antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2014 55 comments

Хуулийн байгууллагын туйлын балмад явдал буюу Тэс сумын хэрэг

нийтлэсэн Admin

IMG_0005Өнгөрсөн хугацаанд Монголын ард түмэн  цагдаа хүн зодох эрхтэй гэж ойлготолоо хүчний байгууллагынханаар дарамтлууллаа. Одоо цаг үе өөрчлөгдөж хүмүүсийн ухамсар үйлдэл, хуулийн мэдлэг ч өөрчлөгдөж байна. Гэхдээ цагдаа нарын арга барил огт өөрчлөгдсөнгүй. Дургүй хүргэсэн хүнээ учир шалтгаангүй зоддог, эрүүдэн тамладаг, хүн ёсны үүднээс хүндлэхгүй адгуус мал мэт харьцдаг явдлууд үргэлжилсээр… Цагдаагийн ажил хэцүү нойр хоолгүй, дандаа хүмүүжлийн доголдолтой эс бөгөөс өөрийгөө авч явах чадваргүй согтуучуудтай харьцдаг. Ард түмэн ойлгодог. Гэвч хэцүү байлаа гээд эрх үүргээ давуулан биелүүлэх ёсгүй, төр иргэний өмнө тангараг өргөсөн албан хаагч гэдгээ тэд хэзээ ойлгох вэ? Увс аймгийн Тэс суманд 5 сарын 23 нд Цагдаагийн тасгийн дарга нь хоёр цагдаатайгаа 57 настай иргэн Ч-г, дүүтэй нь, бас гудамжаар явж байгаад тусалсан иргэн Ч-г хамтад зэрлэг балмадаар зодож, хүний ёсноос гадуур харьцсан хэрэг гарчээ. Тэс сумын 5-р багийн иргэн Ч хүүхдийнхээ хонхны баярт орохоос сумын төвд орж ирээд  дүү Б-гийнхээ гэрт найзуудтай нь нэг шилтэй пиво хувааж уугаад харихаар гарчээ. Мотоциклоо асаах гэж байтал сумын хоёр цагдаа ирж саатуулан “Каскгүй байна,Мотоциклийг чинь журамлана” гэжээ. Тэрээр өөрийнхөө учир байдлыг хэлж байтал цагдаагийн тасгийн дарга Банзрагч, хэсгийн төлөөлөгчийн хамт ирээд хөгшнийг чирж гулдран буулгаж хэсгийн байрандаа авч очино гэжээ. Гэтэл дүү нь хөгшин хүнийг явуулчих гэж гуйтал хамтад нь аваад явсан байна.  Улмаар хэсгийн байранд дээр авч ирж хоёуланг нь нэг нэгээр нь барьж зодоод дотуур хувцаснаас нь өөр зүйлгүй гадаа шонгийн модонд гавалжээ. Ийм залхаан цээрлүүлэлт Лалын шашинтай гэх улсуудад байдаг тухай л цахим ертөнцөөс уншиж байснаас биш ардчилсан Монголд аргагүй шалгарсан “арга” гэж даанч бодож явсангүй. Аргаа барсан ах дүү хоёр хажуугаар нь явж байсан иргэн Ч-г дуудаж утсаар яриулахыг гуйжээ. Улмаар тэр хоёрт утсаар яриулж байсан Ч-г Тасгийн дарга Банзрагч “миний эзэмшил газарт дураараа халдлаа” хэмээн хэсгийн байрандаа оруулж зоджээ. Нэг сумын, нэг нутгийн хүмүүс нэгэндээ туслах юун буруу байхав. Ингэлээ гээд яагаад төрийн хувцас өмссөн яргачдад зодуулах ёстой гэж….Мөн газрын тухай хуулинд “цагдаагийн тасгийн дарга нарт сумын хэсэг газрыг өмчлүүлж тэнд зөвшөөрөлгүй орсон иргэнийг толгой нүүргүй занчина” гэсэн заалт яг аль хэсэгт байгааг хууль хяналтын байгууллагынхан ард түмнийхээ өмнө тайлбарлах ёстой.” Ингэж Монгол улсын 3 иргэн нэгэн шөнийг хамгаалах, үйлчлэх ёстой төрийн байгууллагынхаа “элч” нарт тамлагдаж, тэлчлэн зовж өнгөрөөжээ. Гудамжинд утсаар яриулсан гэмтэй иргэн Ч гурван хавиргаа хуга цохиулсан бол  57 настай өвгөн чихнийхээ хэнгэргийг хагалуулж, хамраа цөм цохиулсан гэдэг оношийг эмнэлгийн байгууллага тогтоогоод байна

