antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2011 Comments are off

Оюу толгойд гарсан хүн амины хэргийн дараа бас нэг монгол эмэгтэй хүчирхийлэлд өртөв

нийтлэсэн Admin

Оюу толгойн гэрээ нь орчин цагийн эдийн засгийн алуурчдын гараар бүтээгдсэн гэдгийг манайхан төдийгүй гадаадынхан ч хүлээн зөвшөөрч эхэллээ. Bloomberg мэдээлэхдээ “Гэрээ хийгдсэний дараа Монголын талаас тавьж буй санал нь зөвхөн 30 жилийн дараа 50 хувь болгон өсгөх тухай хэлж буй хэрэг” гэжээ. Энэ нь нэг үгээр хэлбэл манайхнаар доог тохуу хийж байгаа мэт. Мөн FT, Aust-ralian, BBC зэрэг дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд “Монголчууд 50 хувийг эзэмших хугацаагаа наашлуулахыг хүсчээ” гэж байна. Өнөөдөр Оюу толгойн нэрээр дэлхийн улс орнууд Монголыг илүү сайн мэддэг болж байгаа аж. Оюу толгойн үйлдвэрлэл дээр ажиллаж буй хятад, монгол ажилчдын дунд байнга гардаг гэмт хэргүүд ч дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа.

Тэнд манай цагдаагийн байгууллага ажилладаггүй. Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс нь Оюу толгойгоос 220 км зайтай. Хамгийн ойрхон буюу 45 км-ын зайд орших Ханбогд сумын цагдаа нар тэнд байнга очих боломжгүй. Цагдаа зөвхөн дуудлага ирвэл очно. Хүрч очих гэсээр байтал хэргийн ул мөр баларч бүдгэрнэ. Гэтэл Оюу толгой дээр 20 гаруй мянган хүн ажиллаж байгаа. Ихэнх нь хятадууд, 7000 орчим монголчууд бий.

Тэд үйлдвэрийн бүсэд байрлах бааранд орой болгон орж үйлчлүүлнэ. Уг нь тэнд баар ажиллуулах зөвшөөрөл олгох ёсгүй. “Оюу толгой”-д үйлчилгээ эрхэлж байгаа “CIS” компанид голцуу хятадууд ажилладаг. Цөөн тооны монгол эмэгтэйчүүд нь байнга бэлгийн хүчирхийлэлд өртдөг юм байна. Хоёр гурван сарын өмнө тэнд Хүний эрхийн үндэсний коммиссынхон энэ чиглэлээр ажилладаг иргэний байгууллагуудын төлөөллийг авч очсон байна лээ. Ж.Бямбадорж дарга нь ч өөрөө очжээ. Хүний эрхийн үндэсний комиссынхон Оюутолгойгоос гадна Таван толгой дахь уурхайнууд дээр ажилласан юм. Тэдний судалгаагаар ялангуяа бэлгийн замын хүчирхийлэл ихтэй нь нотлогдсон байна. Харамсалтай нь Оюу толгой дээр одоо болтол ямар ч арга хэмжээ авсангүй. “CIS” компанийн удирдлага монгол эмэгтэйчүүдийг хятадуудтай хамт ажиллуулахгүй гэж амласан боловч талаар өнгөрчээ.

Тэнд өнгөрөгч ням гаригийн орой 20 гаруй настай нэгэн монгол эмэгтэйг хоёр хятад эр хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Энэ нь тус компанид ажиллаж байсан 35 орчим настай монгол эрэгтэйн учир битүүлгээр амь үрэгдснээс хойш 20-иод цагийн дараа болсон явдал бололтой. “CIS”-ийн гал тогоонд ажиллахаар очоод долоо ч хоноогүй байсан талийгаач монгол залууг компанийн удирдлагууд нь өөрийгөө боомилж хөнөөсөн мэтээр ярьсан нь тэнд байгаа монголчуудыг ажил хаяхад хүргэв. Гэхдээ өчигдөр орой бидний авсан мэдээллээр ажил хаялт болоогүй гэнэ.

