Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн багш Д.Цэнд-Аюуш бага насны хүүхдүүдийг зоддог нь илэрч, түүнийг ажлаас нь чөлөөлөн, эрүүгийн хэрэг үүсгэн, шалгасан юм. Түүнийг бага насны хүүхдүүдийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд Д.Цэнд-Аюушийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан “Тарчлаах” гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хянан харгалзуулахаар шийдвэрлүүлжээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
aa (June 03, 2014 6:54:57 pm )
Za syrteishdee deggyibhyyhdiin hongon deer hed algdaad avaal biz dee.youm zaah geedl tolgoidni jaahan youm hiihgeedl tegsen bna.hen berteed gemteed baigaan.jaahn deehen yed bolch ennees ilyyl baisandag.bagsh nar.
-
Zochin (June 03, 2014 10:11:18 pm )
ene bol zuvhun medrgdej bga ni
-
Zochin (June 03, 2014 10:19:52 pm )
Ene bol zuvhun medegdej bga ni uunees iluu zerleg bagsh bna. Nomch tuviin baga angiin bagsh enkhtuul hicheelee oilgohgui huuhedtei zui bus haritsaj tedniig zodoj hel amaar doromjilj bna. Ted nar chin dunguj 5 6han nastai balchir huuhduudshuu dee. Tuuniu unshuulj bichuuleh surgaltand huuhdee yavuulahad sariin 250000 deerees ni huuhdee zoduulna setgel sanaani saramtand oruulna. Tus tuviin zahiral geh tuunii egch enkhjargald duugiinh ni enw uildliin talaar helehed ul toimsorloson shinjtei haritsdag
-
малтай малын хэлээр л ярина (June 04, 2014 1:05:01 am )
хууль шүүх гэж байсанаас хүүхэд зоддог гарыг нь таслах ч юмуу хугалчих хэрэгтэй байсийм даа зодуулсан хүүхдүүдийн эцэг эх нь … тэр нь шулуухан өөрт нь ойлгуулсан шийтгэл бх бсан
4 Comments