. Гэмтсэн иргэд өглөө нь Улаангом орохыг хүсэхэд тасгийн дарга Банзрагч “Даргад хэлсэн байгаа, та нарыг хамт авч явна” гэж саатуулсан байна. Энд тавигдсан зургийг хэрэг явдал гарснаас хойш 2 хоногийн дараа авахуулсан гэж байгаа. Эхэндээ хүн харахын аргагүй байсан гэдгийг гэрчүүд баталж байгаа юм. Хуулийн шинэчлэлт гэж эрх баригчид өдөр шөнөгүй “донгодож” байна. Тэр шинэчлэлт чинь амьдрал дээр “ийм” байна. Учир нь цагдаагийн шинэ хуулиар Тасгийн дарга Банзрагч хошууч цол авч дэвшжээ. Түүнээс хойш зэрлэг балмад байдал нь улам нэмэгдэж гарт таарсан бүхнээ “гаргаадаггүй” болсон гэдгийг сумын иргэд нь хэлж байгаа юм. “Цол дагаж бяр” гэдэг. Гэвч цагдаагийн цолны бярыг ард түмэн аюулгүй байдлаараа биш амь нас, эрүүл мэндээрээ мэдэрч байгаа нь харамсалтай. Зөвхөн энэ ч биш сумын цагдаа нарын зэрлэг балмад үйлдэл, ард иргэдийг айлгаж сүрдүүлсэн гомдол “домог” болнтлоо тарсан. Мэдээж сайн домог биш. Шинэчлэлтийг нүдээ олж хийхгүй бол зүгээр сүржигнэл эсрэгээрээ  ард иргэдэд сүрдүүлэг болдог гэдгийг энэ үйл явдал харууллаа. Хэдийгээр хамгаалах малгайгүй явж байсан иргэний буруу ч гэлээ ийм хэмжээний “тамалгааны код” хийлгэхээр буруу мөн үү биш үү?

Энэ тухай Аймгийн цагдаагийн газрын Олон нийттэй харьцах албанаас тодруулахад “Ийм мэдээлэл одоохондоо алга байна” гэлээ.

Иргэний өргөдөлийг хавсаргав….


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

55 Comments

  • zochin (May 30, 2014 10:57:20 am )

    odoo boloo um bish uu Temuujin said guai

  • Nehel hatuu... (May 30, 2014 11:03:19 am )

    Yasan hargis humuus ve uursdiiguu haan gj bodoogui bga da huuliinh n daguu shiitgel onoomoor yum

  • ЗОЧИН (May 30, 2014 11:08:26 am )

    ЁОООО
    Одоо энэ арай хэтэрнээ БОЛИУЛААЧ ЭЭ САЙД ГУАЙ,

  • Anonymous (May 30, 2014 11:14:09 am )

    Хэрэв миний аавыг ингэсэн бол би лав цагдаа нарыг алах байх яагаад ч зүгээр өнгөрөөхгүй

    • МОНГОЛ ХҮН (May 30, 2014 11:46:45 am )

      чадахгүй байж битгий сүржигнэ.

  • zochinkkkkkkk (May 30, 2014 11:43:25 am )

    lalarii pizdanuud ve mongol humuus shuudee hujaa nariig tegsen bol yaaya gehsen

  • asat (May 30, 2014 12:05:40 pm )

    Tsagdaa nariig ard tumnee hamgaal gej tatvariin mongoor tejeej baidgiig ene tsgadaa nar hezee oilgoh yum bol?

    Tsagdaa nariin bolovsroliig dahin deeshluulj, irgenii yos zuid sain surgamaar baina. Es bogoos bid hedii boltol elen galaviin yeiin setgehuigeer tsagdaa naraas aij yavah ve? Temtseh heregtei.

  • asat (May 30, 2014 12:06:30 pm )

    Alivaa yuman her hemjee gej baih yostoi.

