antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2014 1 comment

“Гавал”-уудыг цуглууж, үнэгүй сургах Орчлон сургуулийн тактик

нийтлэсэн Admin

orchlon.jpg.300x0_q85_crop_upscaleОрчлон олон улсын дунд сургууль Кембрижийн Олон Улсын Хөтөлбөрийг бага боловсролоос нь эхлэн ахлах сургууль хүртэл нь босоо тогтолцоонд нь амжилттай хэрэгжүүлж байгаа.  Тус  сургууль хос хэлтэй сургуулийн загвар ч гэж хэлж болох юм.  Сурагчид нь 5-р ангиа төгсөөд жинхэнэ утгаараа хөндлөнгийн сорилтод орж  мэдлэг чадвараа шалгуулаад ОУ-ын Бага боловсролын, 8-р ангиа төгсөөд Суурь боловсролын гэрчилгээ тус тус авдаг бол  9-10-р ангидаа Олон Улсын Бүрэн Дунд боловсролын хөтөлбөр, 11-12-р ангидаа Кембрижийн Олон Улсын А левелийн хөтөлбөрөөр хичээллэж төгсдөг байна.  Тус сургууль нь ерөнхий эрдэм, урлаг спортын чиглэлээр  жигд сургахыг чухалчилдаг гээд энэ сургуульд давуу тал их бий. Төлбөр өндөр учраас бэлтэй айлын хүүхдүүд л суралцдаг. Жил бүр 10 гаруй сая төгрөгийг дундаж амьдралтай эцэг,эхчүүд төлж дийлэхгүй. Тиймээс элит, баячуудын хүүхдүүд суралцдаг гэхэд хилсдэхгүй.

“М-Си-Эс” гээд Монголын томоохон  группийн ТУЗ-ийн даргын гэргий  Д.Батмөнх энэ сургуулийн ерөнхий захирал. Тийм болохоор хөрөнгө оруулалтад санаа зовдоггүй биз. Сургуулийн орчин нөхцөлтэй яриад байх зүйлгүй. Үнэхээр тохилог. Багш нарын цалин ч боломжийн өндөр.Суралцагчдын тоо ч жилээс жилд өссөөр байгаа аж. Энэ хатагтай сургуулиа улам өргөжүүлж байна. “Орчлон Кембриж” олон улсын сургууль нь хоёр цогцолбортой болохоор шийджээ. Шинэ цогцолбор болох “Орчлон-2”  бага, дунд сургуулийг Хан-Уул дүүрэгт байгуулж, “М-Си-Эс” групп  үүнд 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар болжээ.  Энэ  шинэ сур­гуульдаа  нэгээс наймдугаар ангийнхан шилжиж суралцах юм байна. Одоогийн “Орчлон”  сургууль  есөөс дээш ангийнхан суралцдаг ахлах сургууль болох юм байна. Дандаа баячууд, алдартнуудын хүүхдүүдийг сургахаар   ” толгойгоороо” гайхуулах “гавал” хүүхдүүд цойлж гарч ирэх нь ховор. Тиймээс тус сургуулийнхан нэгэн мэргэн арга сонгож олсон юм уу гэж бодогддог.  Орчлон сургууль нийгмийн хариуцлага гэдэг утгаараа ч, бас сургуулийнхээ нэр хүндийг өргөх үүднээс тэтгэлгээр хүүхдүүд сургаж ирсэн юм.   Дундаж болон амьдралын бололцоо тааруухан  айлын олон хүүхэд дунд  сурлагадаа үнэхээр цойлдог хүүхдүүд бий. Тэднийг нарийн шалгуураар шигшиж, сонгож суралцуулдаг. Тэгж сургахын тулд төлбөрийг дааж, үнэгүй суралцуулдаг юм. “Лаг” толгойтой байхад мөнгөгүй ч сургадаг гэсэн үг.    Тодруулж хэлбэл,   анх 2011 онд “Энержи Ресурс” компанийн дэмжлэгтэйгээр 15 сурагчийг тэтгэлэгээр сургахаар элсүүлж эхэлсэн юм. Тухайн үед 250 сурагчаас 7-10 дугаар ангид шалгаруулж авч байлаа. Тэд өнөөдөр тус сургуулийг амжилтаараа өнгөлж, ялгарч, нэр хүндийг өсгөж, олон улсын олимпиадаас медальтай ирсээр, бас дэлхийд алдартай сургуульд урилгаар суралцах эрхийг авч  байгаа юм. Анхны тэтгэлгийн 15 хүүхдийн нэг,А левелийн төгсөгч Д.Будмондэ дэлхийд тэргүүлэх сургуульд тооцогддог MIT буюу Массачусетсийн их сургуульд тэтгэлэгтэй сурах болзолыг хангасан ганц оюутан болж гайхагдлаа. Олон орны хүүхдүүдээс ялгарч, ийм алдартай сургуулийн тэтгэлгийг авна гэдэг үнэхээр бахдам амжилт. Энэ хүүхдэд  Массачусетийн их сургууль 60 хувийн тэтгэлэг өгсөн гэж байгаа. Жилийн төлбөр нь гэхэд 60 гаруй мянган ам. доллар аж. Үлдсэн 40 хувийн тэтгэлгийг Монгол Улсын Засгийн газар даахаар болсон гэнэ лээ.

