antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 1, 2014 Comments are off

ИТХ-ЫН ДАРГА Х.НЯМБААТАР ЭКО БҮЛГИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

нийтлэсэн Admin

IMG_3005Дүүргийн “Иргэний танхим”-д өчигдөр Толгойт хорооллын иргэдийн эко бүлгийнхэн чуулган зохион байгуулж, хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, цаашид юуг, хэрхэн яаж хийх талаараа ярилцаж, санал санаачилгаа нэгтгэлээ.

Энэхүү чуулганы үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар оролцож өөрийн санал бодлыг илэрхийлэв.

ХОГ, ХӨРСНИЙ БОХИРЛООС САЛАХАД БОСОО ТОГТОЛЦОО СААД БОЛЖ БАЙНА

Тэрбээр юуны өмнө орон нутгийн хувьд нэг ширхэг муу усны нүхийг цэвэрлэж, ариутгах нэг ч төгрөгийн эрх мэдэл байдаггүйг хэллээ. Төрийн ордны дэргэдэх олон давхар байшин дотроос гэр хорооллын дундах хог, хөрсний бохирдлоос хэрхэн салах төлөвлөгөөг болосвруулан, төсвийг нь шийдэж суудаг босоо тогтолцоог халаагүй цагт бодит хөрсөн дээр буусан ажил болон гэдэг хэцүү гэдгийг тэрбээр хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр Сонгинохайрхан дүүргийн хувьд татварын бааз суурь муутай гэсэн шалтгаанаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр ажил хийх боломж байдаггүйг мөн учирлаж байсан юм.

“МОДОН 00-Д ХУВЬСГАЛ ХИЙЕ”

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар энэ үгийг чуулган зохион байгуулсан эко бүлгийнхэнд хэлэв. Тэрбээр агаарын бохирдолтой харьцуулахад хөрсний бохирдол хэзээ ч арилдаггүй. Нөгөөтэйгүүр гадаадын жуулчид Монголд ирэхэд хамгийн их тулгамддаг зүйл боловсон 00-ийн асуудал байдаг. Тиймээс бид, тэр тусмаа байгаль экологио хамгаалах, хайрлах сэтгэлээр нэгдсэн эко бүлгийнхний хийх ёстой хамгийн эхний ажил модон 00-д “хувьсгал хийх” асуудал гэлээ

ИРГЭДЭД БАЙГАЛИА ХАЙРЛАХ СЭТГЭЛГЭЭ СУУЛГАЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

ИТХ-ын дарга Х.Нямбаатарын бас нэгэн хөндсөн асуудал нь иргэдэд байгалиа хамгаалах, хайрлах, энэрэх сэтгэлгээг бий болгох. Татсан тамхины иш, уусан ундааныхаа савыг цонхоороо хаях, айлын эхнэр угаадасаа гудамжинд гаргаж цацах, ууттай хогоо хашаа давуулж шидэхээс бүх буруу хандлага эхэлж байгаа. Тэгэхээр энэ сэтгэлээг өөрчлөх нь маш чухал гэлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгоход анхаарах болсон нь маш эсрэг үзэгдэл болохыг онцолсон. Буруу хандлагатай аав ээж, ах эгчдээ 10 жилийн хүүхдүүд “Та яагаад хог хаяад байгаа юм бэ. Байгаль дэлхийгээ хайрлах хэрэгтэй шүү дээ” гэж хэлдэг болно гэдэг маш том амжилт гэдгийг онцлов.

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЗӨВ САНААЧИЛГЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА ГЭВ

Эцэст нь тэрбээр эко бүлгийнхнийг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэлэв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 20 хүртэлх сая төгрөгийг энэ чиглэлээр зарцуулдаг байх санал санаачилгыг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд удамжилж, шийдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм. Хамгийн гол нь эко бүлгийнхэн хийх ажлаа тодорхой болгон, хугацаа, өртгөө нарийн тооцоолж ирүүлэх хэрэгтэй гээд үнэхээр зөв зүйтэй, хэрэгтэй санал санаачилга гарвал хувиасаа ч болов хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллана гэдгээ амлалаа.

ЖАРГАЛАНТ ТОСГОНЫ ГУРВАН ҮЕИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД ЧУУЛЛАА

Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын дэмжлэг, Төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн санаачилгаар Жаргалант тосгоны ахмад, дунд, залуу гурван үеийн 400-аад эмэгтэй нэгэн дор цуглан өөрсдийнхөө эрхийг хамгаалах хийгээд төрөөс эмэгтэйчүүдийн чиглэлээр баримталж буй бодлого, явуулж буй үйл ажиллагааны талаар ямар бодол санаатай явдаг талаараа ярилцав.

Чуулга уулзалтыг ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Өмнө нь олон хурал, чуулганд оролцож байсан ч өнөөдөр шиг бүгд Монгол дээлээрээ гоёсон, ийм их дулаахан уур амьсгал бүрдсэн уулзалтад орж байснаа санахгүй байна” хэмээх бэлгэтэй үгээр нээлээ.

Ингээд чуулганд оролцогч эмэгтэйчүүд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа ИТХ-ын дарга Х.Нямбаатар болон өөрийн хорооноос сонгогдсон төлөөлөгч Б.Мягмарсүрэн болон ИТХ-ын дарга, Засаг дарга нартаа хүргэлээ. Тэднээс гарсан санал санаачилгыг мөрөөр тодорхой ажлууд хийна гэдгээ Х.Нямбаатар хэллээ.

Чуулганы төгсгөлд дүүргийн ИТХ-ын дөргө Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн зарилгаар олгогдож буй “Алдарт эх”-ийн одонг эздэд нь гардуулан өглөө. Мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, дүүргийн Улаан загалмайн хорооны даргын хувьд тус нийгэмлэгийн шагналыг нэр бүхий иргэдэд гардуулав. Түүнчлэн Монголын гэр бүлийн нийгэмлэгийн шагналыг ч энэ үеэр эздэд нь хүргэлээ.

IMG_2765

IMG_2771

IMG_2772

IMG_2775

IMG_2911

IMG_2956

IMG_2962

IMG_2970

IMG_2975

IMG_3086


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car