Засгийн газраас явуулж буй Үйлдвэржилтийг дэмжих ажлын хүрээнд явагдсан “888” төслийн ажлыг дур мэдэн зарж эхэлсэн байна.
Тодруулбал “Засгийн газрын үйлдвэржилтийн зээлийн “888” төсөлд шалгарсан 4 тэрбум төгрөгийн төслийг зарна, Зээлийг 6 сараас эхлэн Хөгжлийн банкаар дамжуулан арилжааны банкаар олгоно, Үнийн дүнд он залуу том оврын машин оруулж болно” гэсэн зар сонин дээр тавигдсан нь төрийнхний дургүйцлийг хүргээд байна.
Анхнаасаа ч энэ ажлыг дэмжээгүй, Засгийн газрын бүтэлгүй ажлуудын нэг гэж дүгнэх УИХ-ын гишүүд олонтаа байсан. Бизнесмэнүүд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэсэн биш төслийг гар дамжуулан дамлаж зарах луйврыг өрнүүлэх нэгэн үндэс болсон нь харамсалтай.
Төсөл хийж, төсөл зарж дундаас нь их хэмжээний мөнгө унагадаг цагаан захтай дамчид цөөнгүй. Ийм ч жишгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэсэн биш төслийн ажлаар халаасаа түнтийлгэдэг хүмүүсийг анзааргагүйгээр дэмжиж буй нь энэхүү зараас харагдлаа. Сонин дээр зарлагдсан нь ганц энэ боловч үүний цаана хичнээн төсөл далд хэлбэрээр зарагдаж буйг таашгүй. Иймээс уг асуудлыг нарийн нягталж байж зээлээ олгохгүй бол дам дамандаа мөнгө идээд л дуусах нь байна шүү, Ерөнхий сайд аа.
http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13151
Холбоотой мэдээ
-
хххх (June 04, 2014 2:50:30 pm )
Ерөнхий сайдаа хийж байгаа ажилдаа хариуцлагатай хандаач ээ? Төсөл хөтөлбөр нэрээр түрийвчээ зузаатгахаа болиочээ. Ард түмэнг хэтэрхий басамжилж байгаа юм биш үү?
-
aaaard (June 04, 2014 8:46:40 pm )
an araich dee heleh ug alga
2 Comments