antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2014 5 comments

“Севол” усан онгоцны багийнханд цаазаар авах ял өгөхийг шаарджээ

нийтлэсэн Admin

sewolahmadСолонгосын Инчоноос Чежү арал руу 475 хүн тээгээд явж байсан усан онгоц өнгөрсөн дөрвөн сарын 16-ны өдөр осолдож живсэн харамсалтай үйл явдал гарч дэлхий дахинаа цочролд оруулаад байсан. Энэхүү олон хүний амь насыг авч одсон харамсалтай хэрэг явдалд тус онгоцны ахмад болон багийн 15 гишүүнийг буруутгаад байгаа.

Тэгвэл өчигдөр “Севол” усан онгоцонд олон хүн амь үрэгдсэнд холбоотой буруутан этгээдүүдийн шүүх хурал БНСУ-ын Гуангжү хотод эхэлсэн бөгөөд онгоцны ахмад болон туслах жолооч нарын дөрвөн хүнд цаазаар авах ял оноох магадлалтай байгаа гэнэ. Шүүх хурлын үйл ажиллагааг ослоор амь насаа алдагсдын гэр бүлийнхэнд зөвхөн шууд дамжуулан үзүүлж байгаа ба шүүхийн гадна олон тооны иргэн жагсаал хийн, тэдэнд цаазаар авах ял оноохыг шаардсаар байгаа хэмээн тус улсын хэвлэлээр мэдээллээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар “Севол” усан онгоцоор амь насаа алдагсдын тоо 292 болж, 12 зорчигч ор сураггүй алга болсон байна.

Тэднийг онцгой аюултай үед зорчигчдын амь насыг аврах ажиллагааг боломжит бүх аргаар авах шаардлагатай гэсэн журмыг зөрчин, осол гарсан даруй хамгийн түрүүнд амь аврагдсан гэдэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

SewolSewol

sewol jivj


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • araichdee (June 12, 2014 5:57:45 pm )

    Hen teged l albar osol hiwel gejdee..ene hvmvs amid garsan ni buruutai bolj tsazaar awch bga ymuu..arai bishee..huurhiiduu

  • Lee jung sog (June 12, 2014 8:22:57 pm )

    зөв үү

  • малтай малын хэлээр л ярина (June 12, 2014 11:45:52 pm )

    зөв цаазаар авах хэрэгтэй. албаар биш юмаа гэхэд даацаа хэтрүүлэхгүй дүрэм журмын дагуу яваагүй. ослын үед үүргээ биелүүлээгүй зорчигчидоо орхиод зугатаасан гээд асуудал зөндөө байгаа

  • санагч (June 13, 2014 8:08:00 am )

    солонгосууд хариуцлага гэдгийг сайн мэддэг хүмүүс.тийм ч учраас худлаа гоншигнох улс биш.манайхныг хараарай төрд байгаа нь ч аль нь ч ялгаагүй хариуцлагаас мултрах гээд үхэж хататлаа гүйнэ. шүүх нь төнгө аваад л бүх юм ОК болоо.

  • Anonymous (June 13, 2014 8:52:52 pm )

    olon hunii nylh huuhdiig alsan umnuud
    u ch bolson uruunuusuu garch bolhgv gesen tushaal ugsunuur humuus nas barsan buh humuus ni hulgiin deer garj irsen baisan bol awrah l baisan shdee 15 n tsaazaar awah heregtei

antalya rent a car