Хэдхэн хоногийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр
эх орондоо ирж МАХН-ынхныг номонд нь оруулаад буцсан сурагтай. Энэ үнэн бол удахгүй Засгийн газарт хүчтэй доргилт болох нь гарцаагүй. Өдгөөгөөс хоёр жил шахмын өмнө Засгийн газар байгуулах эрхийг дээсэн дөрөөн дээр өвөртөлсөн АН-ын “бялуу” хуваах цуваанд хүссэн, хүсээгүй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” хэмээх эвсэл орж ирсэн нь хамгийн арчаагүй сонголт байв.
Энэ нь улс төрийн элдэв бужигнаан эдийн засгийн уналт, нийгмийн амьдралаас тодорхой харагдаж байна. Гологдогсод, гомдогсод, карьер нь дуусчихсан, бүр тодруулбал эрх мэдлийн төлөө сүнсээ худалдахаас буцахгүй хэсэг нөхдөөс бүрдэх эвслийн гишүүдийн сүүлчийн ганц найдвар нь АН-ын урилгыг хүлээн авах байв.
Тэдний хувьд ч дотроо битүүхэн горьдож суусан байх. УИХ-ын дугуй танхимд сууна гэж бодох нь бүү хэл зүүдэлж ч үзээгүй нөхөд Төрийн ордонд гэнэт орж ирсэн нь ард түмнийг гайхшруулаад зогсохгүй өөрсдөө ч итгэж чадахгүй байгаа нь өнөөдөр ч илт байна. Тодруулбал, өнөөдөр ч эргээ нь гараагүй нөхөд дугуй танхимд буруу зөрүү ярьж суусаар нийгмийн саарал өнгийг бий болгоход ихээхэн нэмэр хандив болов.
Итгэж ядсан хэдэн нөхдийг ийнхүү шаргал ордонд төөрч явтал АН-ынхан тэдэнтэй ил, далд гэрээ байгуулаад авсан төдийгүй өдгөө ч хууль бус зүйлтэйгээ эвлэрүүлсээр яваа нь улс орны амьдралыг улам сүйрүүлж байна. Улс орны амьдралыг сүйрүүлэхээс гадна МАХН-ын дарга Н.Энхбаярын дургүйг ихээхэн хүргээд байгаа тухай эх сурвалж хэллээ.
Энэ үетэй зэрэгцээд хууль бус чуулганы хуралдаанд хамтарч засаг барьж байгаа хүмүүсээс хамгийн ахмадаар тодорсон Л.Цог насандаа барьж үзээгүй, үзэх ч үгүй УИХ-ын даргын модон алхыг хууль бусаар ч гэсэн барьж үзсэн гээд шаргал ордон сонин ихтэй байсныг бид мартаагүй.
Харин АН, “Шударга ёс” эвсэл хоорондын гэрээнд “Улс төрийн хэлмэгдүүлэлтэд хэн нэгнийг өртүүлэхгүй байх”-ыг уг нь заасан. Далд утгаараа бол “Хэрвээ Н.Энхбаярт хорих ял өгөхгүй бол…” гэсэн шууд санааг илэрхийлж байсан ч эрх баригчид эвслийг Засгийн газартаа урьж оруулчихаад Н.Энхбаярыг яллачихсан.
Өөрөөр хэлбэл, албан тушаалд дуртай нөхдийг хулхидсан. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр ялаа бүрэн эдлээгүй өршөөлд хамрагдаж, Өмнөд Солонгос улсаас намаа шууд удирдаж байгаад гэрээний утга учир бас оршино. Магадгүй, тэр төрийг удирдалцаж байгаа биз.
Уг нь анх “Толгойных нь эргээ гараагүй” хэмээн ад үзэгдэж байсан ч З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын хувьд “Бусад хүн Засгийн газарт хамтрах, хамтрахгүй нь хамаагүй, гэрээ ёсоор засагт хамтрахгүй” хэмээн гэдийж байсан. Намынхаа даргад үнэнчээ харуулж байгаа нь тэр л дээ.
