antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2014 2 comments

Энэ зун дэлхийн анхаарал Монголоос салахгүй

нийтлэсэн Admin

-05062014-1401933525-867844345-putin_elbeg_xijin2014 оны зун монголчуудын хувьд тун ч чухал, “түүхэнд үлдэх” гэж нэрлэсэн ч буруудахааргүй эргэлтийн үе болох ёстой байжээ. Зун болохоор төрийн алба эзгүйрч, сайд дарга, эрхэм гишүүд нь хөдөө гараад алга болчихдог байдал өмнөх жилүүдэд жишиг болоод байсан бол энэ жил ингэх зав гарахгүй нь.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 23, 24-ний өдрүүдэд Шанхайд болсон Азийн орнуудын харилцан итгэлцлийг баталгаажуулах дөрөв дэх удаагийн чуулганд оролцох үедээ энэ зун Улаанбаатарт айлчлахыг хоёр хөршийн тэргүүнүүдэд тавин нааштай хариу авсан юм.

Дэлхийн хүчирхэг хоёр гүрний удирдагч манай улсад айлчилснаар дэлхий нийтийн анхаарал манай улсыг чиглэх бөгөөд бид энэ боломжоо ашиглан хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах өргөн боломж нээгдэх юм. ОХУ Ази тив рүү худалдааныхаа урсгалыг чиглүүлсэн явдал бидэнд энэ боломжийг олгож байна.

Энэ жил Монгол, БНХАУ хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа бол ирэх наймдугаар сард Халх голын түүхт ялалтын 75 жилийн ой болно. Эдгээр үйл явдлуудад төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирэх боломжтой гэдгээ илэрхийлчихсэн байгаа. Тэгвэл үүнээс нэг асуудал нь В.Путин, Ши Жинпин хоёрыг зэрэг Улаанбаатарт айлчлуулж, гурван талт уулзалт хийх саналыг тавьсан явдал юм.

Манай улс хоёр хөрштэйгөө ажил хэргийн уулзалтуудыг хийж, худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлсээр байгаа ч тус тусдаа ярьдаг учраас төдийлөн үр ашгаа өгч байсан удаагүй. Тэгээд ч ОХУ худалдааны гол түншээрээ Европыг сонгож, тийшээ хамаг анхаарлаа хандуулж байсан учир ийм боломж гараагүй. Энэ нь БНХАУ жил ирэх тусам өсөн томорч, АНУ БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээг хязгаарлах, эх үүсвэрийг нь таслах далд бодлогыг явуулж байсантай зарим талаар агаар нэг байсан биз.

Харин Умард Атлантын цэргийн эвсэл, Европын холбоо дорно зүг оросуудын таамаглаж байснаас илүү эрчтэй түрэн орж ирсэн явдал ОХУ-ын хувьд БНХАУ-ыг илүү чухал болголоо. Баавгай луутай хэтэрхий дотносч болохгүйгээ мэднэ. Луу ч мөн адил. Тэгэхээр хоёр улсын дунд орших Монгол Улсын ач холбогдол төдий чинээ өсөх юм. Бид “жийргэвч”-ийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ хоёр гүрнийг хооронд холбох зарчмаар хамтран ажиллах өргөн бололцоо нээгдэж байна.

ОХУ, Монгол, БНХАУ бол мөнхийн хөршүүд. Бид хүссэн ч эс хүссэн ч зэрэгцэн орших хувьтай, бие биеэсээ хамааралтай. Тиймээс нөхцөл байдал өнөөдрийнх шиг ийм онцгой болсон нөхцөлд хоёр хөрштэйгөө илүү нягт харилцаж хамтдаа хөгжих таатай боломж гарч байна.

Украины хямралын нөлөөгөөр дэлхийн олон орны гадаад бодлогод өөрчлөлт орж эхэлсэн. АНУ, Европын холбоо тэргүүтнүүд нэг талд, БРИКС-ийн орнууд буюу ОХУ, БНХАУ, ӨАБНУ, Бразиль тэргүүтэй Өмнөд Америкийн орнууд нөгөө талд гарсан нь өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр болсон НҮБ-ын чуулганы үеэр тод харагдсан билээ. Энэ өдөр Крымд явагдсан санал асуулгыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулсан бөгөөд чуулганд 193 орны төлөөлөгч ирснээс 100 нь Москваг буруутгаж, 11 улс дэмжсэн юм. 58 орон түдгэлзэж, 24 орон санал асуулгад оролцохоос татгалзсан.

Ирэх наймдугаар сард Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирнэ гэдгээ мэдэгдсэн. Хойд хөршийн зарим сайтад бичсэнээр бол Н.Алтанхуяг сая ОХУ-д айлчлах үедээ санал тавьсан. Тиймээс ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудал энэ үеэр албан ёсоор яригдах магадлалтай юм байна.

