antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 2 comments

Д.Болд: Би машины цуглуулгандаа хайртай

нийтлэсэн Admin

СТА дуучин Д.Болдыг  энэ удаагийн “Грашиндаа” буландаа урилаа.

-Д.Болдыг машинд нэлээд хорхойтой гэж сонссон юм байна?

-Ямар ч эрэгтэй хүн машин сонирхдог. Дээр үед сайхан морь гэдэг байсан бол одоо хотын хэв маягт тохирсон шинэ цагийн сонголт морины оронд машин болсон. Тэр утгаараа би машиныг найдвартай талаас нь сонгож авахыг илүүд үздэг.

-Яг одоо унаж байгаа “Range rover” аваад хэр удаж байгаа вэ?

-Машинаа аваад жил орчим л болж байна. “Range rovert” маш олон давуу тал бий. Тухайлбал, тав тухтай, зөөлөн явдалтай, хурдтай. Хамгийн гол нь  доторхи энтертаймент систем нь сайн. Хүнд хэрэглэгдэх бүх юм бий. Ийм машинд хүн бүр дуртай байдаг. Надад “Range rover” их таалагддаг.

-Эндээс авсан уу, эсвэл албан ёсны дистрбьютерээс нь авсан уу?

-“Range rover”-ын албан ёсны дистрбьютер “Вагнер ази”-иас авсан.

-Үнийн хувьд?

-Тэрийг нь хэлмээргүй байна.

-Машин авахдаа юунд нь анхаарал хандуулдаг вэ?

-Тав тухтай байдлыг нь анхаардаг. Мэдээж бас аюулгүй талаа хардаг.

-Тоноглолд хэр анхаарал хандуулдаг вэ?

-Байх ёстой зүйлс бүгд бий. Хамгийн гол нь машин барьж байх үед гар утсаар ярих боломж байдаггүй. Гэтэл машин бариж байх үедээ гар утсаа ашиглах боломжийг “Blue tooth” систем хангаж өгдөг. Ямар ч зовиургүйгээр ингэж хөдөлгөөнд орох боломжийг хангадаж өгсөн. Мөн видео, зурагт, DVD бүгдийг нь үзэх боломж той.  Суудлын халаагуур, хөргүүр, байх ёстой, шаардлагатай бүх зүйл бий.

-Хаанахын тоноглолоор машины “гоёдог” вэ?

-Тоноглол авахдаа заавал өөрийнх нь албан ёсны тоноглол байх ёстой. Би ч гэсэн багагүй анхаарал хандуулдаг. Түүнээс хаа хамаагүй юм наагаад байх сонирхол байхгүй.

-Д.Болдод хэдэн машин байгаа билээ?

-Нээх олон машин байхгүй.

-Яг хэд билээ?

-Олон байхгүй.

-Машины модель цуглуулдаг гэсэн. Хэчнээн байгаа вэ?

-Машины модель нэлээд сонирхдог. Энэ цуглуулгандаа нэлээд хайртай. 100 гаран л бий. Ойрд нэмж чадаагүй байгаа.

-Д.Болдод машин цуглуулах сонирхол байгаа юу?

-Би нэг их аймар Арабын хаан биш болохоор нэг их бодож байгаагүй юм байна.

-Автомашин сонирхдог хүмүүс нэлээд хурдлах дуртай байдаг. Таны хувьд?

-Би нэг их сүрхий давхих дургүй. Яг найдвартай, шулуун замд, машин тэрэг байхгүй үед машиндаа хурд авах уг нь моторонд сайн энэ тэр гэдэг л юм.

-Уралдаан үзэж байсан уу?

-Хоёр жилийн өмнө Сингапурт болсон “Formula”-г үзсэн.  Их сайхан санагдсан. Харамсалтай нь манайд ийм уралдаан зохион байгуулах боломж байхгүй юм даа.

-Манай Монголд явж байгаа машинуудаас хамгийн их таалагддаг машин ямар байна вэ?

-Надад “Bently” их таалагддаг. Бас “Lamburgeny” их гоё. Харамсалтай нь манай замд тохирохгүй л дээ.

-Удахгүй тоглолт тань болох гэж байна. Тоглолтын бэлтгэл хэр явж байна. Д.Болд нэг тоглолт дээр морьтой, дараа нь мотоцикльтай тайзан дээр гарч ирж байсан. Одоо машинтай гарч ирэх юм биш биз?

-Энэ сарын 23-25-нд тоглолт маань болох гээд их догдолж байна. Тоглолт хийгээгүй дөрвөн жил болжээ. Энэ удаагийн тоглолтоороо жинхэнэ гоё тоглолт, хөгжмийн дуугаралт гэж юу байдгийг харуулна. Тоглолтонд маань “Монгол поп” цомгийн дуундуудаас гадна “Хайрын хүч” цомгоос хойшхи гарсан бүх цомогт гарсан дуунууд орно. Одоогоор машинтай гарч ирэх бодол алга.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 16, 2012 5:53:51 pm )

    goe zaluu shvv
    mundag asar hodolmorch shan zaluu

  • Anonymous (April 15, 2012 7:57:00 pm )

    boldoo hunii yumaar gaihuulhaa boliochee chi hezee tiim mundag mungu bayan b,san yum medehgui l yum b.na shuu .chi hezee yag uuriinhee bel bincheer mashin avah bol heleed uguuch

antalya rent a car