antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2014 Comments are off

АНУ-ын хилийг хууль бусаар 60 000 орчим хүүхдүүд давж, хямралын түвшинд хүрчээ

нийтлэсэн Admin

huuhedhildavahАНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-Мексикийн хил дээр үүсээд буй хямралыг шийдвэрлэх зорилгоор төсвөөс нэмэлт хөрөнгө гаргах саналыг өнгөрсөн Даваа гарагт Конгресст  гаргалаа. Учир нь АНУ-ын хил хамгаалах байгууллагын гаргасан тайланд Өмнөд Америкийн орнуудаас эцэг эх хараа хяналтгүй хүүхдүүд хил зөрчих явдал огцом өсч, сүүлийн 8 сард хил зөрчигч хүүхдүүдийн тоо 47 000  болсон нь нөхцөл байдал хямралын түвшинд хүргэсэн аж.

Одоогийн байдлаар тус улсын хилийг зөрчин орж ирсэн 60 000 орчим хүүхдүүдийг байрлуулах, хооллох, гэр оронд нь буцааж илгээхэд зориулан 2.8 тэрбум долларыг зарцуулсан бөгөөд энэ тоо цаашид эрчимтэй өсөх хандлагатай болсон нь дахин 1.4 тэрбум долларыг энэ ажилд зарцуулах зөвшөөрлийг  Конгрессоос хүсэх шалтгаан болжээ.

Хил зөрчигч хүүхдүүдийг одоогоор цэргийн хоёр ч баазад түр байрлуулж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь АНУ-д хууль бусаар оршин сууж буй эцэг эхийгээ зорьж байдаг тул тэдний эцэг эхийг олж хүүхдүүдийг нь уулзуулсны дараа тэднийг АНУ-аас албадан гаргадаг ажээ. Хил зөрчигч хүүхдүүдийн 90 орчим хувь нь Хондурас, Гуатемала, Эл Салвадор зэрэг орнуудаас ирдэг байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car