antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2014 24 comments

НИСДЭГ ТЭРЭГ ХӨЛӨГЛӨН БУРХАН ХАЛДУНД ЗУГААЦЖЭЭ

нийтлэсэн Admin

aaБатлан хамгаалахын дэд сайд А.Баттөр твиттер хуудсандаа “Бурхан халдун уул минь ээ гэж” хэмээн биширч

хүндэлсэн өнгөөр жиргэж, их хайрханы өмнө татуулсан патиараа оруулсныг олон хүн үзсэн биз.

Эртнийх үү эсвэл, саяхны зураг уу гэдгийг мэдэхгүй ч эрхэм сайд Монгол түмний үндэсний бахархалт хайрхан Бурхан халдунд мөрөө гаргаж, хийморио сэргээгээд ирснийг харсан үзсэн бүхэн ойлгосон. Сураг дуулбал, дэд сайд саяхан, бүр тодруулбал өнгөрсөн ням гаригт Ховдын фракцынхантай хамт их хайрханыг зорьсон гэнэ. Ингэхдээ эгэл ард шиг газраар мөлхөж биш, эрх мэдлийг гайхуулан нисдэг тэрэг хөлөглөж очоод Бурхан халдунд тааваараа тансагласан юм байх. А.Баттөр сайдын энэ удаагийн зугаалгын унаа унашийг Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа зохицуулжээ. Гэхдээ мэдээж Жанжин штабын даргын зөвшөөрөлгүйгээр нисэх боломжгүй. Тэгэхээр генерал Ц.Бямбажав ч дэд сайддаа анхаарал тавьж, ядарч зүдрэлгүй зугаацаад ирэх боломжоор хангахад анхаарсан бололтой.

Ийн тал талаас нь анхаарсны ачаар дэд сайд А.Баттөр болон түүний нөхөд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр Бурхан халдун нисээд ирэх зардалд долоон сая хүрэхтэй үгүйтэй төгрөг төлсөн сураг байна. ЗХЖШ-ынхан 303 дугаар ангийнхаа тоотой хэдхэн нисдэг тэргээр хувийн хэвшлийн компаниудаас хямдаар үйлчилдэг талаар хэн хамаагүй хүнгүй л ярьдаг. Уг нь тус ангид байгаа Ми-8-ыг нэг цаг нисгэхэд 1250 ам.доллар, Ми-171-ийн ганц цаг агаарт эргэлдсэний зардал 2500 “ногоон” болдог гэдэг. Гэхдээ энэ бол ердөө л зарцуулсан түлш шатахууны үнийг тооцоход шүү дээ. Дээрээс нь нисгэгчдийн цалин хөлс, техникийн элэгдэл хорогдол нэмэгдэхээр түлшний үнийг дахин нэг нугалсантай тэнцэхээр зардал гардаг юм байна.

Гэвч манай Зэвсэгт хүчний дарга нар нисдэг тэрэгний нэг цагийн нислэгийг 2000 орчим ам.доллараар үнэлсэн нь 5000 ам.долларын алдагдал хүлээн нисч буйн гол шалтгаан гэсэн. Энэ алдагдлыг багасгах талаар эрхэм дарга нарт санаагаа чилээх шаардлага ч байхгүй. Учир нь хэчнээн алдагдал гарсан ч түүнийг нь төр татвар төлөгчдийн мөнгөнөөс илүү дутуу асуудалгүй шуудхан төлчихдөг. Нэгэнт ийм боломж байхад үнэрхэж тунирхаад яах бэ хэмээн бийлэгжүү загнадаг юм байх. Гэхдээ нисдэг тэрэг хөлөглөөд зугаацаж цэнгэх боломж эрх мэдэлтнүүдэд л бий.
Энгийн нэгэнд бол хууль дүрэм яриад халгаадаггүй байж таарна.