Гэтэл Н.Энхбаярын ачаар сүүлчийнхээ алтан боломжийн өмнө ирсэн М,Энхсайхан, Н.Батцэрэг, М.Сономпил нар “Эрх мэдлээ Н.Энхбаярын ялаар солихгүй” хэмээн бүлэг дотроо маргаж, эвслийн гол удирдагчаа зольж орхисон. Харин угшил удмаа, урьдын сайн харилцаагаа бодсон ч Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар гэрээ ёсоор ажиллахыг шаардах болов уу гэсэн горьдлого тухайн үед Н.Энхбаяр нарт байсан.
Үүгээр ч зогсохгүй экс Ерөнхийлөгчийг дэмжин саналаа өгсөн олон мянган хүн байсан. Даанч Ч.Улаан, Д.Тэрбишдагва Н.Энхбаяраасаа нүүр буруулж, МАХН-д “Вант улс”-аа байгуулах гэж элдэв хагарал үүсгэн Н.Энхбаярыг дагаж ирсэн хүмүүсийг намаасаа хөөсөн билээ.
Уг нь Д.Тэрбишдагвын хувьд Н.Энхбаярт илүү дотно хандах учир бий. Элчин сайд, Засгийн газрын танхимд хүртэл суудал өгч байсан хамтрагчаа тэрбээр Тэргүүн Шадар сайдын суудлаар хөнгөхөн арилжив. Түүнийг улс төрд хөтөлж оруулсан хүн нь яах аргагүй Н.Энхбаяр.
Гэтэл нэгэн цагийн андууд нь ийнхүү АН-ын угшилтай хэдэн нөхдийг даган Засгийн газарт орсон нь Н.Энхбаярын дургүйг хүргэх хамгийн том шалтгаан болжээ. Тиймээс тэрбээр удахгүй болох “Эх үрсийн баяр”-ын дараа ирж улс төрийг төвхнүүлэхээ мэдэгдээд байгаа аж.
Түүний хувьд нэгэнт эрх баригчид болон Ц.Элбэгдоржтой тооцоо бодож чадахгүй, тэгэх эрх байхгүй учраас МҮАН болон МАХН-ын зарим урвагчтай тооцоо бодох тухай яриа гарсныг үнэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Зарим нь эвслээсээ татгалзаж буй өнөө үед түүний оролцоо энэ эвсэлд туйлын их хэрэгтэй байгааг улс төрийн байдал харуулсаар байгаа. Тэгэхээр Н.Энхбаяр МҮАН-тай хийсэн гэрээний биелэлтийг юуны өмнө тулган шаардах болов уу. Улмаар шахагдаж ирсэн нөхөдтэй тооцоо бодож таарна.
Тэд бол Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар. Учрыг сөхвөл өнгерөгч сонгуулиас өмнө МАН-аас шахагдаж, улс төрийн тэтгэвэрт суухаа мэдсэн мань хоёр Н.Энхбаяр руу алгаа тосч очсоныхоо ачаар УИХ-д орж чадсан. Гэвч удалгүй Н.Энхбаярынхаа ачийг бачаар хариулсан нь хамгийн эмгэнэлтэй.
Мэдээжийн хэрэг М.Энхсайханы хувьд Н.Энхбаяр сонин биш. Тэр тусмаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг ийм амжилт үзүүлж, УИХ-д орж ирнэ гэдгийг М.Энхсайхан огт санаагүй ч байж мэднэ. Итгээгүй учраас л М.Энхсайхан Дархан-Уулд, Н.Удвал Архангайд очиж өвдөг шороодсон болов уу.
Үнэн хэрэгтээ Ч.Улаан ч итгээгүй, нэрээ дэвшүүлэх тойрог ч ой тойнд нь бууж ирээгүй учраас “Ямар ч байсан жагсаалтад нэрээ бичүүлье” гэсэн хэрэг. Ийнхүү “Шударга ёс”-ын ихэс дээдсийг хөдөө хөхөрч, гадаа гандан сонгуулийн сурталчилгаа хийж явахад гэртээ гэдсээ илээд хэвтэж байсан нөхөд жагсаалтаар УИХ-д ороод ирсэн гээд Н.Энхбаярт тооцоо бодох зүйл их бий.
