Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 12-17 хэм, говь талын нутгаар 30-35 хэм, баруун зүгийн нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.