antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2014 Comments are off

Ардчилсан Монгол Улсын маань архив нь яачихсан юм бэ

нийтлэсэн Admin

undesnii arhivin gazar0605Иргэн С-ээс гадна 31 хүнийг “хохироожээ”
Тэртээ 1921 онд Зас­гийн газар олон шийдвэр гаргаж байсны нэг нь Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгүүд, ном судар, ховор нандин шастирыг орон даяар эрэн сурвалжилж олж нийслэлд татан төв­­лөрүүлж, улсын хам­гаалалтад авах тухай байсан гэдэг.

Эндээс үзэхэд өнөөгийн Монгол Улсын төв архив гэх бай­гууллага 1921 онд үүссэн бөгөөд өдгөөгийн Архивын ерөнхий газар бараг л 93 жилийнхээ ойтой золгож буй юм.

Түүхэн хөгжлийн явцыг харахад 1927 онд Үндэсний төв архив, 1948 онд Архивын ерөнхий газрын эх үүсвэр тавигдсан, 1958 онд Орон нутгийн төрийн архи­вууд болон зарим тусгай архивуудыг бай­гуулсан, 1991 онд Архивын ерөнхий газар Олон улсын архивын зөвлөлд “А” зэрэглэлийн гишүүнээр элссэн, 1993 онд Олон улсын архи­вын зөвлөлийн Зүүн азийн бүсийн салбарын гишүүн болсон, 1998 онд Архивын тухай хуультай болсон гээд үнэхээр өсөж дэвжиж яваа юм байна гэж харагддаг.
Гэтэл энэ газрын үйл ажиллагаа доголдолтой байгаа талаар иргэд шүүм­­жилсээр л байна.

Хамгийн сүүлийн нэгэн баримт дурьдахад иргэн С энэ оны зургаадугаар сарын 1-нээс өмнө амжиж нийгмийн даатгалын нө­хөн төлөлтөд хамрагдах гэж аж­лын 10 өдөр явсан ч ард­чилсан Монгол Улсынхаа архи­ваас ямар ч үйлчилгээ авч чадаагүй аж. Бүр тодруулбал 1992 онд ЧД-ийн 72 дугаар сургуулийг дүүргэсэн түүнд 10 дугаар анги төгссөн аттестат нь хэрэг болж төгссөн сургууль дээрээ очиж гэнэ. Гэтэл хоёр өдөр явуулсны эцэст тэрбээр захирлын нарийн бичиг эмэгтэйгээс “Танай ангийг төгсгөсөн багш чинь журналаа өгөөгүй шилжээд явчихсан гэсэн. Тэгэхээр танай ангийнханд бичиг баримт, лавлагаа гаргаж өгөх ямар ч боломжгүй. Та маргааш ирээд захиралтай уулзаад үз дээ” гэсэн хариу сонссон байдаг. Маргааш нь захирал гэх эмэг­тэйтэй уулзахад “Намайг энэ ажлыг авахад танай ангийн бичиг баримт байгаагүй. Та 10 дугаар ангийнхаа төгсөлтийн монтажаа аваад ирвэл танд түүгээр чинь үндэслээд наймдугаар анги төгс­сөн гэсэн бичиг хийж өгч болох юм” гэжээ.

Аргаа барсан тэрбээр “Ат­тестатыг Боловсролын яамны зөвшөөрлөөр олгодог юм чинь тэнд эх хувь нь байж л таарна” гэж бодоод тус яамыг зорьжээ. Хаанаасаа хаалгач нь гэгчээр үүдний жижүүр нь “Та архив шүүлгэх гэж байгаа бол эдгээрийг бүрдүүл” гэж хананд хадсан бичгийг зааж өгч гэнэ. Зааврын дагуу материалаа бүрдүүлээд түг­жирч тагжирч явсаар байтал ажлын цаг дууссан тул арга буюу маргааш нь дахин очжээ.

Гэтэл “Манайд материал чинь алга. Нийслэлийн боловсролын газарт оч” гэсэн хариу өгчээ. Тэнд нь очиход “Та Архивын ерөн­хий газарт оч” гэсэн байна. Царцаа шоргоолжны үлгэр лугаа адил тэндээс АЕГ-т очиход “Нийс­лэлийн архивт, Нийслэлийн архив нь Чингэлтэй дүүргийн архивт оч гэж гэнэ. Байгууллагын байр­шил нь тодорхойгүйн дээр хотын түгж­рэлд уур цухал нь хөдөлсөөр Чингэлтэй дүүргийн архивт очиход архивын ажилтан гэх залуу овог нэрийг нь асууснаа “Таны баримт байна. Улаанбаатар банкинд 1000 төгрөг тушаагаад ир” гэж гэнэ. Хөлөө цуцаж, хэлээ унжуулах нь холгүй есөн өдөр явсан ч баярлахдаа ядарснаа ч мартан банкинд дугаарлаж байж мөнгөө тушаачихаад иртэл нөгөө залуугийн оронд нэг эмэгтэй сууж байж. Тэгснээ мөнгө тушаасан баримтыг нь авч цахим архиваасаа шүүж үзчихээд “Таны тухай мэдээлэл манай санд алга. Та эхлээд шүүлгэж үзэхгүй яагаад дураараа мөнгө төгрөг тушаагаад байгаа юм” гэж загнажээ. Аргаа барсан эмэгтэй учраа хэлж одоо би яах вэ, хаашаа очих ёстой вэ” гэхэд мөрөө хавчиж “мэдэхгүй” гэснээ түүний өмнөх орсон газруудад очихыг санал болгосноо “Ер нь сургууль дээрээ очсон нь дээр байх” гэснээр иргэн С-ийн эрэл мухардаж, нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх байсан нь талаар болжээ.

Үүнийг өгүүлэхийн учир нь Ардчилсан Монгол Улсын маань “Архив” яачихсан юм бэ гэж асуумаар, бас “Архив” гэдэг зөвхөн авчирч тушаасныг нь л бүртгэдэг бус албан байгуулага, аж ахуйн нэгжүүдээс шахаж шаардаж хувь хүн, улсад хэ­рэг­цээтэй материалуудыг цэгцэлж бүртгэж, нягталж, эрэн сур­вал­жилдаг газар гэдгийг тодор­хой албан тушаалтнуудад сануулах гэсэн юм.

Эндээс үзэхэд зөвхөн иргэн С хохирсон бус түүний ангийн 32 хүн давхар хохироод байна.

С.Туул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car