antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2014 1 comment

Цагаан хулгана өдөр

нийтлэсэн Admin

zurhaiӨнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 29. Пүрэв гараг.  Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 1.  Чөлөөт эх одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 29, 2014 10:33:09 am )

    өнөөдөр зуны эхэн сарын шинийн 1 байхад хаврын сар гэж юу бичээд байна вэ

antalya rent a car