Өнөөдөр боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт Монголын ирээдүйн хам­гийн үнэтэй хөрөнгө оруулалт болж бай­гаа  сайхан жишээ энэ  л дээ.

Тэтгэлгээр сурч  төгсөгчид Америк, Австрали, Англи, Хятад улсын маш сайн сургуулиудад Засгийн газрын бо­лон сургуулийнх нь тэтгэлгээр сурах босгыг хангасан байдаг юм байна. Энэ бол  сургалт, хос хэлтэй хөтөлбөр маш ирээдүйтэй, ма­найд маш сайн ну­таг­шиж чадсаныг ха­руулж байгаа хэрэг.

Тус сургууль 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн дахин 15 сурагчид тэтгэлэг олгох шийдвэр гаргасан юм. Шалгаруулалтын бүртгэл 5-р сарын 13-аас эхлэн явагдсан.  Ирэх хичээлийн жилд 6-9 ангид суралцах сурагчдаас элсэлт авч шилдэгүүдийг “түүж” авав.

Тус  сургуульд сурахад хэлний өндөр шаардлага тавигддаг, эхний шатанд англи хэл, математик, физик, монгол хэлний шалгалт авдаг аж.  Эндээс шалгарсан хүүхдүүдийг эссе бичүүлж, ярилцлаганд оруулж байж эцсийн сонгон шалгаруулалт хийдэг юм билээ.  Олон нийтийн болон хүмүүнлэгийн ажлын идэвхтэй, үе тэнгийнхэн дундаа манлайлагч, олимпиадуудад өндөр амжилт үзүүлсэн сурагчид сонгогдох магадлал өндөртэй гэсэн.  Шалгарсан хүүхдүүд  төгстлөө Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. 15 хүүхдүүдийг төгсөлт сургана гээд тооцоход сургалтын төлбөрт нийт 1 тэрбум гаруй төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарчээ.   Тиймээс бүртгүүлэхэд хүртэл босго өндөр байдаг, шалгараад орсон хойно ч байнга өндөр шаардлага тавьж төгсгөдөг гэсэн үг.

Тус сургуулийн нэгэн багш “Тэтгэлгээр орж ирсэн хүүхдүүд маань үнэхээр өөр шүү. Ийм хүүхдүүдийг элсүүлээгүй бол гэж бодохоор өөр л дүр зураг харагддаг даа. Тэд маань сургуулийн нэр хүндийг амжилтаараа өнгөлж, сайхан түүхийг улам зузааруулдаг. Ийм хүүхдүүд анх орж ирэхдээ хэлэндээ муу байдаг. Тоо, физик гээд суурь хичээлүүдэд үнэхээр ялгарч чаддаг. Тиймээс бид эхлээд хэлэндээ ус, цас болгох талаас нь маш шахаж сургадаг.Толгой сийрэг хүүхдүүд удахгүй бусад сурагчдаасаа хэлний мэдлэгээрээ хоцрохгүй жигдрээд ирдэг. Энэ хүүхдүүдийн ирээдүйд үнэхээр том хөрөнгө оруулалт оруулж байгаа хэрэг. Эцэг, эхчүүд нь ийм өндөр төлбөртэй сургуульд үнэгүй сургаж байгаад талархалтай ханддаг юм даа” хэмээн ярьж байлаа.

5Хүүхдийн авьяас, нөөц бололцоог багаас нь нээж хөгжүүлснээр нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах үүд нээгдэж, цаашид эх орондоо илүү ихийг бүтээх чадварлаг инженер, эрдэмтэн судлаачид төрөн гарна гэдэгт итгэж байна.

Сургалтын танхим нь

Х.Тэргэл

www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ajaa (June 05, 2014 12:29:34 pm )

    mundag bnaa.Batmunh uuruu ih zarchimch mundag huuhen bdag yum bilee.bayachuudin huuhduud gej etseg ehiinhee huuli ,huukli busaar olj avsan uvluj avsan heden tugrugund erdej chamirhahaas uur zuilgui hooson tolgoi ihevchlen bgaa.ene jiriin ardin dund tolgoi saitai huuhduud olon

antalya rent a car