Гэхдээ тэдэнтэй тооцоо бодох маш нарийн төлөвлөгөө байгаа нь тодорхой. Суудлын тоо бөглөх төдийгүй засагт ч “Давхар дээл”-тэй сууж байгаа нөхдийг шуудхан хөөж болохгүй. Тэгэхээр өөрийн итгэлт нөхдөөр турхирч, “Шударга ёс” эвслийг засгаас гаргах санал тавьж болох юм.
Ингэхийн тулд тус бүлгийнхэн хуралдаж,олонхийн саналаар засгаас гарах эсэхийг шийдэж таарна. Н.Энхбаярт үүн шиг амархан зүйл байхгүй. Монгол Улсыг тараах, эвлүүлэх тухай төлөвлөгөөг боловсруулж суусан нөхөрт энэ бол нэг их сонин биш л дээ. Иймээс тус эвслээс З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Цолмон нар эвслийн засгаас гаргахад санал нэгдэнэ.
Даргаа дэмжиж байна гэсэн үг. Тэгэхээр “Давхар дээл” тайлуулах чин хүсэлтэй байгаа Г.Уянга гээд гишүүд нэмэгдэхээр ямар ч төвөггүй засаг огцорно. Нөгөө талаараа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхэд таслагдаж байхад Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар нүхээ малтах санаатай АН-ын гишүүдтэй хошуу холбоод намын даргаа огг тоогоогүй.
Тиймээс Засгийн газраас гарах нь “Шударга ёс” эвсэлд ашиггүй хийгээд цаг нь болоогүй байгаа ч Н.Энхбаярт үүнээс өөр тооцоо бодох арга байхгүй. Тэгж л байж эднийгээ буулгаж авахгүй бол яавч болохгүй. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, М.Энхсайхан, М.Сономпил гээд Н.Удвалаас бусад нөхдийг ингэж л дарж авна.
Тэдэнд Н.Энхбаяраас өөр сонголт гэж бараг байхгүй учраас түүний атганд улам л орох болно. Ингээд “Шударга ёс” эвсэл засгаас гарахаар Н.Алтанхуягийн танхим огцорч таарна. Магадгүй Н.Энхбаяр энэ бүгдийн дараа шинэ тохиролцоо хийхийг хүссэн байхыг үгүйсгэхгүй.
В.Нэргүй
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 28, 2014 10:14:28 am )
shal duraaraa or vndesgui yum bichij tsuurhal taraah yamar hereg bdg bnaa maniihantai hamtarsan bol ih archaatai songolt boloh bsn yumuu yag tiim bj hargdaach yu ch bolohgui za yu eniig bichsen nohoi tolgoitoi nohoid helii ,,,,,,,,,,,,bitgii demii shaa geed helchii
-
Nandintsetseg (May 28, 2014 10:13:26 pm )
Энэ нийтлэл үнэн үгүйг би мэдэхгүй.Гэхдээ би Энхбаяр гуайг үнэхээр шилдэг улс төрч гэж боддог.Та хурдан биеэ тэнхрүүлж эх орон арп түмнийхээ төлөө үгээ хэлж үйлсээ дэлгэрүүлж,урт насалж удаан жаргаарай гэж хүсэн ерөөе.
-
-
anand (May 28, 2014 12:34:17 pm )
Н.ЭНХБАЯР ГУАЙГ ДЭМЖДЭГ ШҮҮ ТА ИРЭЭД ҮЗҮҮЛЭЭД ӨГӨӨРЭЙ. ТЭР МӨЧИЙГ ТЭСЭН ЯАДАН ХҮЛЭЭЖ БАЙНА. ТАНЫГ ДЭМЖСЭН ГЭТЭЛ ЗОРИУДААР СААД ХИЙСЭН АН-ыг СОНГУУЛИЙН ХАР МАШИНТАЙ НЬ ҮГҮЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ТАНД АМЖИЛТ Н.ЭНХБАЯР МАНДТУГАЙ.
