antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2014 5 comments

Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Л.Энэбиш агсаны хөшөөний байршлыг өөрчилнө

нийтлэсэн Admin

hoshooБүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим хөшөөг шилжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон. Тодруулбал, Баянгол дүүрэг 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэхтэй холбоотойгоор   Л.Энэбиш агсаны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болсон юм. Тус уулзварыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр ахуйн үйлчилгээний одоо байгаа тойрог замыг өөрчлөн 4 замын уузлвар болгож аль аль талруугаа шууд гарах боломжтой болох юм.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Залуу Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөг хуучин сууринаас баруун тийш  шилжүүлэн суурийг өндөрлөж, харагдах байдлыг илүү сүртэй болгохоор шийдвэрлэсэн.  Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 метр урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 км гүүртэй болох юм. Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийднэ. Л.Энэбиш агсан болон залуу жанжин Ж.Лхагвасүрэн нарын ар гэрийнхэнтэй хотын ерөнхий менежер уулзан,  бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор хөшөөг шилжүүлэх, хаана, хэрхэн буцаан байршуулах талаар санал солилцож зөвшилцсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (June 04, 2014 11:03:21 am )

    Л.Энэбишийн хөшөөг бүр авч хаявал таарна энэ хүн ер нь монгол улсад юу хийсэн хүн бэ гэдгийг судлах хэрэгтэй байх юун байрлалыг нь өөрчилж тавих надтай олон хүн санал нэг байх гэж бодож байна шүү

  • bolor (June 04, 2014 11:07:06 am )

    enebish ulsad hiisen gavya ih shu.harinhushuug ni huuhduud ni ntagtni yumu,ger buliinhee hureenii oir orchimd bogsovol yasan yum be

  • rhgeryte (June 04, 2014 2:36:03 pm )

    xend xeregtei shavar be

  • Anonymous (June 05, 2014 9:16:25 am )

    Yag yu hiisen yum be? Niisleldeh bood budlian luivariin ezen.Tegeed neeh ikh hoshootoi getel Jasraigiin gudamjiig hardaa yu ch b.hgyi.Ariach de Enebishiig bodvol aria ikh zyil hiisen hynshig sangdaj b.na.

  • зочинзочин (June 05, 2014 9:22:12 am )

    Энэбиш ямар гавьяатай хүн бэ илүү хөрөнгө зарж байх юм даа

antalya rent a car