antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2014 1 comment

Г.Нямдорж: Намайг хэрэг хийгээгүй гэдгийг тогтоосон

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өнгөрсөн есдүгээр сарын 25-нд “Le Triskell” ресторанд Мунзуй хочит Г.Нямдорж руу хутга барин танхайрсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-аас мэдээлж байсан. Тухайн үед Н.Номтойбаяр “Би Мунзуй хочит Г.Нямдорж гэдэг хүнийг сайн танихгүй. Олон жил шоронгоор явсан хүн юм билээ. Тэр над руу хутга барьж дайрсан” гэх тайлбарыг өгч байв. Харин Мунзуй хочит Г.Нямдорж үүнийг нь няцаан “Баяраа бид хоёр олон жил нөхөрлөж байгаа найзууд. Гэтэл тэр над руу хутга барин босч ирсэн атлаа өнөөдөр намайг хутга барьж дайрсан, намайг танихгүй хэмээн мэлзэж байна” гэх тайлбарыг хийсэн юм. Тэгвэл үүний дараахан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Г.Нямдоржид Эрүүгийн хуулийн 181 дугаар зүйлийн 181.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Харин өнгөрсөн гуравдугаар сард түүнийг мөрийтэй тоглосон гэдэг үндэслэлээр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт прокуророос Г.Нямдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгожээ. Ингээд Мунзуй хочит Г.Нямдоржтой ярилцлаа.

-Таны бие сайн уу. Нэлээд удаан саатуулагдах шиг боллоо?

-Би зүгээр. Ямар ч хэрэг хийгээгүй байж 50 хоног хоригдоод гарч ирлээ.

-Танд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Намайг Н.Номтойбаяр руу хутга барьж танхайрсан, бусдыг зодож, биед нь гэмтэл учруулсан, догшин авирласан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байсан юм. Би ийм хэрэг хийгээгүй гэдгээ тухайн үед ч хэлж л байсан. Харин хуулийн байгууллага үнэн мөнийг тогтоож өгсөнд их баярлаж байна. Би үзүүлж харуулах бичигтэйгээ явж байна. Үүнийг хар /Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо үзүүлэв/. Өнгөрсөн долоо хоногт прокуророос надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод таслан сэргийлэх арга хэмжээгээ хүчингүй болгосон. Яг ийм зүйл ангиар 3000 хүн таслагдсан байгаа. Одоо тэр хүмүүсийг цагаатгах хэрэгтэй. Энэ зүйл анги 5-8 жилийн хорих ялтай. Сүүлд журамлаад хамгийн бага нь 3.6 жилийн ялтай болгосон. Өмгөөлөгч авах боломжгүй, мөнгөгүй хүмүүс бол бааранд орж нэг хашгираад л 3.6 жилийн ял авч байгаа нь бодит үнэн шүү дээ.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт мөн дээрх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэр юу болсон бэ?

-Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэж сонссон. Мөнгөтэй хүн хүн зодоод, хутгалсан ч шоронд ордоггүй юм байна. Үүнээс хууль хэрхэн үйлчилж байгааг харах хэрэгтэй. Мөнгөгүй хүн нь ганц хашгираад л бөөн бөөнөөрөө ял авч байхад эрх мэдэлтнүүд нь яаж ч гэмт хэрэг хийгээд ял авдаггүй л нийгэм юм байна. Харц ардын ялгаа ингэж л харагдаж байна шүү дээ. Тэгэхээр одоо  Эрүүгийн хуулийн 181.3-аар ял авсан хүмүүс өргөдлөө өгөөд байвал гараад байх боломжтой гэж харж байна. Би одоо тэр хүмүүсийн төлөө явна гэж бодож байгаа.

-Таныг мөрийтэй тоглосон гэдэг үндэслэлээр саатуулсан гэх мэдээлэл байсан. Яг юу болсон юм бэ?

