antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2014 7 comments

Монголоороо наадахсан

нийтлэсэн Admin

Naadam1Бага байхад наадмын сургаар хуруу даран хоног тоолдогсон. Ганц хоног ду­туу байхад сэтгэл цаанаа л нэг өег болчихно. Энэ өглөө ээж 20 литр хярам чанаад сүүдэрт та­вина. Бусад өдөр хар цай голдуу уудаг бидэнд хярам их л сонин. Аав М-20 ма­шинаа гялалзтал нь зүлгээд бид долоог ээж­тэй хамт суулгаад Төв цэн­гэлдэхийг зорьж наад­мын нээлт үзнэ. Да­раа нь цэнгэлдэхийн гад­нах зүлгэн дээр сууж гэрээсээ базааж ирсэн хоол цайгаа идэж уугаад чу­луу таалцаж гэрийнхээ хамгийн мэргэнийг нь тод­­руулаад өвөөгийндөө очихоор Тол­гойт руу явдагсан.
Эмээгийн бэлдсэн бая­рын чихэр жимснээс цад­талаа идэж, тоглож наа­даж бай­гаад нар жаргахтай зэрэгцэн буурайгийнхаа хийсэн хоолыг амтар­хан идээд гэр­тээ ирж ээжийн өглөө эртээ бүрсэн элгэн таргийг уугаад унтдаг байж билээ.
Харин энэ өдөр томчууд морь үзэхээр Айдсын да­ваа явахдаа “Морь малд гиш­гүүлчихнэ” гээд нэг ч хүүхэд авч явдаггүй.
Манай ам бүлийн тэм­дэглэдэг байсан тэр л наадмууд жил бүр санагддаг юм. Аав маань “За ёстой сайхан, Монголоороо наад­чихлаа. Хөдөө байсан бол морь унаад сумын төв орж наадамлаж байгаа даа. Хот газрынхан ингэж л наадахад болно. Илүү дутуу зарлага гаргахгүй. Жирийн өдрүүдээс өөр байж чадав уу, хүүхдүүд ээ. Миний хүүхдүүд 16 нас хүрэхээрээ өөрсдөө наа­дам­ладаг болно” гэж билээ. Тийм ээ, Монголоороо наа­дах сайхан. Жил жилийн наад­маар би хүүхэд ахуй цагийн­хаа тэр л наадмыг үгүйлдэг.
Харин бид өнөөдөр Монголоороо наадаж чадаж байгаа бил үү.
Дэлхийд ганцхан наа­дам гэх хэрнээ машин нь морьтойгоо зэрэгцэж урал­даад, цагаан идээнийхээ дээжийг бус адуу, ямаа, нохой, муурын махан хуу­шуурт дугаарлан ундуу­цаад, бөх­чүүд нь цолны найраа хийж хан­цуйндаа наймаалцаад, дарга нар нь татвар төлөгчдийн мөн­гөөр хуушуурдаж айраг­даад, цэнгэлдэхийн маань сандал нь будагтай, өвс нь гундуу, хаалга үүд нь ха­руул хамгаалалттай, Эрээн хотын зах мэт элдэв зүйл зарах наймаачдын хашхи­ралдаантай тийм дүр зураг үлдээн нааддаг болж.
Дэлхийн эдийн засаг хя­марчихаад байгаа энэ үед Монголоороо наадах шиг сай­хан зүйл хаа байхав. Гэтэл Засгийн газар энэ жил 2.2 тэрбум төгрөгөөр наадах төсөв баталж орхилоо. Наад­мын гурван өдөрт энэ их мөнгийг зарцуулах гэж ямар их яараа вэ. Сургууль цэ­цэр­­лэг, хүүхдийн эмнэлэг, авто болон дугуйн зам ба­рих, замын нөхөөс хийх, дуу­саагүй замуудыг дуусгах мөнгө олдохгүй байна гэж үсээ зулгаах дээрээ тулаад бай­сан шүү дээ.
Уг нь хямралын ямар ч үед айл өрх хүртэл хэмнэлт хийдэг. Харин энэ төсөв нэг л биш ээ. Уг нь өмнөх Засгийн газрууд жил жилийн наадмын төсвийг багасгаж 2010 онд 1.7, 2011 онд 1.3 тэрбум, 2012 онд 900 сая төгрөг болгон бууруулсан байдаг. Гэтэл 2013 онд 1.5 тэрбум болгож 600, энэ жил 2.2 тэрбум болгож 700 сая төгрөгөөр нэмчихэж. Их Мон­гол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ой тохиож буй бол өөр хэрэг.
Гэтэл хүн амынх нь 70 орчим хувь нь ядуу, гэдэс гү­зээ өвдөл цөвдөлхнөөр хо­ногийн холоо залгуулж бай­гаа ийм үед энэ их мөнгөөр наадна гэж төсөвлөсөн нь яав ч эрүүл ухаан биш бололтой.
1. Үндэсний бөхийн барил­дааны зардалд 88.1
2. Хурдан морины урал­дааны зардалд 213.4
3. Сур харвааны зардалд 69.5
4. Шагайн харвааны зардалд 31.1
5. Урлаг соёл, хүндэт­гэлийн арга хэмжээний зардалд 851.8
6. Төрийн ёслол хүндэт­гэлийн арга хэмжээний зар­далд 95
7. Хэв журам хагаалах арга хэм жээний зардалд 142.5
8. Тохижилт засвар, ху­дал­даа үйлчилгээний зардалд 484.9
9.Урилга, хөтөлбөр, бусад зүй­лийг хэвлүүлэх зардалд 34.6
10.Бусад арга хэмжээний зардалд 190 сая төгрөг хуваа­рилжээ.
Хамгийн хачирхалтай нь хурдан морины уралдааны зардалд 213.4, бусад арга хэмжээний зардалд 190 сая төгрөг хуваарилсан байх юм.