  • Anonymous (May 30, 2014 12:10:38 pm )

    Харин ч Тэмүүжин сайд гарч ирээд даварсан цагдаа нарын хандийг дарж байгаа юм биш үү.

  • 111111111111156656 (May 30, 2014 12:19:54 pm )

    энд тэндхийн даварсан гөлөгнүүд бж л бхийма

  • suugii (May 30, 2014 12:26:23 pm )

    muu LLRUUDAA ta nariig ymr tsagdaa gdiin be

  • иргэд (May 30, 2014 12:33:54 pm )

    Ар өврийн хаалгаар ажилд орсон,цагдаагийн ажил албаны мэдлэггүй зарим нэг улсууд цагдаад байгаа нь үнэн,ийм л юмнууд цагдаагийн нэр сүрийг гутааж байгаа юм,хэрэв шалгахад энэ үйлдэл батлагдах юм бол Банзрагч мэтйн юмнуудыг цолыг нь хурааж зайлуулаж халаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм,харин цагдаа болгон ийм биш шүү,

  • bataa (May 30, 2014 12:36:19 pm )

    huuliin daguu arga hemjee avah heregte

  • Ãàëäàí ìýýðýí (May 30, 2014 12:42:21 pm )

    Энэ тэнэг өгөр дүрвэд цагдаа нар ингэнэ л дээ Хаа хамаагүй хотод байгаа Тэмүүжин сайдад ямар хамаа байхав Увсын цагдаагийн даргад арга хэмжээ авах хэрэгтэй Энэ цагдаа нарыг өчиггүй ажлаас нь хусах хэрэгтэй сайдаа Нээрээ л миний аавыг ингэсэн бол ёстой хөлөө хүрэх газар хүртэл заргалдаж цусан өшөө өвөх байсан даа

  • Зочин (May 30, 2014 1:00:54 pm )

    Монголын цагдаагийн үнэн дүр төрхийг харуулсан үйлдэл байна. Тэмүүжин толгойг нь илээд өнгөрнө дөө.

  • Anonymous (May 30, 2014 1:02:27 pm )

    uuliin muhart yasan ch minii dur gej boddog bololtoi tsagdaa nar yumaa,37 on havitsaa ed nar baisan bol ovoo heden hunii amind hureh nogoon malgaitanguut baih baisan daa .arga hemjee avah heregtei

  • gashuudal (May 30, 2014 1:04:40 pm )

    toriin tomchuud ni hoorondoo huibaldaj ulsiin horongiig ideed ilreheer ni omoorch hamgaalaal dood chuud ni toriinhoo tsagdaad aluulahaas naaguur yum bolool bj bna ene chin odoo yu bolj bna aa gaduur taiban yabj chadahaa boliloo vr hvvhedee taiban ch gargaj chadahgvi bna ene mongol uls yu bolood bgaa yum be tsaashdaa yaj amidarnaa gesen bodol ooriin erhgvi torood bh yum

  • gashuudal (May 30, 2014 1:07:42 pm )

    deed chuud ni suudalaa olj chadahgvi bgaa yum chin dood chuud ni yaj suudalaa oloh be dee toriin tsagdaad zebseg heregleh erhiig og gej neg heseg yarigdsan erhiig ni ogchih yum bol shuud buudahnee hvnee baitsgaaj bh shibdee hvn bish adguusuud mongoloor neg bolloo

  • 3000 (May 30, 2014 1:14:58 pm )

    цагдаа банзрагчаа сүүрдээсээ хүртэл айж яваарай хогчино шүү

  • ЗОЧИЗОЧИН (May 30, 2014 1:15:45 pm )