Учир нь Улсын нисэхийн тухай хууль гэж 2003 оны тавдугаар сарын 30-нд батлагдсан эрх зүйн баримт бичигт улсын агаарын хөлөг буюу Зэвсэгт хүчний нисдэг тэргээр чухам ямар зориулалтын нислэг үйлдэж болохыг тодорхой заасан байдаг. Уг хуулийн аравдугаар зүйлд улсын агаарын хөлгийн нислэгийг байлдааны үүргийн, онцгой үүргийн, тусгай үүргийн хэмээн ангилсан бөгөөд чухам хэний ч юм бэ лообийгоор арилжааны нислэг гэсэн ангиллыг нэмж өгсөн байдаг юм. Хуулийн аравдугаар зүйлийн

10.2.Байлдааны үүргийн нислэгт байлдааны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бүх төрлийн нислэгүүд хамаарна. 

10.З.Онцгой үүргийн нислэгт дараах нислэгүүд хамаарна:
10.З.1 Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын өндөр хэмжээний зочдод үйлчлэх нислэг;
10.3.2.Тогтоосон агаарын замаас гадна зайлшгүй шаардлагатай үйлдэх улсын агаарын хөлгийн нислэг.
10.4.Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдолтой нислэг болон байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай, түргэн тусламжийн зорилгоор үйлдэж буй бүх төрлийн нислэгүүд хамаарна хэмээн заасан буй.

Харин өнөөх лообийны заалт нь 10.5.Улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн тухай хуулийг баримтална хэмээн орсон байдаг.

Дэд сайдын зугаалгыг дээрх ангиллуудаас арилжааны гэсэнд л хамааруулж болох байх. Гэхдээ арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн чиглэлээр батлагдсан Чикагогийн конвенцийн 135 дугаар дугаар дүрмийн дагуу агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ авч, нислэгийн аюулгүй байдлыг хангаж, агаарын хөлгийн нисэх багийн гишүүд болон зорчигчдын амь насыг олон улсын дүрэмд заасны дагуу заавал даатгалд хамруулах гээд холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх ёстой. Гэтэл 303 дугаар ангийн нисдэг тэрэгнүудэд гэрчилгээ, даатгал, зөвшөөрөл аль аль нь байхгүй гэж баттай эх сурвалж дуулгасан.

Түүнээс гадна Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутаг дээгүүр нисдэг тэргээр зугаацахыг хориглосон
шийдвэрийг А.Баттөр дэдийн баг лав зөрчсөн юм билээ. Мөн хаврын хуурайшилттай холбоотойгоор дархан газарт аялал зугаалга хийхийг ч энэ сарын 10-ныг хүртэл хориглосон. Гэтэл хорио тавигдаагүй байхад эрхэм сайд явчихаад ирсэн нь мөн л хуулийг үл тоосны илэрхийлэл юм.

Сайддаа найр тавьж хууль дүрмийг хуйгаар нь зөрчин тансаглуулсан Зэвсэгт хүчний генералуудад их учир бий. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавьш хувьд тэтгэвэрт гарах нь тодорхой болж тойрохоо зуруулах л үлдсэн учир буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүйн үлгэрээр хандаж байж болох. Харин бригадын генерал Д.Даваагийн хувьд Ц.Бямбажав генералын албан тушаалыг өвлөж магадгүй хэмээн ид яригдаж буй учраас шийдвэр гаргах эрх мэдлийг нь хүндэтгэж дэд сайд А.Баттөр болон Ховдын фракцынхандаа номхон зогсч хүндэтгэл үзүүлсэн гэхээс өөрөөр тайлбарлах арга ч алга. Улс орны эдийн засаг сульдаж, ард түмний амьдрал туйлдаж хоногийн хоолоо яая гэхдээ тулсан энэ цагт ууланд зугаалахаар улсын унаа хөлөглөөд нисч яваа нь ариун явдал мөн үү.

Эсвэл Батлан хамгаалах гэж мөнгөө багтааж ядсан газар энүүхнээр дутав гэж хэмээн эндүүрсэн ч байж болох. Нэг удаагийн нислэгээс бүхэл бүтэн 5000 ам.доллар буюу яг өнөөдрийн ханшаар 9.2 сая төгрөгөөр салбараа алдагдалд оруулан байж тансаглахын учрыг ухахад ухаан их хэрэгтэй бололтой.

