antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2014 2 comments

Б.Нямтайшир Богд уулын энгэрт Арабын шейхтэй айлсан тансаг харш бариулжээ

нийтлэсэн Admin

nyamtaishir122111Монголын толгой баян эр Н.Нямтайширын хүү охидын тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байхаас өөрөө бол олны нүдэнд өртөөд байдаггүй хүн. Насаараа тагнуулын байгууллагад ажилласан тунчиг хашир няхуур нямбай Н.Нямтайшир ноён эр хүний гурван нүгэл архи, хүүхэн, мөрийтэй тоглоомноос хол нэгэн гэж ойрынхон нь үнэлдэг. Нам гүм даруухан амьдрахыг эрхэмлэдэг энэ эрийн хүү, охин хоёр нь бол нэлээд бужигнуулчихдаг. Ганц хүү Н.Номтойбаяр нь хүүхэн шуухнаас эхлээд зодоон цохион мөрийтэй тоглоом гээд аавынхаа амьдралдаа хэрэглэж үзээгүйг л хийж явдаг сураг дуулддаг. Үр хүүхдийнхээ төлөө юугаа ч харамладаггүй Монголчуудын жишгээр Н.Нямтайшир ноёнтон хүүгийнхээ сонгогдсон тойрог дээр өөрөө очиж ажиллаж яваа харагддаг.
Тэрбээр Чойбалсан хотын төв Баянтүмэн суманд иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж явахыг харсан нутгийнхан “Манай гишүүн Н.Номтойбаяр ямар их хөгшрөө вэ?” хэмээн андуурсан сураг байсан.
Н.Нямтайшир ноёнтон ганц охин ч бас ахаасаа дутахгүй дэггүй. Сүр дуулиантай хуримласан энэ бүсгүй удалгүй нөхрөөсөө салсан сураг байсан. Унасан үнэтэй машиндаа номер зүүгээгүйгээсээ болон маргалдаж,  төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргахаас ч сийхгүй Н.Цэлмүүн бүсгүй өдгөө “Хас”-ын Ганхуягийн төрсөн дүү Ч.Ганзоригтой дурлалын романс үүсгэж яваа.
Харин Н.Нямтайшир ноёнтон Богд уулын аманд тансаг харш бариулан, Арабын шейхтэй айлсан амьдарч байна. Тэдний хотхонд хүүгийнх болон Н.Номтойбаярын анхны эхнэрийн хүү Н.Мөнгөншагайнх нь бий.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  10 жилийн ширээнээс салмагцаа , өөрөөсөө нэлээд хэдэн насаар эгчмэд бүсгүйтэй учир ургуулж Мөнгөншагай хэмээх хүүгийн аав, ээж болоод удалгүй салсан гэдэг. Хүүгийнхээ хүүг Н.Нямтайшир ноён өөрийн нэр дээр авч өсгөсөн гэлцдэг бөгөөд өвөөгийн хайртай ач саяхан өрх тусгаарлаж, өвөөдөө гучийг нь үзүүлсэн.  Зарим нь ноён Нямтайшир, түүний гэргий хоёрын төрсөн хүү ч гэлцдэг.
Арабын шейхтэй айлссан Н.Нямтайшир ноёнтоны дээд зэрэглэлийн харуул хамгаалалттай хотхныг үзсэн харсан хүмүүс гайхан биширсээр  гардаг байна.

Эх сурвалж: http://tovchoo.mn/8865


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 02, 2014 2:22:35 pm )

    ХӨӨРХИЙ ХӨӨРХИЙЙ БОГОД УУЛАНД ЧӨТГӨР БОЛОЖ ГАЙ ТАРИХ ЮМ БОЛЖЭЭ

  • ard tumnii tuluulul (June 03, 2014 10:17:36 am )

    ene novsh uuriiguu arabiin sheh geed bodtsiimuu haashssen, ene nuhriig saitar shalgaachee, neg l uuriiguu nuutsalsan amitan, gemt heregten gelbelzene edeg, ene yahaaraa, yaj ingetlee hagarch uhtlee bayajsaniig ard tumen medmeer bn shde, bongolshuudiin amidral neg l garaanaas ehelsen shdee, getel zarim ni yaj ingej hol tasartlaa terbumtan bolj delhiin tetguunuudtei en zeregtsej chadvaa, iim l bayan um bol ireeduin eh oronshid boloh tsetserleg yasli hed hediig huuhduuded zoriulj chadahgui gar tatuu huvia hicheesen er hunii nunjiggui umnuudiin payan neg l udur delgegdej shivshig bolno doo harj l baiya

antalya rent a car