    ЦАГДААГИЙН НИЙТ БҮРЭЛДЭХҮҮНД ХАМРУУЛАЖ ЯРЬЖ БОЛОХГҮЙ,САЙН АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ЦАГДААГИЙН АЖИЛТНУУД,ХЭСЭГ БАЙГААЛДАА,ХАРАМСАЛТАЙ НЬ ЗАРИМ ЦАГДАА НАР ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛД ҮНЭХЭЭР МУУ БАЙНА,ЭНЭ ХҮНИЙ ГОМДОЛ,ҮХЭТЛЭЭ ЗОДУУЛСАН БАРИМТ СЭЛТИЙГ ХАРХАД ДААНЧ ХАРАМСМААР БАЙНА,Цагдаагийн байгууллагын нэр хүндийг энэ гурван цагдаагийн арчаагүй байдлаас болж дэлхийн хэмжээнд цацагдлаа шүү дээ,манайхны цагдаа нар бүгдээрээ ийм танхай бишшүү,хүнлэг ухалага цагдаа зөндөө байдгийм,зөвөөр ойлгоосой,Харин хамтран бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн цагдаатай хууль хяналтынхан тодохой тооцох нь ойлгомжтой,үлгэр жишээчээр шудрагаар ГУРВАН ЦАГДААД арга хэмжээ авч нийтэд мэдээлэл өхийг хүснэм.иймэрхүү маягаар цагдаагийн ажилтан ажил үүргээ зодуурын аргаар явуулаад байвал МОНГОЛД нилээд олон хүн эмнэлэг бараадаж тахир дутуу болох байхаа,иймээс урьдчилан сануулах ажлыг хийгүүштэй

  • hartsaga (May 30, 2014 1:20:50 pm )

    nutgiin humuusiinhee tsusiig ursgaj ingej tamladag banzragch metiig shorond yvuulj bandi bolgo.ymar davarchihsan lalar ve?chaddag yum bol ter shorond ochood hun zodohiig n hariy.hun hog l bolno biz de?prokuroriin murdun buusan surgaar tsagdaa nar davarch bna temuujin guai.

  • hartsaga (May 30, 2014 1:25:13 pm )

    tsagdaa nariin zugeer l huuliar ailgaj zugaagaa gargaj bga baidal.iimerhuu uildel buh heltes tasagt tsag tutamd garch bga.helj bga ni ene bolohoos.henegguidee bid zugeer orhichihdog bolohoor ene gulugnuud davarch bga yum.

  • urtem (May 30, 2014 1:53:51 pm )

    Эдгээр цагдаа нарыг яаралттай бөривчлах хэрэгтэй байна шүү дээ, Нөгөө их хууль ярьдаг Нямдорж дурак хаана байна аа

  • aa (May 30, 2014 2:05:56 pm )

    Tsagdaa .emch. shyygch.geedl tangarag urguj ajild ordog hernee araich bish bna shyy tee tangariin huuli bii bolgii mglchyydee .zygeerl yg yseg bish gedgiig oilguulii.tangarag urgsun ajiltang gemt hereg tangargaa zurchsun nyatsan hulchiisan bol changahan shiitgii.ene zub baihaa .tegej baij l saijirah baih demjeeree

  • zochin (May 30, 2014 2:51:12 pm )

    ene tsagdaa nar arai dendnee tangarag urgusun turiin tsagdaa tangaragaasa netsval hatuu shiitegdeg bh heregtei er ni tsagdaa nart neh ih humuustei deerengui haritssn humus l bdag sh de tomchuudtaigaa tegj haritsaj chaddag yum uu ugui yu bas sonin l yum

  • Anonymous (May 30, 2014 2:51:47 pm )

    Ýíý á¿õýí Òýì¿¿æèíãýýñ áîëæ áàéãàà þìàà. Òýì¿¿æèí îãöîð

  • 1 (May 30, 2014 3:29:35 pm )

    Эрийн муу…….
    Эмийн …….. Миний үг биш,олны үг.

  • Болд (May 30, 2014 3:53:56 pm )

    Сайд нь хар тамхичин

  • ddfw (May 30, 2014 4:06:39 pm )

    1. Yag 1 shil piav 2, 3 uulaa huvaaj uugaarai.
    2. Piab uusan baij mototsikl deer mordoj asaadag ni zuv uildel uu?
    3. Tsagdaa shaardsan bol shaardlagiig biyluuleh yostoi bus uu?
    4. Sogtuu yavj bgaad hun dairch gemteeh ni tegeed zuv baisiim uu?
    5. Tsagdaa bol zuv ajillasan bna oo. Zurchliin hajuugaar duugai ungurch bolohgui.
    Ene tohioldold sogtuu baij teevriin heregsel joloodohiiig zavdsan etgeed hohino ni boloh yostoi.

