antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2014 9 comments

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “шүүс”-ийг шахаж эхэллээ

нийтлэсэн Admin

shuuhin shiidver guitsetgeh erunhii gazar0603ШШГЕГ-ын дарга, ху­рандаа Д.Ядамдоржийг өн­­гөрсөн бямба гарагийн Зас­гийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь огц­руулах шийдвэр гаргасан. Шалтгааныг нь 461 дүгээр ангид Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нас барсан, Онцгой дэглэмтэй хорих ангиас хоригдол ор­госон зэрэгтэй холбон тайл­­барлаж буй. Гэвч зөв­хөн дээрх явдлуудын ха­риуц­ла­гыг үүрүүлж ажлаас нь хал­чихаагүй бололтой.

Учир нь Д.Ядамдоржтой холбоотой санхүүгийн асуу­дал АТГ, Эрүүгийн цагдаа нарын дунд “шидэгдсээр” сар илүү хугацааг өнгөрөөжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн 2.6 тэрбум төгрөгийн хүү хаачив

Сангийн сайд, Монгол­банкны ерөнхийлөгчийн 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 24/24/А-9 тоот тушаалын хавсралтаар “Засгийн газрын болон төсвийн байгууллагуудын дансыг Монголбанк, арил­жааны банкуудад нээх, хаах журам”-ыг баталжээ.
Үүгээр дулдуйдан ШШГЕГ-ын дарга асан Д.Ядамдорж 2013 оны есдүгээр сарын 6-ны өдөр “Голомт” банктай гэрээ байгуулсан байна. Энэ гэрээг нэг талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцоож, мань Д.Ядамдорж нар, нөгөө талаас “Голомт” банкны Гүйцэтгэх захирал Г.Ганболд нар үзэглэсэн аж.

Арилжааны банкинд шийдвэр гүйцэтгэлийн дансыг нээх, түүний төлбөр тооцоог зохицуулах… гэсэн утга бүхий уг гэрээндээ “…Энэ дансаар зөвхөн төлбөр төлөгч болон хү­лээн авагчийн хоорондын гүйлгээг хийнэ” гэж заасан байна. Хууль, дүрэм нь ч тийм байдаг аж.

Гэтэл аль эрт 2012 оны аравдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-аас “Голомт” банкинд 1105062668 тоот дансыг нээчихсэн, энэ дансандаа 2 500 000 000 /Хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг байршуулчихсан “эргэлдүүлж” байж. Үүний­гээ сүүлд байгуулсан гэрээ­нийхээ хавсралтад тусгаж амжжээ.

Гэрээн дэх бас нэг заалтаар бол дээрх мөнгөний хүүгийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор Сангийн яамны төрийн сангийн төсвийн орлогын 900000901 тоот дансанд шилжүүлэх учиртай аж.

Гэвч Д.Ядамдорж дарга “Голомт” банкны 1105062668 тоот дансанд 2.5 тэрбум төгрөгийг 2013 оны есдүгээр сар хүртэл 11 сарын хугацаанд байршуулахдаа нэг ч удаа хүүгийн төлбөр шилжүүлж байсангүй. Ха­рин энэ хуга­цааны хүү болох 250 642 965 төгрөг, мөн дээрх 2.5 тэрбум төг­рөгөөс гадна хугацаатай хадгалуулсан 111 671 232 төгрөгийн хүүтэй нийлээд 370 285 930 төгрөг хаачсан нь тун тодорхойгүй болоод байгаа аж.

Тиймээс АТГ болон хууч­наар Эрүүгийн цагдаа­гийнхан уг асуудлыг шал­гаж эхэлсэн гэнэ. Шалгах явцад Д.Ядамдорж дарга дээрх хүүгийн төлбөрийг Сангийн яамны төрийн сангийн данс бус тэс өөр тийш шилжүүлж байсан нь илэрчээ.

Хүүгийн төлбөрийн 236 200 000 /Хоёр зуун гучин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг ШШГЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Батбямбын нэрээр долоон удаагийн үйлдлээр бэлэн мөнгөний чек ашиглаж гаргаж авчээ.
Ингэхдээ ШШГЕГ-ын “Голомт” банкин дахь 8115006276 тоот, “Хас” банкны 5000849182 тоот, Төрийн банкны 104100017151, 11180000728 тоот дансуудыг ашиглан шилжүүлсэн байна.