Манай улс түдгэлзсэн санал өгсөн бөгөөд үүнээс хойш баруун орнууд ОХУ-ыг “улайм цайм” дэмжсэн Сири, Судан БНАСАУ, Боливи, түдгэлзсэн Мьянмар, татгазсан Израиль зэрэг орнуудыг нүд үзүүрлэн, ил далд байдлаар нөлөөлж эхэлсэн. Томчууд хоорондоо “ил тод” дайтахын зэрэгцээ дайсныхаа талд орсон жижигчүүдийг бас сульдуулахыг оролддогтой адилхан үйл явдал өнөөдөр өрнөж байна.

Зээлжих зэрэглэл тогтоодог “Мүүдийз” зэрэг агентлагууд Монголын зээлжих зэрэглэлийг “Негатив” буюу сөрөг болгон буурууллаа. ОХУ-БНХАУ-ын хооронд бараа эргэлт хэд дахин нэмэгдэх боломжтой, манай улс тэр худалдааны хамгийн дөт зам нь болчихоод байгааг мэдсээр байж ийм дүгнэлт гаргаж байгаа нь хачин. Үнэндээ өнөөдөр улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд улс төрийн нөлөөнд өмнөхөөсөө илүү автсан байна.

Дээр өгүүлсэн НҮБ-ын санал асуулгын хариуг хараад зарим ажиглагчид “ЗХУ-ын үед дэлхийн улс орнууд Социалист орнууд, Барууны орнууд, гуравдагч ертөнцийн орнууд буюу Ази, Африк, Латин Америк гэсэн гурван талд хуваагддаг байсан. Санал асуулгын дүнг харахад энэ үе эргээд ирсэн мэт харагдаж байна“ гэж дүгнэсэн байсан нь тийм ч оргүй зүйл биш болов уу. “Төмөр хөшиг” татагдаад эхэлчихсэн байж ч мэднэ. Хэрвээ тийм бол барууныхны нөлөө орсон “Мүүдийз”, “Стандарт энд пүүрс” зэрэг агентлагуудын таамаглалд огтхон ч итгэх хэрэггүй. Хөрөнгө оруулагчид тэдний чансааг хардаг болохоор Монголд жаахан хохиролтой л байх. Гэвч бидэнд одоо анхаарлаа хандуулах илүү чухал ажил гарч ирсэн. Энэ бол хоёр хөрштэйгөө илүү ухаалгаар нягт хамтран ажиллах явдал.

Ирэх наймдугаар сард Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирнэ гэдгээ мэдэгдсэн. Хойд хөршийн зарим сайтад бичсэнээр бол Н.Алтанхуяг сая ОХУ-д айлчлах үедээ санал тавьсан. Тиймээс ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудал энэ үеэр албан ёсоор яригдах магадлалтай юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хуралд оролцсоныхоо дараа Блүүмбергт өгсөн ярилцлагадаа “Хийн хоолойг Монголоор дамжуулж тавьбал 1000 км товчилно. Энэ нь нүүрсний хэрэглээнээс болж агаарын бохирдол хамгийн аюултай хэмжээнд очсон Улаанбаатар хотыг хийн халаалттай болгох боломж нээгдэнэ” хэмээн хэлснийг энд онцлоё. Өдий төдий хөрөнгө зараад арилгаж дийлэхгүй байгаа, албан тушаалтнуудын “саалийн үнээ” болсон “утаа”-ны асуудал энэ зун байгалийн хийн хоолойн асуудалтай хамт шийдэгдэж ч мэдэх нь.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев манай улсад айлчиллаа. Бидний сонирхоод байгаа төмөр замын тээвэр, байгалийн хий дамжуулах хоолой бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог салбар. Тиймээс ОХУ-ын АЗ-ийн нарийн бичгийн дарга Монголд ирж байгаа нь хойд хөрш энэ асуудалд зохих хэмжээгээр анхаарал хандуулж байгаагийн илрэл, яригдаад байгаа асуудлууд талуудад харилцан ашигтайгаар шийдвэрлэгдэхийн дохио ч байж мэднэ.

Асуудал хааш ч эргэж магадгүй ийм эгзэгтэй үед одоо манай улстөрчид нам эвсэл болж талцалгүй нийтийн эрх ашгийн төлөө, улс үндэстнийхээ төлөө эв эеийг хичээж ажиллах нь тун чухал байна.

Х.Батсайхан

/Монголын мэдээ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 05, 2014 3:53:50 pm )

    iim teneg zasag uuniig hiij chadah uu ,AH neg l bishee

  • ЗОЧИН (June 06, 2014 3:10:43 pm )

    за за тэхээс энэ зундаа юу

antalya rent a car