Талийгаач нь бямба гариг буюу энэ сарын 19-нд ердийн байдгаараа л ажилдаа гарсан байв. Гэтэл маргааш өглөө нь 10 цагийн орчимд түүний цогцос хогийн пункер дотроос олджээ. Өөрийгөө боомилж нас барсан мэт харагдуулахын тулд хэн нэг нь зориудаар хүзүүнд нь оосор зүүсэн байсан гэж нэгэн эх сурвалж мэдээлж байна. Хэргийн газарт цагдаа нар үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тул талийгаачийн нэрийг одоогоор нууцалж байгаа гэнэ.

Тэр бүү хэл уг хэргийн талаар өчигдрийг хүртэл УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр албан ёсны мэдээлэл очоогүй байсан бололтой. Харин манай сонины дугаар шилжихийн өмнөхөн тус байнгын хорооныхноос З.Энхболд, Я.Батсуурь нарын гишүүд хэргийн талаар сонсоод ажлын хэсэг томилон Оюу толгой руу явуулах тухай ярилцжээ. Бараг нэг аймгийн хүн амтай тэнцэх шахуу ийм олон хүн бөөгнөрсөн газарт эрүү, иргэний элдэв гэмт хэрэг тасрахгүй нь тодорхой. Тэгээд ч тэнд хуарангийн систем тогтоод байгаа. Ар гэрээсээ алс хол, олон хоног сараар ажиллаж буй ажилчдын нийгмийн баталгаа үнэндээ алга. Тэр бүү хэл эсэн мэнд эргэж ирнэ гэх итгэл үнэмшил тун хомс болоод байна. Бааранд архи, пиво уусан ажилчид хоорондоо зодолдоно. Зодоон болох үед хятадууд нь монголчуудаа гэр оромж руу нь хөөгөөд явуулчихна. Хүний олноороо тэд илт давамгайлдаг ажээ.

Өнгөрөгч наймдугаар сард хоолноосоо болоод хятадууд бөөн зодоон үүсгэж хоёр хүн маш хүнд гэмтжээ. Зарим монголчуудын хэлж байгаагаар бол тэр хоёр нь удалгүй нас барсан бололтой. Гэхдээ энэ хэргийг хятадууд нь хэнд ч хэлэлгүй нуужээ. Мөн 50-иад хятад иргэн зодооны хэргээр нутаг буцсан сурагтай. Энэ бүхнийг ажилдаа дарагдаад суугаа ажилчдаас асуух нь илүүц биз. Тэд олигтой юм хэлэхгүйн дээр зарим нь мэдэх ч үгүй байх л даа. Харин манайхаас ажиллаж байгаа “Бамбай” зэрэг хамгаалалтын компанийнхан харсан л байж таараа. Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан хэдэн хүн бий. Тэдгээр хүмүүс Хятад, Монгол ажилчдын дунд юу болж өнгөрдөгийг гадарлах байх. Тэнд 30 ажилчинд нэг хөдөлмөр хамгааллын ажилтан оногдоно гээд дүрэм журамд нь заачихсан байгаа.

Гэвч ийм ажилтан монголчуудын дунд бараг байхгүйтэй адил байна. “Нэт” гэдэг Монголын компани л гэхэд ганцхан инженер, ганцхан хөдөлмөр хамгааллын инженер, ганцхан менежертэй байх жишээтэй. Эдгээрийг онцолж буйн учир гэвэл хүн амины болон хүчингийн зэрэг элдэв гэмт хэргийг цаашид дахин гаргуулахгүй байхын тулд Оюу толгойд цагдаагийн байгууллага байгуулж, хамгаалалтын албадтай хоршиж ажиллах нь чухал болжээ гэдгийг сануулах гээд байгаа юм. Цагдаа ажиллуулах нь Айвенхоугийн юм уу, эсвэл Рио Тинтогийн асуудал биш. Зөвхөн Монголын талын хийх зүйл. Гэвч “Айвенхоу майнз”-ын зүгээс үүнд маш их дургүйцдэг гэж тэнд байгаа монголчууд маань бас гайхацгааж байна. Хэв журам сахиулах цагдаагүй байх нь “Айвенхоу майнз”-д илүү ашигтай бололтой. Тэдний өмнө ямар нэг эрх ашгийн төлөө манай дарга нар бөхөлзөөд, цагдаагийн байгууллагаа тийш нь илгээхгүй байгаа ч юм шиг, сонин байдал үүсчихлээ, Оюу толгойд.

 

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car