Мөн “Голомт” банкин дахь 1105062668 тоот дансандаа 2013 оны долоо­дугаар сарын 22-нд 1 121 555 842 /Нэг тэрбум нэг зуун хорин нэгэн сая таван зуун тавин таван мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг байршуулаад ганц­хан хо­ногийн дараа зарлага хийн гаргаж авсан аж. 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд дээрх данснаас 500 сая төгрөгийг барилгын материалын үнэ гэж бэлэн бусаар гаргасан байна.

Ийм хөдлөшгүй барим­тад үндэслэн ШШГЕГ-ын дарга асан Д.Ядамдоржийг мөнгө угаасан гэмт хэрэгт бу­руутгаж байгаа аж.
Дээр дурдсан сэжигтэй гүйлгээ, үйлдлүүд нь хуу­лийнхны анхаарлыг нэгэнт татаад эхэлжээ. Тиймээс мөрдөгчид зарим нотолгоо, дүгнэлтийг ийнхүү хийсэн байна.

1.ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж, Санхүү үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа М.Хуягбаатар нар “Голомт” банкин дахь 1105062668 тоот хадгаламжийн дансыг 2012 оны аравдугаар са­рын 23-ны өдөр зохих зөв­шөөрөлгүйгээр төсвөөс гадуур нээж, 2.5 тэрбум төг­рөгийг байршуулсан. Ингэхдээ уг мөнгийг 2012 оны жилийн эцсийн төрийн сангийн хяналтаас гадуур авч үлдсэн. Энэ нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан “Мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас гадуур банкинд данс нээхийг хориглоно” гэснийг зөрчсөн.

2.Хууль бусаар нээсэн энэхүү дансаа 2013 оны ес­дүгээр сарын 6-нд “Голомт” банкны захирал Г.Ганболдтой байгуулсан гэ­рээнийхээ хавсралтад төл­бөрийн данс нэрээр нэрийг нь өөрчлөн оруулж, хууль ёсны мэт болгосон.

3.“Гэрээ”-ний дагуу “Голомт” банкинд байр­шуул­сан 2.5 тэрбум төг­рө­гийн хүүгийн төл­бөрийг Сангийн яамны төрийн сангийн төсвийн орлогын 900000901 тоот дансанд сар бүр шилжүүлнэ гэснийг зөрчиж, уг мөнгийг зориу­лалтын бусаар зарцуулсан нь Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудын гар­­­га­сан тайлбар болон 900000901 тоот дансны хуул­гаар нотлогдсон.

Юутай ч мөрдөгчид ин­гэж үзжээ. Тиймээс Эрүү­гийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2, мөн 273 дугаар зүйлийн 273.2 гэсэн зүйл ангиудад заасан гэмт хэргийн шинжтэй байна хэмээн дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын дарга асан, хурандаа Д.Ядамдорж нарыг мөнгө угаасан /166.2/, төсвийн хө­рөнгийг хууль бусаар зарцуулсан /273.2/ гэж бу­руутгаж буй аж.

Д.Ядамдоржийн араас Д.Дамдинцэрэн…

ШШГЕГ-ын дарга асан Д.Ядамдоржийн шалгагдаж буйтай төстэй бас нэгэн асуудал мөн л саяхнаас мандаж эхэлсэн. Тодруулбал Тус газрын Шийдвэр гүй­цэт­гэлийн газрын дарга, ерөнхий шийдвэр гүй­цэт­гэгч, хурандаа Д.Дамдин­цэрэнгийн тухай.
Энэ хүн ерөнхий шийд­вэр гүйцэтгэгчийн хувьд шүүхийн шийдвэр гүй­цэт­гэлтэй холбоотой хуу­лийн хэрэгжилт, ШШГЕГ-ын хэмжээн дэх шийдвэр гүй­цэтгэлийн санхүү, мөнгө төг­рөгтэй холбоотой бүхий л асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий эрхэм ажээ.

“Жаст”-ын Ш.Батхүү­гийн мэдэлд байсан “Хад­галамж” банкийг Төрийн банкинд нэгтгэснээс хойш нэлээд хугацаа өнгөрч байгаа. Сар шахмын өмнө Төрийн банкны Дотоод хяналт, аудитынхан банк­ныхаа хэмжээнд хяналт шалгалт явуулжээ. /Хад­га­ламж банк төрийн банктай нэгдэж хаагдсан дансанд шалгалт хийхэд/ Шалгалтын үеэр Бөхийн өргөөний дэргэдэх салбараас нэгэн “Но” илэрч, улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

“Хадгаламж”-ийг Т­ө­рийн банкинд нэгтгэхээс хэдэн сарын өмнө тус салбар руу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Төлбөр төлөгч, авагчийн харилцах данс “Голомт” банкнаас шил­жиж очсон байна. Ин­гэхдээ Д.Ядамдорж дарга “Голомт”-ын захиралтай хий­сэн шиг гэрээг үзэг­лэжээ.

Гэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны данс нээх гэрээнд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн газрын ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа н.Алтанхуяг, “Хадгаламж” /хуучнаар/ банкны Бөхийн өргөө салбарын захирал Лхагвадорж нар гарын үсэг зуржээ.

Тэдний хамтын ажил­лагаа зургаан сар үргэл­жилсэн аж. Энэ хооронд Нийслэлийн шийдвэр гүй­цэтгэлийн албаны 2 000 000 000 /Хоёр тэрбум/ ор­чим төгрөг тус салбар дээр байршиж байв. Нөгөөх төл­бөр төлөгч авагчийн хоо­рондын гүйлгээ бас л даший шог. Хүү ч бодогдож байв. Нийтдээ 7.5 хувийн хүү тооцох гэрээ хийсэн байв. Банкны баримт дээр дээрх хэмжээний хүүгийн төлбөр өгснийг тэмдэглээд л байж. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 3.5 хувийн хүүгийн төлбөр ордог байжээ.
Дундаас нь дөрвөн ху­вийн хүүгийн төлбөр зур­гаан сарын турш “алга болсон” асуудал ийн Төрийн банкны дотоод аудитын шалгалтаар ил болсон байна. Хоёр тэрбум төгрөгийн дөрвөн хувь гэхээр сард 80 сая төгрөг болно. Энэ нь зур­гаан сар үргэлжилсэн гэж бо­дохоор 480 орчим сая төгрөгийн асуудал босч ирээд байгаа юм.

Өдгөө энэ асуудлаар Төрийн банкны Бөхийн өргөө салбарын захирал Лхагвадоржид Эрүүгийн хэрэг үүсгэн, Зохион бай­гуулалттай гэмт хэргийг мөрдөх газрын Эдийн зас­гийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мөрдөн байцаах ажлыг явуулж байгаа ажээ. Лхагвадоржийн хувьд “Би Дамдинцэрэнг танина. Гэх­дээ бид хоёрын дунд мөнгө төгрөг өгч авалцдаг асуудал байхгүй…” гэж мэдүүлсээр суугаа аж.

Харин алга болсон дөрвөн хувийн хүүгийн төлбөр болох 480 орчим сая төгрөг яг хаачсан нь хараахан тодорхой болоогүй талаар эх сурвалж мэдээлж байгаа.

Гэхдээ энэ бүхэн гэмт хэргийн сэдэлтэй бол дансыг байршуулах эрх мэдэлтэй байснаараа Д.Дамдинцэрэн хурандаа зайлшгүй хол­богдох гэнэ.

Насаараа төрд, тод­руул­бал шийдвэр гүйцэтгэх байгууллагад цаг наргүй ажилласан Д.Дамдинцэрэн хурандаа гайхалтай баян эрхэм ажээ. 2014 оны гуравдугаар сард түүний гэрт хулгай орсон талаар хэвлэлүүд мэдээлсэн. Алтан бурхан, буу, мөнгөн тоногтой эмээл хазаар, их гарын 10 гаруй мөнгөн аяга сэлт алдагдсан байна. Харин түүний гомдлын дагуу цагдаагийн байгууллага хулгайч нарыг хайж байгаа аж.

Мөн үүнээс нэг сарын дараа автомашинаас нь их хэмжээний эд зүйлс алдагдсан талаар ШШГЕГ-ын албан хаагчид шивэр авир ярьж байна. Гэтэл Д.Дамдинцэрэн дарга өөрөө тийм ч ариун явдалтай нэгэн биш ч байж болзошгүй аж.

Д.Дамдинцэрэнг суусан газраасаа шороо атгадаг гэж тодорхойлдог хүн олон. Тэрбээр ШШГЕГ-аас албан хаагчдад зориулсан орон сууц барих болгонд үнэгүй, эсвэл хөнгөлөлттэй үнээр байр авчихдаг гэнэ. Ингэсээр дөрвөн ч удаа орон сууц авчихсан гэж байгаа.

Энэ бүхний эцэст на­саараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан, элдэв бизнес наймаагүй, төрийн хүн гэдэг нь түүний ажил амьдралын замналаас тодорхой ха­рагд­даг юм билээ. Гэвч түүнтэй холбоотой олон сэжигтэй зүйлүүд хуулийнхны со­нирхол, анхаарлыг мань хүн дээр төвлөрүүлээд байна.