Хэдэн өдөр наадмын төс­вийн талаар ярихыг сонссон гуравдугаар ангийн охин “Паах, морь чинь өөрөө урал­даж байгаа, эзэн нь унаач хүүхдийнхээ хувцас хунарыг бэлд­­чихдэг. Тэгээд морь уяж байгаа хүн болгоноос мөн­гө хураадаг” гэснээ “Аан, зөв зөв. Нөгөө моринуудыг дага­даг машины бензин юм байна л даа. Тэгээд тал нь морины шагнал юм байна. Гэхдээ уяачдаас авч байгаа мөн­гөө шагналдаа зориулж болно тийм ээ” хэмээн өөрөө өөрөөсөө асууж хариулах ч цаанаа л нэг харуусангуй байсан юм.
Энэ хуваарилалт дотор урлаг соёл, хүндэтгэлийн арга хэмжээ гэж “номинаци” бий. Урлаг соёлынхны үйлийг нь үзэж наадмын бэлтгэл гэж сар шахам цэн­гэлдэхэд хонохоос наагуур сургуулилт хийлгэдэг ч үнэндээ тэдэнд нэг төгрөг ч өгдөг­гүй. Учир нь тэд тухайн чуулгуудаасаа цалингаа авч байгаа. Тэгвэл наадмыг най­руулдаг уран бүтээлчид ч мөн л тухайн бай­гууллагаасаа цалин авч байгааг бас л бодолцох хэрэгтэй.
Хэмнэх биш хэрээс хэтэр­сэн төсөв батлаж байхаар Монголоороо даруухан сай­хан наадвал яасан юм. Тийм байж гэмээнэ “Дэлхийд ганц­хан наадам” болно доо.

С.Туул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • pll (June 11, 2014 10:37:31 am )

    Наадам баячуудын зугаа болоод удаж байна,жирийн иргэдэд хүртээлгүй болсон шүү дээ,ер нь цаг,хөрөнгө үрж баячуудыг зугаацуулж байхаар наадам хийхээ больчихвол яасан юм

  • ganaa (June 11, 2014 11:30:49 am )

    time odo bol baychuudin zugaa bolson tegeed dandaa naira bulhiatai baga bhd naadam vneher saihan boldog bj de

  • Dadaa (June 11, 2014 12:39:42 pm )

    Zvgeer l boldog shv dee. Setgvvlch nertei aimshiguud bitgii ingej hudlaa svr bolgoj baigaach. Yum bvhen bolohoo baigaad delhii tsumruh gej bga yum shig ingej ard tvmniig hyamraaj yadag bna aa. Mashintai ni mashintaigaa mashingvi ni yavgan bgaa bgaagaaraa saihan l naaddag shv dee mongolchuud bid chin.

  • ганаа (June 11, 2014 12:49:11 pm )

    хүүхдийн баяр, наадам мэтээр талбай, цэнгэлдэх бүгд эрээний зах шиг болчихдог

  • ЗОЧИН (June 11, 2014 3:58:11 pm )

    НААДМЫН КОМИССЫН ДАРГА НЬ ТБД БИЗНЕСМЭН ХҮН ЮМ ЧИНЬ ЯАЖ ЗҮГЭЭР БАЙХАВ ДЭЭ. ШҮЛХИЙНИЙ ВАКЦИН ДЭЭР ХҮРТЭЛ БААХАН МӨНГӨ НЭМЭЭД ЯРИА БОЛООД БАЙСАН ДАА.

  • ЗОЧИН МОНГОЛ (June 11, 2014 4:02:43 pm )

    НААДМЫН УРЛАГ УРАН САЙХАНЫ ЕРӨНХИЙ УДИРДААЧ НЬ СО ГАВЬЯАТ. АРД ТҮМНЭЭС “АРД” КИНОТЕАТРЫГ ҮНЭГҮЙ АВЧ ДӨНГӨСӨН ХҮН ЧИНЬ НААДМЫН ТӨСВӨӨС МӨНГӨ ХУСААД НААДМЫН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС НЬ ХООЛЫГ НЬ ТАНААД ӨЛСГӨӨЖ АЛАХ ШАХДАГ ГЭСЭН. НЭЭХ ХУДЛАА МЭДЭМХИЙРДЭГ БИ ГЭСЭН ХУДЛАА ДҮР ЭСГЭСЭН ЭХ ОРОНЧ ХҮН ДЭЭ.

  • kkkk (June 11, 2014 5:57:30 pm )

    zochin mongol yag unen hellee

antalya rent a car