antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2014 10 comments

Монголын кино урлагт нэгэн шинэ өөрчлөлт болох “Миний ах атаман” кино тун удахгүй

нийтлэсэн Admin

soon7-620x413Өнгөрөгч 2 сард нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, “Mollywood box office”-д тэргүүлж байсан кино бол “Аз жаргалын шок”.

Тэрээр нээлтэй хийсэн өдрөөс эхлэн үзэгчдээс өндөр үнэлгээ авч  кино театруудын Box office-г халаагаад байсан тус бүтээлийг “Фантастик” продакшн болон “F” студи хамтран бүтээсэн билээ.

Тэгвэл уг киног бүтээсэн уран бүтээлчид дараагийн ээлжит шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тодруулбал: “Фантастик” продакшн болон “F” студийн авъяаслаг залуус маань “Миний ах атаман” нэртэй ээлжит шинэ уран бүтээлийнхээ зураг авалтаа эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд зураг авалт 80 хувьтай үргэлжилж байгаа юм байна.

Тус бүтээл нь монголдоо төдийлөн тавигдаад байдаггүй Action drama гэсэн жанраар хийгдэж байгаа бөгөөд энэ жанр төдийлэн монголд хүчээ аваагүй байгаа гэж хэлж болно. Тиймээс залуу уран бүтээлчид маань энэхүү хүнд жанрыг барин авч монголын кино урлагт нэгэн өөрчлөлтийг хийхийг зорин ажиллаж байгаа аж.

“Фантастик” продакшн “F” Студи болон Монголын соёл урлагийн менежментийн холбоо хамтран бүтээж буй “Миний ах атаман” гэх киноны зохиолыг УДЭТЖүжигчин Б.Тамир бичсэн бөгөөд киноны ерөнхий найруулагчаар УДЭТЖүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллаж байна.

Харин “Миний ах атаман” киноны гол дүрд: жүжигчин М.Баярбат, жүжигчин Ж.Алтаншагай, жүжигчин Э.Алдар, жүжигчин Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖүжигчин Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, СТА жүжигчин М.Хулан, жүжигчин Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглож байгаа юм байна.

Тэрээр киноны уран бүтээлчид киноны маркетингийнхаа хүрээн эхний тесэр постероо цацаж эхлэсэн байна. Ингээд уншигч та бүхэндээ “Миний ах атаман” киноны постерийг хүргэж байна.soon soon2 soon3 soon4 soon5 soon6 soon7 soon8 soon9 soon10 soon11 soon12


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (June 11, 2014 6:51:05 pm )

    Миний ах атаман гэдэг кино хуухдийн хумуужилд муугаар нолоолох юм байна буу барьсан тамхи татсан ?????? !!!!!! Болхи зургийн цуглуулга байна дэлгэцэнд гарахаас омно шалгадаг хянадаг хороо нь шалгаарай!!!!!

  • zzz (June 11, 2014 7:09:22 pm )

    Ineedmiin kino shig l haragdaj bn

  • Anonymous (June 11, 2014 7:38:40 pm )

    Ontsgui kino

  • кк (June 11, 2014 8:47:39 pm )

    солонгос киног л хуулсан дүрүүд л байна штээ энэ баасын кино зохиол бинэ гэж юу байдгийн

  • hujaa so kinonii mongol ineedmiin huvilbar (June 11, 2014 9:33:53 pm )

    hujaa solongos maygiin garuudf l bna

  • altai (June 11, 2014 9:37:05 pm )

    mongol dyr turkh yer kharagdsanguiee, bygd solongosiin duuraimal. Uursdiiguu aimar gej bodson baikh daa, atsnuud

  • үзэгч (June 12, 2014 4:52:18 am )

    хогын саванд хийж шатаа үхсэний кино байдаг юм хятад чанаргүй хог байна

  • Anonymous (June 12, 2014 8:04:44 am )

    mongol atamantai kino hiimeer bwal hodoo aduu aduulj osood hotod irj budaanii huuhdiig tsohison sedew l zugeer bh daa.

  • halh (June 12, 2014 8:26:07 am )

    tataisan bie barisan goonj omsson mongol ataman bsan gedegt itgej ogohgui l bna shuu. solongos kinog duuraisan ym shigee. deer ueiin atamanuud chini arai oor huvtsaslalttai … neg hev mayg bsan daa.

  • zochin (June 12, 2014 12:50:48 pm )

    arai bishee

antalya rent a car