  • bold (May 30, 2014 4:23:32 pm )

    banzragch gedeg huuliin etgeed tsol awsandaa bayrlaj hunii erhend buduulgeer haldaj, dur zorgooroo awirlaj tur tumend yamar hun be gedgee haruulj bdag iim uhamsar n doroi buduuleg huniig yah gej ajluulj bdag bnaa eh hunees tursun blgui araatnaas garsan bish. iim uhamsar doroi huuliin medleg dutmag huneer ajil hiilgej bdag shuud ajlaas n halah heregtei uws aimgiin tsagdaagiin dargaa!!!!
    naad malaa ajlaas n halwal taarna USIIG N TSAITAL ZARGALDAH HEREGETI HUN ZODOHOOR YAMAR BDGIIG HARUULAH HEREGTEI
    neg uhriin ewer dorgihoor myangan uhriin ewer dorgio gedeg

  • bold (May 30, 2014 4:30:52 pm )

    GEHDEE hun l yum hoino ah duugee haraad gants neg yum uuj l bdag ter tsagdaa shaardlagaa zuw tawih heregtei bizdee huuliin hun geed erh medlee hetruuldeg huniig zodoj gemteeh n yawch banzragchiin zuw bish, ard tumen medeej durgui huleej awah n oilgomjtoi yamarch gesen ter tsagdaagiin buruu bn

  • yo (May 30, 2014 5:17:12 pm )

    IImerhyy hyn novshnuudiig Temyjin tembyy ni uchriig ni olj chaddaggy ium bol ah dyy ni uursduu ochood nevshirtel ni balbaad ugch boldoggym bhdaa. Bolohgy bol buudchihsan ch yadiin hend ch hereggy iim hyn sygyyd.

  • 111 (May 30, 2014 5:50:58 pm )

    Энэ хараал идсэн цагдаа нартаа толгойд нь хүн ёс, энэрэл хайрлах ёс суртахуун ухамсарт нь суулгаж өгөөчээ Тэмүүжин сайдаа. Цагдаа нарыг хараад байхад арай дэндүү юмаа.

  • цэрэн (May 30, 2014 5:53:07 pm )

    тэс сумын онцлогыг мэдэхгүй хүнд бол их хэцүү зүйл болсон юм шиг харагдаж байна харин тэс хүнийг мэддэг хүний хувьд их нарийн шалгахгүй бол үүргээ гүйцэтгэсэн цагдаа нар буруудаад дуусах байх маш хэцүү хүнтэй таарч дээ бичсэн сэтгэгдэлүүдийг харах хэрэгтэй сагсуу залуучуудийг турхирч цаашид цагдаа нараа зодох магдлалтай шүү тэсийн хөгшчүүд дандаа залуучуудаа өөгшүүлж хулгай хулал бүхэхийг хийдэг энэ хүмүүсийн зан чанарыг дархан, булган, сэлэнгэ аймгийн хүмүүс сайн мэднэ дээ

  • нутгийн дүү (May 30, 2014 5:57:37 pm )

    Чирээбал ахаа та ичих болоогүй юу нөгөө л зангаа гаргаж байна уу нутгийн ах дүү нарынхаа царайг яаж харж чадаж байна зун ойгоор очоод танайд очиж харна дү бас болсон явдалын талаар сураг дуулсан муу ээж минь худлаа хэлэхгүй дээ та мэднэ

  • mongol ulsiiin ireedvi (May 30, 2014 6:31:59 pm )

    Төрийн хувцас мөрөндөө тохсон яргачин чиний үр хүүхэд яг чам шиг болж хүмүүжиж байгаа даа бурхан минь хэрвээ чи эцэг хүн, ах хүн бол хүнийг хайрлах сэтгэл алгуу арайл байна даа Монголийн төр ийм амьтнаар дутсийн байхдаа хурдан зайлуулааач мууу зэрлэг балмад новшийг өвөө шиг минь хүнийг зоддог овооо гар юмаа Эртхэн зайл чи БАНЗРАГЧААА

  • zzz (May 30, 2014 6:49:17 pm )

