Монголын хошин урлагт өөрийн байр суурийг хэдийнэ эзэлж, үзэгчдийн хайртай жүжигчин болсон “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа маш хачин хоббитой. Тэрбээр сувенирийн жижиг сандал цуглуулах дуртай бөгөөд түүний цуглуулгад янз бүрийн этгээд загвартай сандал байдаг гэнэ. Г.Ундармааг сандал цуглуулах дуртайг нь түүний найз нөхөд андахгүй учир ямар нэгэн баяраар дандаа жижиг сандал бэлэглэдэг аж. Түүний хувьд гадаад руу явах бүртээ шинэ, шинэ сандал худалдаж авдаг бөгөөд хамгийн үнэтэй сандлаа 50 ам.доллараар худалдаж авч байжээ. Г.Ундармаа фэйсбүүк хуудас идэвхитэй хөтөлдөг нэгэн бөгөөд өөрийн хобби болох сандалны цуглуулгын зарим хэсгээс цахим ертөнцийн найзууддаа “гайхуулав”. Үнэхээр чамин сайхан цуглуулгатай бүсгүйн цуглуулгаас хүргэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
100 % (June 07, 2014 4:15:39 pm )
ЗӨВ ШҮҮ
-
nara (June 07, 2014 11:26:54 pm )
ёстой гоё цуглуулга байна. бусдаас өвөрмөц оэтгэдэг, ер нь л онцгой БҮСГҮЙ шүү буяны хичнээн сайхан юм хийлээ. эхчүүдийн төлөө түүнд нь баяр хүргэе Ундармаа чи үнэн мундаг шүү амжилт, аз жаргалыг хүсье
-
nara (June 07, 2014 11:32:54 pm )
өвөл Шинэ үеийн тоглолтыг үзсэн чинь Ундармаа байхгүй байсан чинь, яг л ДАВСГҮЙ ХООЛтой адил санагдсан. Туул бол Ундармааг үнэхээр орлож чадахгүй байна лээ шүү.
-
zochin (June 08, 2014 12:55:34 am )
evropiin heden huuchin edleliin delguur orvol yunduu du ene metiin zuils yavuulah yumsan undarmaad
4 Comments