-Тоглоогүй шүү дээ. Тэр өдөр хэдэн найз дээрээ очоод сууж байтал араас цагдаа нар орж ирээд л намайг баривчлаад явчихдаг юм билээ. Хэн нэгний зохион байгуулалттай л ажил байсан байх. Намайг шалгагдаж байхдаа давтан гэмт хэрэг хийсэн гэдэг үндэслэлээр саатуулсан. Гэхдээ одоо намайг ямар ч хэрэг хийгээгүй гэдгийг тогтоочихлоо шүү дээ. Би одоо нэр төрөө сэргээлгэнэ. Намайг гүтгэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд надаас албан ёсоор уучлал гүйх хэрэгтэй. Хэрвээ уучлал гуйхгүй бол би шүүхэд хандана. Өнгөрсөн оны есдүгээр сарын 25-наас хойш өнөөг хүртэл онц хүнд гэмт хэрэгт гүтгүүллээ. Миний хийж байсан бүх ажлыг зогсоосон. Намайг онц хүнд гэмт хэрэгтэн гээд байхаар чинь хэн надтай ажил ярих юм бэ.

-Таныг Н.Номтойбаяр гишүүнтэй учраа олсон, эвлэрсэн гэж байсан. Энэ үнэн үү?

-Хэрэлдсээр л байгаа шүү дээ. Би хэд хоногийн өмнө Н.Номтойбаярыг телевизээр ярьж байхыг харлаа. Одоо намайг таньдаг болсон байна лээ. Намайг 40 мянгатад дээр нь бужигнуулаад, өөрөө доор нь бужигнуулж байсан гэж ярьж байсан. Мөн баавгай алсан тухайгаа хэлж чадахгүй, үхсэн баавгай хажууд нь ирж хэвтээд л зургаа авахуулсан аятай зүйл ярих юм. Тэр хүн үнэхээр худлаа ярьж сурсан байна лээ.

-Та түүнээс нэг сая доллар нэхсэн юм биш үү?

-Би нэг зүйлийг хэлэх үү. Юу вэ гэвэл, шатахууныхаа мөнгийг ааваасаа авдаг хүнээс би мөнгө нэхэх үү. Асуудлыг өөр тийш нь хандуулах гээд л тэр ингэж яриад байгаа юм.

-Таныг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхад Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан тэнд амиа алдсан. Та түүнийг таних уу?

-Мэдэлгүй яах вэ, манай 40 мянгатын ах байсан.

-Түүний бие хэр байсан бэ. Та хоёр харилцаатай байсан уу?

-Бие нь ямар байсан эсэхийг үнэндээ мэдэхгүй юм. Таарахаараа мэнд усаа мэдэлцдэг л байсан. Түүнийг амиа алдсан хэрэгт ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржийг буруутган, үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар ярьж байсан. Ялангуяа Н.Номтойбаяр гишүүн энэ асуудалд их ач холбогдол өгч байгаа нь цаанаа ашиг сонирхолын зөрчилтэй.

-Тэр нь юу гэсэн үг үү?

-ШШГЕГ-ын дэд дарга Хосбаяр чинь Н.Номтойбаярын хамаатан байгаа юм. Жинхэнэ гүйцэтгэх ажиллагааг нь гардан хийж байгаа хүн шүү дээ. Талийгаач Д.Амарсайханыг эмнэлэгт хэвтүүлэх үү, хэвтүүлэхгүй юу гэдэг асуудлыг ч тэр хүн л шийддэг. Н.Номтойбаярын хувьд ШШГЕГ-ын дарга Хосбаярын талаар огт дурсахгүй, Ядамдоржийг л унагах гээд үзээд байгаа. Түүнийг унагаж байгаад хамаатнаа тавих гэж байхгүй юу.

-Ямар хамаатан нь юм бэ?

-Баярааг аваарт орчихоод хэвтэж байхад Хосбаяр дарга эхнэртэйгээ хамт өдөр шөнөгүй эргэж, тойрдог байсан. Манай нийгэм ингэж цус ойртсон байж болохгүй шүү дээ.

 

-Ярилцсанд баярлалаа

 

Ц.Эрдэнэцэцэг

  eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin. (June 04, 2014 6:24:15 pm )

    OO hoorhii ene zaluugiin helj baigaa ch unen baih shuu. Ene baidaliig es judagtai huuli hariutslagtai bolgoh geed Temuujin said yuaj gutguulen doromjlogdovoo. Gehdee nugel nudeeree gardag niert oroi gesen tsag hugtsaanii asuudal yum daa.

antalya rent a car