Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын дотоод нөхцөл байдал маш хүнд болоод байна.
Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын болон УИХ-ын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу “Давхар дээлийг тайлах” хуулийн төслийг бодит ажил хэрэг болгож, нэг ёсны улс төрийн ялалт байгуулахаар МАН-ын дарга М.Энхболд маш зөв нүүдэл хийж, АН-ын нэр бүхий улс төрчидтэй ойлголцож, амжилттай ажилласан ч С.Бямбацогт тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн шуурхай бус, мэдрэмжгүй ажиллагаанаас болж уг хуулийн төсөл хоёрхон хүний саналаар УИХ-ын чуулган дээр унасан билээ. Уг нь тухайн үед судлаач Д.Ганхуягийн бичсэнчилэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах нь хүүхдийн тоглоом шиг амархан болчихсон байсан хэрэг.
УИХ-ын дарга З.Энхболд уг хуулийн төслийг дэмжиж санал өгөх хүртэл асуудлыг өрнүүлж чадсан М.Энхболдын улс төрийн ухаалаг нүүдлийг харамсалтай нь УИХ дахь МАН-ын бүлэг “чулуу болгож чадаагүй”.
Тодруулбал аль ч талд орж санал өгч магадгүй байсан Г.Уянга, Ц.Даваасүрэн, Ц.Оюунбаатар нартай С.Бямбацогт ойлголцож, дэмжих санал өгүүлдэггүй юм гэхэд саналаа өгөлгүй гарч явсан Г.Уянгын картыг сугалуулахад л асуудал өнөөдөр маш өөр болсон байх байв.
Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлгийн хайхрамжгүй жижиг алхам л М.Энхболдын хагас жил үргэлжилсэн улс төрийн зорилтот давшилтыг үр дүнгүй болгосонд тус намынхан тун их бухимдалтай байна.
Ядаж байхад МАН-ын өр, төлбөрийн асуудал хирээс хэтэрч, шинээр ажил явуулах ямар ч боломжгүй болжээ.
Орон нутгийн 2012, Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн бүх хамтран ажиллах гэрээг гардан хийсэн МАН-ын ЕНБДарга асан Г.Занданшатар ажлаа өгмөгцөө уг асуудлыг өөрөөсөө холдуулан, шуудхан хэлэхэд зугтсан бөгөөд түүний буй болгосон өр, төлбөр өдгөө ч МАН-ы “шүдний өвчин” болоод байна.
Зөвхөн өр, төлбөрөөр тогтохгүй удирдлагын маш олон алдаа гаргасан түүнийг Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн ялагдлыг хариуцах гол хүн гэж МАН-ын зарим гишүүд нь дүгнэдэг юм билээ. Ерөөс түүний удирдсан кампанит ажил МАН-ын түүхэн дэхь хамгийн муу зохион байгуулалттай сонгуулийн ажил болсон гэдгийг ч мэргэжилтнүүд өгүүлдэг.
МАН-ыг удаа дараа ялагдуулж, их хэмжээний өрөнд оруулсан Г.Занданшатар хаана явна?
Э.Мягмардорж
sonin.mn
Холбоотой мэдээ
-
санаа муут (June 12, 2014 5:29:50 pm )
М.Энхболд,З. Энхболд,М.Энхсайхан,гэх мэтээр ужигшиж удсан удам дамжсан урд зугийн гаруудын тоглолтонд монголын тер доройтож едреес едерт урагшаа ойртож байгаа юм шигээ
-
NR (June 12, 2014 6:28:35 pm )
Zandanshatariin buruu gej baihgui tednii namiin unah gol ehlel neree solisnoos bolson
2 Comments