    Хүмүүс яасан айхтар болооо вэ. нэг л их өс санасан хүмүүс. өөрөө согту мотоцикл унаж явж байгаад уначаад хүн гүтгэж байж болно, бас ер нь зэвүүн үгтэй, хорон хараал хэлсэн хүмүүс байдаг. сургаад өгсөн ч юм билүү. бодит байдлыг нүдээр үзээгүй байж худлаа сенсаацлах дуртай гэдэг нь

  • энхээ (May 30, 2014 7:56:44 pm )

    би энэ хүнийг хар нялхаасаа мэднэ,аймаар хөгшин л лав биш,амьдралын хатуу нугачаанд зовж зүдэрч,унаж босож яваа жирийн л нэг хөдөөгийн эр хүн,олон сайхан үр хүүхэдтэй тэднийхээ төлөө л амьдарч яваа хүн,ямар ч гэсэн цагдаа хүн зодож,модонд хүлж хонуулж болохгүй шүү,

  • 333 (May 30, 2014 8:06:01 pm )

    зарим цагдаа нар аймаар дээрэнгүй хүнтэй маш муухай харьцдаг,ёс суртахууны хувьд хэцүү хэцүү,хөдөө сумын цагдаад өөр хийх ажил байдаггүй юм боловуу,

  • ёс суртахуун (May 30, 2014 8:11:55 pm )

    Цагдаагийн албан хаагчдад ёс суртахуун гэдэг юм алга болж,яаж ч болно гэсэн сэтгэлгээг бий болгосон нь өнөөгийн төрийн арчаагүй байдал,хэт улс төржилт,хууль гууль болсон нь нөлөөлж байгаа болов уу? Энэ тохиолдолд,хатуу арга хэмжээ авч аймгийн цагдаагийн удирдлагыг сольж,ЦЕГ-т ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй юм…

  • tsagdaa (May 30, 2014 9:22:09 pm )

    Bi uuruu tsagdaa.gehdee iim hugiin murdus negtnuudee sonsoj harahlaar uneheer uur zevuutsel hureh um.uul n daraagn udaa zurchluu zasaarai ged l yvuulbal hun daraa zastsan bdag um. Sogtuu bval neg udaa gert n hurgej ugvul ter hun uhaardag um. Ydahdaa tsagdaagn ner hund deeshlej hundlel oldog um l daa.

  • okok (May 30, 2014 9:26:35 pm )

    Tuhain hvn huuliig zurchsun bj bolno gehdee araich yargiin arga hiigdeh protseesiig hiij bolohgvi ali alind ni buruu bj boloh ch mongolchuud mini huuli guuli bolsnii jishee barimtuud zalhatlaa delgegdej 1 neesee ch ichih zovhoo bolilloo . ………….Deedeh ni suudlaa olohgvi bol doodoh ni gvidlee yaaj oloh ve dee…………

  • shuuh (May 30, 2014 10:38:13 pm )

    tsagdaagin shaardlag bielyyleegyi buruu. tsaash ni ybuulaad hyn dairuulah baij ldee. Tsagdaa tusgai heregsiee heregleh estoi baih aa

  • Ачу (May 30, 2014 10:53:13 pm )

    Худал хуурмаг өс хонзон урвалт аллага цус нөж болсон ардчилсан нийгэмд жинхэнэ юм байхгүй болсон жигшүүрт цаг юмуудаа!!Цаазын ялаа сэргээж томчуудаас нь чанглаад өгөхгүй бол эзэнгүй тал уул хадаар тараасан мал адгууснаас дор болоод байна шүү!! Ерөнхийлөгчөө!!

  • Tudev (May 31, 2014 7:17:51 am )

    Temuujind holbogdolgui ch um alga,, tend ailiin huuhed algaduulsan ch ,,, temuujin l geh he he

  • uneniig helegch (May 31, 2014 8:24:09 am )

    ene hun huuli zurchsun bj bolno gelee geed huniig zodoj bolohgui shdee huuliinhan daguu arga hemjee avalgui huniig eruul mendeer ni hohirooj zodoj nohoi shig shongoos uyj gadaa honuulna gedeg hunii esond bj bolohgui asuudal edgeer tsagdaa nart arga hemjee avah zuv

  • ffffff (May 31, 2014 10:13:28 am )

    tsagdaagiin ajil hetsuu l dee hetsuu sogtuu hun mototsikli unadag ni ch buruu

  • Sanaa (May 31, 2014 10:20:52 am )