Дээрх данс, хүүгийн төлбөрөөс гадна ШШГЕГ-ын тендер төсөл, бас Хадгаламж зээлийн хор­шооны асууд­луудыг Д.Дамдинцэрэнтэй холбон шалгаж ч магадгүй. Элдэв но-гүй бол энэ бүх эргэлзээг тайлах учиртай. Харин энэ бүхэнд холбоотой бол ч асуудал өөрөөр эргэх магадлалтайг эх сурвалжууд хэлж байна.

Бид дараагийн дугаартаа дээрх эрхмийн тухай эрэн сурвалжилж түүнтэй холбоотой хууль бус үйлд­лийн талаар эргэн мэдээлэх болно. Юутай ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүсийг шахаад эхэллээ…
Үргэлжлэл бий…

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • шударга бай (June 03, 2014 10:25:43 am )

    Хуулийнхан ийм байж болохгүй. Зөвхөн албан тушаалтай яриад өнгөрөөж болохгүй. Монголын төр бараадаж тэрбумтан болсон баяр, сугар нарын хамсаатнууд хаа сайгүй байна даа. МЕНЕЖМЕНТийн гэрээгээр хувьд шилжсэн объектууд бүгд луйвар.

  • hartsaga (June 03, 2014 1:49:23 pm )

    shuuhiin shiidvereer huraagdsan ed baraag tanil tal ah duu nartaa mash hymdhan ugdug huuli bus uildeluud bainga gargadag,ydarsan humuust sur huchee haruuldag zadarsan darga zahiraluudad haldaj shiidver guitsetgej chaddaggui archaagui iim shuuhiin shiidver guitsetgegch nariig tseverlej haritslaga toocoh ni mash zuv.uneheer iim l bdag shuu dee.

  • ёс суртахуун (June 03, 2014 2:26:21 pm )

    Ийм үзэгдэл хаа сайгүй байгаа юм шиг.Тэгхээр сайн хяналт хэрэгтэйгээс гадна улс төржилт,жалга дов гэх мэтийн асуудлыг харгалзан сонирхлын гэдэг хуулиа чанд баримталвал ийм үзэгдэл багасна гэж бодож байна.Харин ШШГЕГ-ыг хариуцдаг ЗГ-ын гишүүн хариуцлага хүлээчихвэл яасан юм бэ??

  • 156 (June 03, 2014 2:27:22 pm )

    ШШБЕГ-т урамшуулалын орлого гэж байна. Төсвийн тухай хууль зөрчсөн тухай холбогдох газрууд анхааруулаад байхад Төрийн сан хайхардаггүй юм.

  • зочин (June 03, 2014 2:40:38 pm )

    ШШГЕГ-ын том том хурандаа нар болон төвлөрсөн хорих ангийн дарга нар бүгд мянгат малчин

  • нэр (June 03, 2014 8:50:17 pm )

    сайн шалгаарай аймаар том асуудлууд гарч ирнэ шүү

  • нэр (June 03, 2014 8:53:17 pm )

    нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд их мөнгө эргэлддэг түүнийг бас л шалгах хэрэгтэй дээ. түүнийг зөвхөн дарга нягтлан 2 мэднэ. хэдэн төгрөгийн хүүнь хаан очдог талаар хэзээч ямар ч тайлан тавигдаж байгаагүй

  • зочин (June 03, 2014 9:30:37 pm )

    энэ газрын бүх хурандаа нар нэг ч төгрөг төлөхгүй бүгд байртай болсон, тэр байраа бүгд 70,80 саяар зарсан. одоо жирийн албан хаагч нартай байр өгөх болохоор мкв 900,000 төгрөгөөр өгч байгаа мөртлөө тэр мөнгөө ердөө сарын дотор төл гэж байгаа. ашигалтанд орсон байрныхаа гэрчилгээг өгдөггүй тэгэхээр банкны зээлд хамрагдаж чадахгүй. байр авсанаас эс бөөн өрийн сүлжээнд орж байна. мөн олон жил ажиллсан хүн байр аваагүй байхад саяхан томилгдсон хурандаа нар /жилийн дотор хурандаа цол авсан/ туслахууд нь бүгд байр авсан. үүнийг бас шалгах хэрэгтэй шүү. зарим нь бүр 2 байр аваад нийлүүлээд сагсны талбай шиг юуманд амьдардаг гэсэн шүү.

  • Anonymous (June 03, 2014 9:31:37 pm )

    Бүх төсвийн захирагч нар банкинд мөнгө байршуулсаныхаа хүүг өөрсдөө авадг шүү дээ ,

antalya rent a car