antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2014 13 comments

Алдарт уяач Д.Ууганбаяр унаач хүүг морин дээрээс үсдэж буулгаад зоджээ

нийтлэсэн Admin

44734-СУНГААНААС ТҮРҮҮЛЖ ЭРГЭЛЭЭ ГЭЖ УУРСАХДАА УНААЧ ХҮҮХДИЙГ БЭРТТЭЛ НЬ ЗОДСОН БАЙНА-

Хөхөө өвлийн хүйтэнд хуруун чинээ хүүхдээр хурдан морь унуулж зугаагаа гаргадаг уяачид одоо бяцхан үрсийг минь зодож, бахаа хангадаг болжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр гэгч унаач хүүг сунгааны гараанаас дутуу эргэлээ гэж морин дээрээс нь үсдэж буулгаад өшиглөн зоджээ.

Дорнод аймгийн Матад сумын төвд зургадугаар сарын 1-ний өдөр аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр уяаныхаа морьдыг сунгаанд уралдуулахаар болж. Сунгаанд тэдний уяаны голдуу 18 морь уралдсан байна. Хохирогч С тухайн үед Д.Ууганбаярын морийг унаагүй, харин саахалтынх нь хурдыг унаж явсан аж. Ингээд сунгааны гараанаас уралдаад барианд ойртох үед Д.Ууганбаяр жийп машинтайгаа давхиж ирээд үгийн зөрүүгүй хүүг морин дээрээс нь үсдэж буулгаад, өшиглөж зоджээ.

Д.Ууганбаярын уурсч, жаахан хүүхдийг зодож, тамласан шалтгаан нь сунгааны гараанаас дутуу эргэлээ гэдгээс үүдэлтэй. Хүү ч “Дутуу эргээгүй. Бүгд зэрэг эргэсэн шүү дээ” гэж тайлбарлаад дахиж зодуулсан байна. Зургадугаар сарын 1 -нд Матад суманд бүгчим халуун өдөр байсан. Халуунд хаа холоос уралдаж ирээд зодуулж, тамлуулсан хүү тухайн үед ухаан алдсан талаар хүмүүс ярьсан.

-Д.УУГАНБАЯР ГЭГЧ ХЭН БЭ?-

Сумын сунгаанд дутуу эргэлээ гэж өөрийнхөө охинтой чацуу хүүг нэвширтэл зодсон аймгийн алдарт уяач өдгөө “Сонин хэвлэлээр нэр хүнд гутаавал эргээд заргалдана шүү” гээд зарга хийгээд давхиж явах юм. Алдар хүндээ тэргүүнд тавьж байгаагаас өөрт нь зодуулсан хүүгийн биед санаа зовж байгаа шинж алга.

Д.Ууганбаяр Дорнод аймгийн Алдарт уяач цолтой. Бас Матад сумын заан цолтой. Дунд эргэм насны эр. Том биетэй, нутгийнхны яриагаар бол сумын атаман аятай юм. Д.Ууганбаяр дөрвөн хүүхэдтэй. Том охин нь зодуулсан С хүүтэй чацуу. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тэдний хүүхдүүд аймгийн төв рүү баяраа тэмдэглэхээр явсан байж.

Хохирогч хүү цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлдөө “Надтай адилхан хүүхэдтэй байж ингэж зодсонд гомдолтой байна” гэсэн байна лээ. Үнэхээр ч хүний хүүхдийг жилийн дөрвөн улиралд шахам морь унуулж, талхилчихаад баяр наадмаар үгээр байсангүй гэж зоддог, гарынхаа чилээг гаргадаг алдарт уяачдын нэг нь Д.Ууганбаяр гэдгийг нутгийнхан нь ярьсан.

Д.Ууганбаяр зуны улиралд ихэвчлэн баруун аймгуудын наадам хэсдэг. Түүний Гоё саарал нь 2011 онд Дорнод аймгийн 80 жилийн ойд шүдлэн насандаа гуравт давхиж байжээ. Үүний дараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Хатагины хар сүлд цэнгүүлэх Их тахилгад түүний бор соёолон түрүүлж байсан юм.

Дорнод аймгаар овоглодог Алдарт уяач Д.Ууганбаяр аймаг, сумынхаа уяачдын холбоонд бүртгэлгүй юм билээ. Уяачдын холбооны хуралд оролц гэсэн нутгийнхаа нэгнийг зодож тэр хавьдаа хэл ам болж байсныг нутгийнхан нь ярьсан.

-Хүүгийн ээж н.Ганчимэг: УУГАНБАЯР ЗААНД ГОМДОЛТОЙ БАЙНА-

Хохирогч хүү аймгийн төвд гурав хоног эмчлүүлжээ. Түүний өвөө “Хүүхэд юм болохоороо тоглоод л гүйж явна. Хамар нь мурийчихсан байгаа. Дахиж морь унахгүй биз дээ. Томчууд чинь хүүхдээр зугаа цэнгэл хийхдээ гаршчихсан байдаг бололтой юм. Дутуу эргэлээ гээд бариад зодчихсон байна. Цагдаагийн байгууллага тэр нөхөрт хариуцлага тооцно биз дээ” гэлээ.