    Hereg uildsen tanhairsan blaa ch huch hereglej hunii erhend haldaj bolohgui shtee. Ajlaas ni halj hurdhan tsagdaagiin egneeg tseverleh heregtei

  • mongolchuud (May 31, 2014 12:24:16 pm )

    banzragchaar duusahgui shdee ter chingeltein zamiin tasgiin darga gej bas lalar bn genee taxi barih geed zogsoj bsan huniig huuhedtei ni doromjlood avch yasan gene tsagdaagaa shinechleechee

  • bayar (May 31, 2014 1:02:08 pm )

    Tsagdaa tsagiin naiz shde. Ard tumneeree huvtsasluulj, hoolluulj bgaagaa oilgodog teneguud shuu dee. MONGOL turiin ner, huvtsasaar dalailgaj ard tumnee deerlehsen iimerhuu tsagdaag AHIJ ERGEJ BUTSALTGUI-geer shuud ajlaas ni halah yostoi bhgui yu. Huvtsasaa tailval jinhene GULUG bolno l doo tiim tsagdaa nar. Hool huvtsasnaasaa salahaar ingej aashilsan tsagdaa shuud l gudamjind garna shde hen ch tuslahgui. Ene bol engiin shiitgel. Ingehed l ed nar amia horloh bh daa huurhii malnuud. Ayagui bol 7-r angi tugssun garuud bgaa oilgomjtoi shde…

  • zochin (May 31, 2014 1:25:25 pm )

    ene mana ubsad end tendhiin tsagaaj halh kzaak gd l zaagdsan amitad ojdg gsen yag mana ubsiin hun bol ingehgui l bsn bh

  • иргэн (May 31, 2014 9:19:25 pm )

    бас л нэг хэргээс салах гэсэн арга байна даа дарга сайд нар шалгагдаж эхлэхээрээ эрх баригч намд элсдэг бол энгийн иргэд хэвлэлээр худал үнэн юм цацаж нийгмээр өөрийгөө өмгөөлөүүлэх гээд эхлэх юм даа. нөгөө зодсон гэх цагдаа нар нь зодуулсан гээд эмнэлэг эргэж байгааг энэ хүн өргөдөл дээрэ бичээгүй л байна ш дээ. нийгмийн уур амьсал өөрчлөж байгаад цагдаа зодсон хэргээсээ салах гээд

  • Хуяг (June 01, 2014 8:07:02 pm )

    Энэ ямар хүмүүс байнаа. Хууль цагдаагийнхан чинь ард иргэдээ эсэн бусын муу муухайгаас аварч хамгаалж байх үүрэгтэй хүмүүс биз дээ. Харин эдэн шиг хүн тамлан зодож зугаагаа гаргах ёсгүй. Бүүр хүмүүстэй зөв боловсон харьцах ёстой биш үү. Арай л дэндүү байнаа. Цагдаагийн албан хаагч нарт ухамсар болон харьцааны соёлын хичээл заах хэрэгтэй. Ийм дураараа хүний хавирга хугалаад л хэнгэрэг хагалаад л арай л болохгүй биз дээ. Энэ тэгээд ариун явдал уу?

  • munhuu (June 01, 2014 8:51:48 pm )

    hooe said gua ta haana b.a temuujin novshoo

  • tumbaash (June 06, 2014 4:36:19 pm )

    цагдаа нар бүгд ийм биш. тэгэхдээ нэг л зэвүүн дээ. тэднийг бидний мөнгөөр тэжээж байгаа. харин тэд эргээд манийгаа дарамталдаг муухай зөвхөн цагдаагийн гэмээр заншил хэвшил, харьцаа бий болчихсон шүү дээ. эр хүн архи уугаад 1 шөнө эрүүлжүүлэхэд хоноход л үүнийг мэдэрдэг юм. тэд жирийн мануустай яаж харьцдаг билээ. өөр үгээр хэлбэл ухамсаргүй адгууснаас л дор ухаантай амьтад шүү дээ цагдаа нар. та минь тэдэнд бүү итгэ. миний цагдаа намайг хамгаалдаггүй дарамталж доромжилж, гудамны нохойноос дор үзэх нь энгийн үзэгдэл.

antalya rent a car