 

Н.ГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • тооцогч (June 12, 2014 12:49:23 pm )

    Ажлаа хийж яваа шүү дээ. Энэ салбарын дэд сайд хүн Бурхан халдун уулныхаа байдалд хяналт тавьж байх ёстой шүү дээ. Албаныхаа өөрөөнөөс дурандах уу? Хаашаа юм бэ.

  • 9aav2 (June 12, 2014 12:51:49 pm )

    tootcogch ta bitgii paildgan

  • Uudrug (June 12, 2014 1:33:46 pm )

    Tegeed yahiin nisegch ongots 2 ni zogsooldoo zeverseer bh uu? Bolomj garval nisej bsan ni deer shdee

  • ЗОЧИН (June 12, 2014 1:39:20 pm )

    би ч гэсэн амралтын өдрөөрөө зугаалмаар бна нисдэг тэргийг зэврүүлэхгүйн тулд бүгдээрээ салхилцгаая

  • Anonymous (June 12, 2014 1:49:07 pm )

    ardchilaliin pizdanuud uls ornoo elgeer n hevtuulcheed doromjilj baih shiv dee

  • Anonymous (June 12, 2014 3:14:26 pm )

    Зугаалаад бай, зугаалаад бай. Нэг өдөр л та нараас ард түмэн ял асуух цаг ирнэ шүү…

  • хал цэрэг (June 12, 2014 5:39:27 pm )

    Дэслэгч генерал ч гэх шиг тэр ЗХЖШ-ийн дарга Бямбажавыг шаагаад зайлуул тэр бригадын генерал Даваатай нь хамт тэгээд тэр 9 саяыг нь тэр 2- оор хоер зуу нугалааднугалаад телуулчихсэн байвал ямарав???

  • ajaa (June 12, 2014 7:05:53 pm )

    altanhuyagtanguudin araas tuurch gai boloogui n yamaidaa.burhan haldun hairhan buruu yavdaltai buruu setgeltei ideech uugaachinguudig tuuruuleed tumend taniulaad bmaar bgaa yum.

  • suld (June 12, 2014 7:09:40 pm )

    nowsh gej tatwar tologchdiin mongoor toglood l.enhiig sahiulagch daichdaaraa nuuree halhalsan hulgaich nar.Odoo boloo um bish uu erhem eronhiilogch oo. Eronhiiloch oo eswel tanii huuhed Byambajaw generaliin buyanaar enhiig sahiulaad irsen gej bodood Byamjaw gedeg generaliig tetgewert ni gargahgui baina uu

  • Anonymous (June 12, 2014 8:02:37 pm )

    Byambajav, Davaa, sanhuugiin Ganbat 3 ih sujireed baigaa shuu. Ta narin idsen, uusnig humuus harj ch baigaa, medej ch baigaa. Hereg huuchrahgui gedeg dee.

  • Anonymous (June 12, 2014 10:39:58 pm )

    Jiriin irged lav ingej xuuli, durem, juram zorchij ix xaanixaa xorig ruu yavj chadaxgui. Ene nudarganchuud bidnii tatvart tolson mongoor tansaglaj yavaag boliulax xun algaa.

  • hgf (June 12, 2014 11:27:50 pm )

    хужаа царайтай хулгайч Баттөр

  • Deree (June 13, 2014 12:57:47 am )

    Bayarmagnaigiin bichuuleed baigaa ni medegdeed l bna daa. Bolij uzdee Bayarmagnai generalaa. Ilt hudlaa tsuurhal taraaj hereggui shuu
    Sanuullaa shuu chamd

    • Anonymous (June 13, 2014 9:34:24 am )

      Б.Баярмагнай, Л.Онцгойбаяр 2 Бямбажавын оронд ЗХЖШ-ын дарга болно гэж сэрүүн зүүдэлж явах шиг байна.