Xүүгийн ээж н.Ганчимэгтэй утсаар холбогдож ярилцлаа.

-Хүүгийн тань бие гайгүй юу?

-Хамрынх нь яс цуурч, мурийсан байна лээ. Эмнэлгийн дүгнэлтийг цагдаагийн байгууллагад өгчихсөн байгаа. Гурав хоног хамрандаа чихээс хийлгээд эмнэлгээс гарсан. Одоо аймгийн төвд байгаа.

-Олон жил хурдан морь унаж байгаа хүүхэд үү?

-Хүү минь долдугаар ангид орно. Долоон жил хурдан морь унаж байгаа юм. Жижиг биетэй болохоор энэ жил бас хурдан морь унана гэж байсан юм.

-Одоо бол хурдан морь унахгүй гэж байна уу?

-Тэгж ярихгүй байгаа. Хүүхэд юм болохоор гомдох нь гайгүй бололтой.

-Аймгийн алдарт уяач Д.Ууганбаярын морийг унадаг байсан юм уу?

-Тэдний морийг унаж үзээгүй. Өөрийнхөө морьдыг унадаг байсан юм. Тэр өдөр (Зургадугаар сарын 1-нд) саахалт айлын морийг унасан юм билээ. Тухайн үед бид дэргэд нь байгаагүй. Сунгаанаас дутуу эргэлээ гэж л зодсон гэсэн.

-Унаач хүүхдийн эрх зөрчигдөж байгааг ярьдаг ч уяачид хүүхдээр зугаагаа гаргасаар байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ч уяачид сунгаа хийж, хүүг тань зодлоо.

-Томчууд хүүхдээр зугаагаа гаргаж байгаа нь үнэн байх. Үнэндээ тэр өдөр хүүгийнхээ дэргэд байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Д.Ууганбаяр заанд гомдолтой байгаа. Тийм ч учраас цагдаагийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага асуудлыг нэг талд шийдэх байх. Хүүг минь хөнгөвтөр гэмтсэн гэдэг дүгнэлт гарсан.

Гэхдээ сэтгэл санааны хохирол гэж бас бий байх. Өөрийнхөө хүүхэдтэй адилхан хүний үрийг барьж зодоод, өшиглөж тамлана гэдэг байж болшгүй авир баймаар юм. Гэтэл хүмүүсийн яриагаар бол хүүг минь айхавтар зодсон байна лээ. Азаар л хөнгөн гэмтсэн. Том биетэй, уур нь оволзчихсон хүн аминд нь хүрчихсэн бол яах билээ. Хот айлын сунгаа гэдэг чинь тийм том баяр наадам уу. Сунгаанд дутуу эргэлээ гээд нялх амьтныг барьж зодно гэдэг санаанд багтахгүй юм гэлээ.

Ц.ӨРНӨХ

logo

WWW.DNN.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • aa ya ya aaa..... (June 12, 2014 1:11:17 am )

    iim teneguudiig uugshuuldeg zasag tur bhad engiin ard odoo yah ve dee. mongol buh hun ene ter chine dandaa bolovsrolgui usan teneguud bdagshdee.

  • Anonymous (June 12, 2014 6:22:39 am )

    teneg mal ve zugeer unruuj bolohgui shuu

  • asat (June 12, 2014 8:13:41 am )

    Nuurendee usgui mal ve yaasan. Iimerhuu yumnuudiig oogshuulj bolohgui.

  • сайн танил (June 12, 2014 9:15:41 am )

    Энэ тэнэг уяч нарт төрөөс элдэв цол мол олгохоо бүүр зогсоох хэрэгтэй. Ерөөс Соц үеийн л юм одоо хүртэл байгааг таслан зогсооё.. Ууганбаярт хэрэг үүсгэж хариуцлага тооцох хэрэгтэй… Ийм нөхдүүд ер нь улс оронд ямар ач тустай юм бэ…

  • уяач (June 12, 2014 10:11:21 am )

    уяачдын нэр хүндийг гутаасан ямар тэнэг мал вэ. өөр аймгийн хорихд аваачаад 4-5 сар болгоход хүүхдээрээ байя гээл гараад ирнэ

  • Bolor (June 13, 2014 12:27:44 am )

    Uuriig ni adilhan zod!!! Nyalh huuhed zoddog yadarsan er bol doo! Davarsan muu novshiig mori uyah erhiig ni hasaachee!!!!!

