antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2014 6 comments

18 каратын алтаар чимэглэсэн, 77 саяын утсаар гангардаг Монголын баячууд

нийтлэсэн Admin

shudarga_mn_1401327810_d3576ae63906eb9abigГар утас гангараа биш хэрэглээ гэж манайхан ойлгодог. Гэсэн ч үнэтэй чамин гар утсанд мөнгө төгрөг хайрлахгүй авахыг бүгд л хүсдэг. Тэгвэл дэлхийд хамгийн үнэтэй гар утсыг Vertu брэнд үйлдвэрлэж, дэлхий нийтэд түгээж байна. Чамин загвар, эрхэмсэг байдал, дээд зэрэглэлийн төгс илэрхийлэл болсон гар утасны Vertu брэнд анх 1998 онд үүсгэн байгуулагдаж, энгийн бус тансаг хэрэглээг эрхэмлэгчдэд зориулсан цоо шинэ төрлийн утсыг үйлдвэрлэн гаргаж ирсэн гэнэ. Тухайлбал онгоц пуужин зэргийн үйлдвэрлэлд ашигладаг бат бөх чанараараа юутай ч харьцуулшгүй титаныг цагаан алт, улаан алт, шар алт зэрэг үнэт металлтай хослуулан, дэлгэцийг үл зурагдах сафираар бүтээсэн нь дэлхий дахинд шуугиан тарьж чадсан. VERTU брэндийн энэ утаснууд  үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй өв хөрөнгө, хэрэглэгчдээ бүрэн илэрхийлж чадах нэрийн хуудас нь хэмээн рекламддаг. Тэгвэл дахин давтагдашгүй өвөрмөц загвар дизайнтай, алмаз, бадмаараг зэрэг төрөл бүрийн үнэт чулуугаар чимэглэсэн дэлхийн хамгийн тансаг дээд зэрэглэлийн гар утсыг хэрэглэгчид Монголд цөөнгүй байдаг аж.  Одоогоос хоёр жилийн өмнө Монголд VERTU брэндийн гар утсыг албан ёсоор борлуулж эхэлжээ. Монголд  77 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа гар утаснаас  топ модель Д.Болормаа, МУГЖ Т.Баясгалан нар худалдан авчээ. Харин эрчүүдээс УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн асан Л.Сайхансамбуу тэргүүтэй баячууд барьдаг гэнэ. уг утсыг авсан хүн тусгай үйлчилгээ эдлэх эрхтэй болдог ажээ. Тус үйлчилгээ нь дэлхийн аль ч улсад үйлчлэх V.I.P үйлчилгээ бөгөөд хүссэн цагтаа дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг найман орны хэл дээр аялал, үзвэр үйлчилгээ, онгоц болон галт тэрэгний тийз захиалгын үйлчилгээ зэргийг хүлээж авах боломжтой болдог юм байна.

Эх сурвалж: http://www.shudarga.mn/news/16789.html


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • okok (May 30, 2014 9:11:05 pm )

    Hvnii hereglee hyazgaargvi ………Ter ih mungiig yaaj olj heregleegee hangaad bgaa ni sonin ………..iim l niigmiin zaag yalgaag bii bolgoson ardchilal hiigchid zalijin ovsgootoi ajilsagiin tuiluud orshin bsaar ………….etsest ni hooson honogchdiin too nemegdseer …….. Yapan , hyatad , amerik sanaag teeverlegchid hojsoor bna irged mini …….

  • зочин (May 31, 2014 7:19:18 pm )

    ямар мөнгөөрөө авдаг нь сонин байна

  • ладпжр (May 31, 2014 9:00:01 pm )

    алтан шаахай өмсөвч алцан майга нь арилахгvй

  • Зочинхүү (June 01, 2014 3:28:23 pm )

    ӨӨРИЙН УХААН, ХҮЧ ХӨДӨЛМӨӨР ОЛСОН МӨНГӨӨРӨӨ НАРГИЖ БАЙГАА БОЛ НАРГИСУГАЙ. АТААХАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ХАРИН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ, ТАТВАР, ТӨСВИЙН МӨНГӨӨР НАРГИЖ БАЙГАА БОЛ ЗАЛХААСУГАЙ…

  • Anonymous (June 01, 2014 7:35:33 pm )

    za zaillaa

  • ffff (June 02, 2014 11:01:31 am )

    наранхүү номтойбаяр сайхансамбуу гээд л яг нэг иймэрхүү юманд орооцолддоггүй муу нэртэй луу данстай гарууд л хэрэглэх юм даа. болормаа ч яахав. угаасаа биеэ үнэлж олсон мөнгөө өөр юунд зарцуулахаа мэдэхгүй байгаа амьтан. баясгалан бол угаасаа хөдөөний хүүхэн. хотод амьдраад 10-аад л жил болж байгаа. юм үзээгүй амьтан аргагүй аргагүй.

antalya rent a car