antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2014 1 comment

Бямба гарагийн будлиан

нийтлэсэн Admin

ub0603Өнгөрсөн бямба гарагт Засгийн газрын хуралдаан, Монголд банкны салбар үүсч хөгжсөний 90 жил, Аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлэх барилдаан, Олон улсын тамхитай тэмцэх өдөр гээд олон үйл явдал то­хио­сон будлиантайхан өдөр болоод өнгөрсөн.

Энэ өдрийг Олон улсын тамхитай тэмцэх өдөр хэ­мээн УИХ-ын ги­шүүн Л.Эрдэнэчимэгээс эх­­лээд хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд хангалттай зар­­лан сур­талчилсан ч цаг­даа очоод шууд л барьж, торгохоос нааш барагтай юмыг авч хэлэлцэхээ боль­­сон хэнэггүй, хээгүй улаан­баатарчууд гу­дамж талбай, автобусны бу­у­­дал гээд хаа сайгүй баа­гиулц­гааж, там­хи­чид хам­гийн олноороо будлианы эзэд болцгоов.

Харин ол­ныг хачир­хуулж, дур­гүйц­лийг хам­гийн ихээр төрүүлсэн дараагийн будлианы эз­нээр Монголд банкны салбар үүсч хөгжсөний 90 жил, Аварга цолтой бө­хөд хүндэтгэл үзүүлэх барил­даанд тү­рүүл­сэн Улсын аварга С.Мөнхбат тодров. Тэрбээр үзүүр, түрүүний барилдаанд улсын харцага Ц.Содномдоржид тээр дээр өргүүлж ба­раг л унаж явахдаа тахим­даж, газар уначихсан өр­сөл­дөгчийнхөө толгойг за­налтай гэгч нь нидэрсэн нь танхимд цуг­ласан үзэгчид болон орон даяар телевизийн дэл­гэц ширтэж байсан монголчуудын бухимдлыг тун их хөдөлгөсөн будлианы эзэн болсон юм.

Улаанбаатарчууд гу­дамж, талбайд тамхилсан шиг, нийт Монголчууд аварга С.Мөнхбатын жу­даггүй, хүмүүжилгүйг шог­­­ширцгоож байх зуур Засгийн газрын ээлжит ху­ралдаан чимээгүйхэн болж 30 орчим асуудлыг авч хэлэлцэж зарим нэ­гийг нь дээр хэлсэнчлэн бужиг­нуулаад өнгөрчээ.

Хамгийн эхнийх нь 2014 оны тав­дугаар сарын 13-ны 17:00 цагийн орчимд хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайханы үхэлтэй холбогдуулан ШШГЕГ-ын дарга хурандаа Д.Ядамдоржийг үүрэгт аж­лаас нь чөлөөлсөн явдал байв. Баянзүрх дүүргийн Цаг­даагийн хэлтсийн дар­гаар ажиллаж байгаад 2012 оны 10 дугаар сарын 20-ны Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын дарга асан хурандаа М.Ганхүүгийн оронд томилогдож байсан Д.Ядамдорж хурандаа хоёр жил бололгүй ийнхүү алба­наасаа бууж байна. Харин Д.Ядамдорж хурандаагийн суудалд мөн л ШШГЕГ-ын харьяа “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан хурандаа С.Баяндалай зал­рахаар болжээ.

Хамгийн гол нь Газ­рын тосны газрын дарга асан Д.Амарсайханы үхэл­тэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржийг огц­руу­лахыг шаардсан албан бичиг Засгийн газарт хүргүүлсэн гэгдэж байсан ч үнэн хэрэгтээ МАХН-ын нөлөө бүхий нэгэн дарга тэрхүү бичгийг Засгийн газарт бус өөр томоохон эрх мэдэлтэнд өргөн барьсан талаар тө­рийн ордны өнцөг буланд шивнэлдэж байна.

Өөр нэгэн олны анхаарал татсан будлиан нь 2012 оны тавдугаар сарын 3-нд Засгийн газрын хэ­рэг­­­жүүлэгч агент­лаг-Ашигт малтмалын газрын даргаар томилогдож байсан Г.Алтансүхийг албан тушаалаас нь авч хаясан явдал болов.

Тухайн үедээ Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Алтансүхийг “Төрийн албанд 26 жил ажилласан, ялангуяа Ашигт малтмалын салбарын асуудал нь эдийн засгийнх гэхээсээ илүүтэй үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байгаа учир Улсыг аюулаас хамгаалах сургууль төгсөн энэ салбарт олон жил ажилласан хүнийг томилж байгаа нь учиртай” хэмээн Н.Алтанхуяг сайд тухайн үедээ онцолж байсан билээ.

Гэтэл мэргэжлийн таг­нуулч, олон жил улсын ха­риуцлагатай албанд зүт­гэсэн Г.Алтансүх даргыг авч хаясан энэ будлианы цаана АН-ын фракц хоо­рондын тэмцэл, албан тушаалын наймаалцал тун хурц яваг­даж байгааг нотолсон хэрэг боллоо гэх хүмүүс олон байгаа юм.

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Мон­­гол Улсын Засгийн газ­­рын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэн­доржийг томилох асууд­лаар зөвшилцөхийг хүс­­сэн Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн албан би­чиг­­тэй танилцаад сай­дын албан тушаалд УИХ-ын ги­шүүний нэрийг дав­хардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг то­милохыг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн са­налаас татгалзлаа.

Ийнхүү өнгөрсөн хагас сайн өдөр будлиантай л өнгөрлөө.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • 100 % (June 03, 2014 10:11:58 am )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car