  • azochinzochinazochinzochinzochinzochinagiiaaagii (June 13, 2014 1:53:46 am )

    Baliar deerelhuu novsh jaahan huuhed zodood ….Harj bsan humuus yu hiij harj zogsson yum be.Muu novshiig ooriig ni uhtel ni zodoh heregtei shuu dee.Mori mal geed l uhel aldaad bdag hedhen teneg manai mongold bnaa.Ene eldev chimeg gunshingaa bolimoor yum.Mal uraldsan bolohoos ene malnuud uraldsan yum uu.Morinoosoo ch uhaan muutai hodoonii teneg har ene muugiin zaan gej yu bsan yum be.BI l lav sonsoogui shurgaa hiij bgaad nuhaach naad muugaa.Bur hamargui bolgo muu novshiig uzen yadaj bna teneg mal ene muug sonin deer bichij tsaas garzdaj yadag yum be.Bas neg tom OD boloh sanaatai hen ch tthgui bolohoor ooriigoo toolgoh gej huuhed zodoj sonin deer bichuuleh gej goridoj baihgui yu erguu teneg amitan chi ene heden zovlogoosoo bolj neg l odor maania unshuulna daa….

  • зочин (June 13, 2014 6:30:32 pm )

    уяач нар хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд бодохгүй байна энэ асуудлыг хатуу чангатгах хэрэгтэй. Өөрийнхөө хүүхдээр морь унуулдаг уяач нар байна уу. Байхгүй л байдаг байхгүй юу. Ийм алдарт уяач, ийм сумын заан ч гэх шиг уяач, бөхчүүдийн нэрийг гутаасан тэнэг юмнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Арчаагүй эр л хүүхэд, хүүхнүүдэд ингэж ханддаг. Улсын цолны нэр хүндийг гутааж байгаа ийм мангаануудаас цолыг буцаах хэрэгтэй толгойдоо хоосон мангаанууд л спортыг гутааж бусад алдартай тамирчдын нэр хүндийг гутааж доош нь татаж байна. Хүүхдийг хүчирхийлж байгаа ийм мангаануудад хатуу шийтгэл өг.

  • зочин (June 14, 2014 6:52:16 pm )

    ийм даварсан аархсан адгуусд төр төмөр нүүрээ харуулах байлгүй итгэж бна

  • anhaa (June 15, 2014 2:16:48 am )

    yadag al ve uyach geheeree zodog mongold huuliin togtolstoo sul bolhoor heden staas uguud saldag gej oi;godog iim umnuudiig shorond hataah heregtei

  • Хуяг (June 15, 2014 1:28:15 pm )

    Зүгээр л морь уяад л алдар цолтой болдог энэ даварчихсан хүмүүсийг одоо болимоор юм даа. Монгол улсад хийж бүтээх ажил уг нь их л баймаар. Морь уралдуулж зугаагаа гаргаж, хүний нялх үрийг зодож би мөнгөтэй, алдартай хүн гэдгээр сүрдүүлж, даварч байгаа энэ мэт ухамсар дорой хүмүүсийг өөгшүүлдэгээ болих хэрэгтэй. Жилийн 4 улиралд морь уяж хүүхэд зовооно. Бүүр давраад зодно бэртээнэ. Ийм хүнд алдар гавъяа зохихгүй ээ. Ямарч байсан зохих шийтгэл хариуцлагыг хүлээлгэх л хэрэгтэй. Хууль хэр шударга хандах бол? Энэ алдар цол, гавъяа шагналаа хариуцлагатай, хэт хавтгайруулахгүй өгмөөр юм даа. Одоо ч мөнгөтэй хүн доктор цолыг ч худалдаад авчихдаг болж дээ хөөрхий. Монгол улс яана даа?

  • Хуяг (June 15, 2014 1:34:13 pm )

    Зүгээр л морь уяад л алдар цолтой болдог энэ даварчихсан хүмүүсийг одоо болимоор юм даа. Монгол улсад хийж бүтээх ажил уг нь их л баймаар. Морь уралдуулж зугаагаа гаргаж, хүний нялх үрийг зодож би мөнгөтэй, алдартай хүн гэдгээр сүрдүүлж, даварч байгаа энэ мэт ухамсар дорой хүмүүсийг өөгшүүлдэгээ болих хэрэгтэй. Жилийн 4 улиралд морь уяж хүүхэд зовооно. Бүүр давраад зодно бэртээнэ. Ийм хүнд алдар гавъяа зохихгүй ээ. Ямарч байсан зохих шийтгэл хариуцлагыг хүлээлгэх л хэрэгтэй. Хууль хэр шударга хандах бол? Энэ алдар цол, гавъяа шагналаа хариуцлагатай, хэт хавтгайруулахгүй өгмөөр юм даа. Одоо ч мөнгөтэй хүн доктор цолыг ч худалдаад авчихдаг болж дээ хөөрхий. Монгол улс яана даа? Малаас дор болж байгаам байна даа Монголын үрс. Арай чиг дээ хүмүүсээ.

  • zochin (June 15, 2014 4:47:18 pm )

    teneg mal ve zugeer orhij bolohgui

antalya rent a car