилтан хоёр Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Хууль зөрчсөн үйлдэл бүрийн цаана олон төрлийн хариуцлага тооцох заалт бий.

Тэгэхээр “Тавантолгой транс” компани нийгмийн даатгалд 65 сая 800 мянган төгрөг төлөөгүйгээс  болж 514 ажилтан хохирч байгаа юм. Мөн тэд хэзээ  нэгэн цагт хариуцлага хүлээнэ. Харин Д.Бат-Эрдэнэ хэзээ ч хариуцлага хүлээхгүй. Яагаад гэхээр тэр энэ мэтээр мөнгө завшаад гаршсан нэгэн гэдгийг өмнөх хууль бус олон үйлдэл нь гэрчилнэ. Тэр бол Монголын толгой баячуудын нэг. Тэр ч утгаараа мөнгөөр далайлгаж Ардчилсан намд нөлөөтэй болж чадсан. Мөн УИХ-д сууж үзсэн. Төр түших нэрийдлээр яаж хөлжиж болдгийг харуулсан, нэг үгээр хэлбал эрх мэдлээ ашиглан төрөөс мөнгө завшиж ”амташсан хэрээ” гэдэг юм билээ. Луйвар хийж хөлжсөн мөртлөө жирийн 514 ажилтны нийгмийн даатгалд  төлөх 65 сая төгрөгийг яагаад төлж болоогүй юм бол. Б.Бат-Эрдэнийи хувьд энэ тоо бол нэг удаа гадаадад зугаалахад л зарцуулах мөнгө баймаар юм. Түүнийг анхны долларын тэрбумтнаар луйврын багийнхан тодруулдаг юм билээ. Тэр 2300 долларын үнэтэй гутал өмсч, Финландаас сая долларын үнэтэй онгоц Гэр бүлийн хэрэгцээндээ зориулан захиалсан гэх шуугиан нэг хэсэг нийгэмд тархаад намжсан. Тэр ч үнэн бололтой. Хагас тэрбум төгрөг хурдан моринд зарцуулсан хэмээн уяач нөхөддөө бардамнадаг юм билээ. Адгуусанд хагас тэрбумыг зарцуулсан байж 514 ажилтныхаа төлөө 65 сая төгрөг улсад тушаачих чадалгүй харамчийн туйл. Бэл хөрөнгөтэйн хэрээр зангарагтай бай л даа. Мөнгийг луйвардаж олж сурсан юм бол хааяа ч гэсэн бусдын сайн сайхны төлөө зарцуулж сурах ёстой биз дээ. Магадгүй Нийгмийн даатгалд “Тавантолгой транс” компани нь 65 сая төгрөгийн өртэй гэдгийг мань тэрбумтан мэдээгүй ч байж болох юм. Яагаад гэхээр тэр саяар тоологдох мөнгөнд нэг их санаа зовдоггүй. Ард түмэн арав, хорин төгрөгийг усны мөнгө гэдэг шиг түүнд 65 сая төгрөг бутархай мөнгө шиг  л санагддаг байх. Яагаад гэхээр тэрбээр 230 саяын тансаг харшаа голж  Япон улсын Элчин сайдын яамны дэргэд 23 өрөө байр худалдаж авч түүндээ Англиас тавилга захиалсан тухай яриа олны дунд байдаг. Мөн зоос цуглуулагч Намсрайн цуглуулгыг 3.2 саяар худалдан авсан талаар эх сурвалж өгүүлсэн. Тэр сүүлийн арван жилийн хугацаанд цадвал цадахаар баяжсан хүн. Түүний гарт “Монгол савхи”, “Тавантолгой транс”, “Жуулчин говь”, “Ажнай” брокерийн пүүс, Өвөрхангай дахь спиртын үйлдвэр, Налайхын шилний үйлдвэр, Өмнөговь аймгийн “Түвдэнгийн Бор” телевиз гээд олон мөнгөний уурхай байдаг. Энэ бүгд түүнийг хахсан баян гэдгийг нотлох хангалттай баримт. Харамсалтай нь 65 сая төгрөг улсад тушаачихаж чадахгүй голоо цохьсон хүнийг юу гэж ойлгохыг, нэрлэхийг бас гэсгээхийг бурхан л мэдэх байх даа. Учир нь мөнгөндөө биш түүний цаана хэчнээн гэр бүл, нялх балчир үрсийн гэдэс хонхолцож байгаа бол. Тэрбээр ирэх сонгуульд Өмнөговь аймгаас нэр дэвшинэ гэж байгаа. Болохгүй бол дарга нарыг нь зодож байгаад ч хамаагүй УИХ-ын гишүүн болчихож магадгүй. Өмнөговьд наадам, найр юу л болно Д.Бат-Эрдэнэтэй холбогддог. Арай л Д.Бат-Эрдэнийн мөнгөөр хүүхдийнхээ даахийг үргээлээ, хүүдээ эхнэр авч өглөө гэх нь холгүй үйл явдал болж байна. Хэдэн жилийн өмнө Татварын ерөнхий газар Д.Бат-Эрдэнийн “Таван толгой транс” компанийг шалгаад улсад 80 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй байна гэдгийг тогтоож, Эрүүгийн цагдаагийн газраас түүнийг шалгасан. Яг үнэндээ бол 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй гэж байсан ч яваандаа 80 болсон түүхтэй. Гэтэл тэр их хэмжээний мөнгөний сураг тасраад удаж байна. Төрд байгаа луйварчдыг илрүүлж чаддаг ч тэдэнд хариуцлага тооцож чаддаггүй монгол төрийн сульдаатай байдалтай холбоотой юм. Хувьцаагаар баяжсан, үүндээ ч мэргэшсэн долларын тэрбумтан Д.Бат-Эрдэнэ 514 ажилтныхаа төлөө 65 сая төгрөг Нийгмийн даатгалд өгчихөөсэй дээ. Түүнийг тойрсон хангалттай олон асуудал байгаа. Ганц нь ч болов хасагдаж л байг.

Л.Цэрэнжаргал

Udriin shuudan


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car