  • Anonymous (June 13, 2014 6:00:04 am )

    BX iin said gej ajnai BAterdene salbaraa ogt medehgyu huneer said tabisanii gor ni olon zuil deer garch bndaa

  • Дондог (June 13, 2014 5:35:12 pm )

    Одоо Ерэнхиилэгчээ таны болон Ардчилалын нэрииг аварч чадах арми ард тумэндээ нэртээ зангарагтаи хэн ч ээдээс нь хуцаад баиж чадахгуи аавын хуу ч уг нь баигаа даа та хэлуултгуи мэдэж бгаа гэж наидаж бна ! Туунээс биш Дорлигжавын санал болгосон одоо тэгээд ажиллаж бгаа мэнгнии геньралууд ямар бндаа ! Бямбажав , Болдбаатар , Магсаржав , Гуржав, Хурлээ, Энхбаатар к Энхбаатар Пурэвдорж , Дашдэлэг , Даваа , энэ бол зэвхэн эхниих нь одоо та зэв хунээ олж тавихгуи бол тэтгэвэр чэлээнд бгаа болон хусагдаад ажилгуи болчихсон геньралууд , хурандаа нар юу ч хиихэд бэлэн баиж магадгуи баих шуу .! Тэд Дорлигжавт хорсон ЗХ-р минь тоголлоо гэж хаа саигуи санаа зовнин ярилцаж зурхээ шимшируулэн халаглаж явна даа !!!

    • Anonymous (June 13, 2014 9:54:56 pm )

      Unen shuu. Yamar ch chadvargui garuud sh dee.

  • Deree (June 14, 2014 4:18:36 pm )

    Bayarmgai guai tsergiin arga hewjee avna shuu chamd…..

  • Anonymous (June 15, 2014 8:14:04 pm )

    монгол хүн уулынхаа орой дээр гарахдаа эзэн савдгаас нь гуйж аргалдаж байж гардаг. Онгоцоор байтугай морьтойгоо ч гарахдаа эмээдэн юм шүү. ширүүхэн газардав даа та нар

  • Жи жи (June 16, 2014 3:56:47 pm )

    Энэ муусайн Ховд Увсынхан бүр даварлаа. Эд нарыг Монгол Улсаасаа зайлуудад жинхэнэ монголчууд нь эх орондоо эзэн нь болох цаг удахгүй ирнээ гайгүй танар харжл байгаарай

    • МОНГОЛ ХҮН (June 18, 2014 5:01:55 pm )

      ЖИНХЭНЭ МОНГОЛЧУУД ГЭЖ ХЭН БЭ? ХУЖААЖСАН ГАРУУД УУ?

  • МОНГОЛ ХҮН (June 18, 2014 5:00:55 pm )

    ЯАГААД НИСДЭГ ТЭРЭГ НЬ УНААГҮЙ ЮМ БОЛ?

  • зочин (June 18, 2014 9:58:37 pm )

    Юу нь сонин байгаа юм. Бурхан Халдунд гараа л биз, батлан хамгаалахаа даатгаа л биз, 10 сая төг зараа л биз, Энэ чинь л АН байхгүй юу.

  • ОДО (June 19, 2014 10:47:59 am )

    Ингэж л улсын хөрөнгө мөнгө эрх тушаалаа урвуулан ашиглагч , зугаацагчидаар төр засагаа бариулаад л сууж байгаа шүү дээ… Хэдэн жилийн өмнө Сэлэнгэ мөрөнд эхтэйгээ урсаад алга болсон тэр эх үр хоёрын төлөө энэ нисдэг тэрэг нь цэрэг ачиж очоод эрж хайх нь яасан юм бэ эгэл ардын амь нас эрхэмүүдийн зугаа цэнгэлээс ч дор үнэлэгдэж байгаа нь харагдаж байна… АН-ын нэр нүүр Ардчилалын жинхэнэ мөн чанарыг гутаагч эрх баригч нар Улс аймаг, сум, Засгийн газаргүй л байна..Суманд хүртэл албан тушаал, мөнгөний үнэр аввал өөрөө өөртөө ч үнэнч байж чадахгүй албан хаагчид, Засаг дарга нар газар авч төрийг самууруулах дээрээ тулаад байна …Монгол түмэн нэг зүйлийг ойлгох цаг нь болжээ … Энэ шат шатны чадваргүй дарганцаруудыг 2016 онд бүү дэмжээсэй … Та бүхэн минь ухаалаг ард түмэн шүү…

antalya rent a car