antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2014 Comments are off

Д.Зоригт эзгүй, оюутолгой ойлгомжгүй

нийтлэсэн Admin

6-5-3“Зууны мэдээ”-д “Асуултын тэмдэгтэй”-гээр онцолсон хүмүүс үргэлжилсээр байна.Бид  энэ удаад Эрдэс баялаг, эрчим

хүчний сайд асан Оюутолгойн гэрээг батлахад голлох  үүрэг гүйцэтгэсэн ч өдгөө таг  байгаа Д.Зоригтыг сонгож авав.Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд өөрөө болон нам нь “өвдөг шороодсон”-ы дараагаас тэрээр нам, жим болсон билээ. Өөрөөр хэлбэл ялагдлынхаа  дараа гадагшаа мөрөө хөөсөн МАН-ын олон гишүүний адил тэрээр хилийн чанадад хэсэгтээ амьдрах нь тодорхой болсон юм.

Уг нь  бол Оюутолгой ойлгогдохоо байж, хөрөнгө оруулалт нь гацчихаад байгаа яг энэ үед Д.Зоригтын юу ярих нь тун сонирхолтой. “Би анхнаасаа ийм гэрээ хийсэн, та нар юу яриад байна” хэмээн зогсож байх ёстой хүн Монголын эдийн засагт томоохон үүрэгтэй төслийг удирдаж, гэрээг нь зураагүй юм шиг л ор  сураггүй байгаа нь ёс суртахууны хувьд жаахан тиймхэн санагдаад байгаа юм.МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Зоригтыг гадаадад оргон  зайлсан хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичсэн.

Тэр жилийнхээ намар нэгэн өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн байдаг юм. “Та  гадагшаа  оргон зайлсан юм уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Судалгааныхаа ажлаар, бас хуралд оролцох гэж нааш цааш явж байгаа. Цаашдаа ч жаахан  явна. 2000 онд АН-ынхан сонгуульд ялагдаад УИХ-ын гишүүн байсан хүмүүсээс нэлээд нь Америк явж сурсан санагдаж байна.Хүн сурч боловсрох нь зөв, үүнийх нь төлөө буруутгаж яллах нь утгагүй санагдах юм.Миний хувьд судалгааны ажлаас гадна хувийн бизнесээ эхлүүлэх гэж оролдож байна.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани л даа.Хажуугаар нь хүнс, аялал жуулчлал гээд жаал жуул юм эхлүүлэхээр судалж байна.Хүнд хэлэхэд ичмээр дамшиг даа гэдэг шиг л жижиг юмнаас эхэлнэ дээ.Одоохондоо бол есөн сартай хүүгээ хараад зав муутайхан л байна” хэмээн  хариулж байжээ.

Мөн тэр  үеэр Оюутолгойн гэрээнээс ашиг олоод таг чиг болсон тухай мэдээлэлд хариу  өгөхдөө “Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг хийж байсан хүний хувьд энэ ажил амаргүй гэдгийг мэднэ. Маш олон зүйлийг бодолцож, олон зүйлийн балансыг барьж байж нэг шийдэлд хүрдэг. Уг боломжийг нь гаргаж өгөхийн тулд чимээгүй явлаа. Тэр гэрээг байгуулсан болохоор өнөөдөр Оюутолгойн баяжмал экспортоор гарч эхэлж байна. Энэ гэрээ байгуулагдсан болохоор гэрээний үндсэн дээр зургаан тэрбум биш түүнээс илүү хөрөнгө оруулах нь байна гээд маргаан үүсэх хууль эрхзүйн боломж нь олдож байгаа юм. Хэрэв муу гэрээ байгуулсан бол энэ боломж олдохгүй. Эцсийн дүндээ уг гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцэж, олон мянган хүнийг ажилтай болгосон. Энэ гэрээ сайн болсон гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй”  хэмээснийг www.wikimon.mn цахим хуудаст  нийтэлжээ.

Тэр үеэс хойш Д.Зоригт дахиж олон ний­тэд үзэгдсэнгүй, ямар нэг байдлаар ам нээсэнгүй, МАН-ынхаа тусгаар ордноор ч харагдсангүй. Оюутолгойн байдал эвгүйтэж, тэд анхны хөрөнгө оруулалтынхаа зардлыг хэд дахин хэтрүүлчихээд  манайхныг шантаажилж суухад А үсэг ч дуугарсангүй. Намынхнаас нь сураг сонсоход тэрээр Японд доктор хамгаалахаар сурч байгаа гэнэ. Нэгэнт төрийн ажлаас түр  хөндийрсөн завшааныг ашиглаж сурна гэдэг сайн хэрэг. Гэхдээ Оюутолгойн асуудлыг нэг мөр болгох, гацаад байгаа хоёр дахь  шатны  хөрөнгө оруулалтын олон тэрбум  ам.доллар Монгол руу  урсах гарцыг нээхийн тулд хуруугаа хөдөлгөх ёстой хүний нэг нь Д.Зоригт мөн билээ. Энэ төслийг гацаах болсон нэг шалтгаан нь анхны хөрөнгө оруулалтын хэм­жээг манай  Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал. Тэд үндэслэл муутай нэлээд хэдэн сая долларын зарцуулалтыг биднээр хүлээн зөвшөөрүүлэхээр гүрийж байхад  гэрээг гардан хийсэн Д.Зоригт болоод С.Баярцогт, Л.Гансүх нар ус балгасан юм шиг байх нь хачирхмаар биш гэж үү.

Оюутолгой болоод Д.Зоригтыг салбар толгойлж байх үеийн уул уурхайн компаниудын гэрээнүүд бүгд Монголын ард түмний эрх  ашигт нийцсэн юм бол айхгүйгээр үгээ хэлэхэд болохгүй юмгүй. Тэгээд ч Оюутолгойн гэрээг ялсан АН, ялагдсан МАН дангаараа байгуулаагүй. Тэд нэг “хөнжилд орж” МАНАН нэртэй  ажиллаж байхдаа энэ төслийг хөдөлгөсөн. Тэгэхээр Оюутолгойн тухай асуух  ёстой хүн яах аргагүй Д.Зоригт байгаа юм. “Энэ гэрээнээс идээд  барахгүй их мөнгө унагаж, баригдахаас айхдаа гадаадад амьдарч байна” гэх олны хардлагыг үгүйсгэхийн тулд арлын орноос ч болов Оюутолгойн учрыг  олоход туслахгүй юм болов уу.

Д.СОДОН

/Зууны мэдээ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car