-
zochinzochin (May 28, 2014 1:14:50 pm )
hoorond ni saihan yas hayah yumaa yamar yneer iim yum bichdeg boloo mungu ni hool boldog bolov uu hor boloh bolov uu
-
№1 (May 28, 2014 1:37:04 pm )
үнэндээ яс хаяжээ,чадал чинь байвал нийтлэлчид шиг зоригтой зураг хөргөө тавиад нийтлээч
-
Anonymous (May 28, 2014 2:02:39 pm )
Ene Mongoliin unen chine MAN-h bizdee chaavaasdaa iim baliaar ym hj yvah gej ARD tumniig yu gej bodood bga ym SHUURHAI.mn bas MAN.chadal ni hurehgui bolhoor turhirj bgaamuu Enkhbayar gedeg hun bol jinhene udirdagch ym bn
-
Mundag hun shu (May 28, 2014 2:06:07 pm )
Enkhbayraar udirduulmaar bn ene Altankhuyg Elbegdorj butehguee
-
hurdan ir (May 28, 2014 2:10:51 pm )
Tejeesen byruu tereg evdne gehcheer urvagchuudaa zailuulaad ULS eh ornoo ireed hugjuuleedeh Enkhbayraa bidnii ur shir diildhee bailaa
-
xaxaxaxaxa (May 28, 2014 2:13:28 pm )
MANgaruud uhtlee aij bga bhdaa xaxaxaxaxa
-
AAAAAA (May 28, 2014 2:21:02 pm )
Mongoliin hamgiin muu hun geel tolgoi ugaagaal baisan odoo ene MAN+AN uursdiine hardaa ur zeel tavij heruul hiihees uur yu hiisiin avilgal bol MANAN-d bn temtseh hiij buteeh 1nee niilj bgaad yl uguud ard iregdiihee tarhi tolgoig ugaaj turd orj luivar hiij suugaa ene heden maluudiig zailuul.Ireed ene heden maqluudtai tootsoo hii
-
Anonymous (May 28, 2014 2:23:46 pm )
Puten agaa ene hunteil uchiraa oloh baisiimdaa yuun Altankhuyg zail tsaashaa.2 hurshduuch tanigdaagui Eebee Altankhuyg 2 yu ve zail zail.
-
Anonymous (May 28, 2014 2:30:37 pm )
MAXH baigaagui bol ter MVAH yu vee zail tsaashaa Enkhbayar baigaagui bol Enkhsaikhan yu ym Terbishdavga Ulaan yu ym uudgui iim ymnuudtai tootsoo bod bod.
-
Amjilt (May 28, 2014 2:37:05 pm )
sain udirdagch hundee
-
Anonymous (May 28, 2014 2:44:43 pm )
Zovlon ih bndaa ene heden maluud chine bidniig tuilduulj duuslaa Tusgaar togtnol erh chuluu shudraga baidal ene eh orond alga uniin usult yduural hymral dampuurall ih bn.Temtsmeer bn ur huuhed mine ymar gazar usuj hun bolj ene maluudiin ur shiriig darsan guilagchid boloh bolj bndaa.Hytad 1000t malchin ch bn geh shig Xalx hujaa ch baih shig.Enkhbayariig bolon MAXH demjij bn
-
Anonymous (May 28, 2014 2:54:23 pm )
hudan ir chi yu hiihee medej bga
-
ganaa (May 28, 2014 3:42:31 pm )
ard tumen chn tuildaj bnaa ard tumnee avraarai mongoliig chn vgvi hiij bn Enkhbayr yronhiilogchoo mongoloo avar
-
zochin1 (May 28, 2014 3:51:45 pm )
yaj bodson enhbayar guai odoogiin bolon umnuh zasagt bsn humuusiin hajuud uneheer todorson todorhoi bolson lider udirdagch gdg n oilgomjtoi shuu dee…enhbayar guaitai bol mongoliin yamar ch usl turchiig zuirlej bolohgui.odoogiin ene hund uyees zuvhun ene l hun gargaj chadna…
-
МАХН гишүүн (May 28, 2014 3:55:58 pm )
henii huchin ene terbish davag ulaan nar udii zeregteigee yavj bgaagaa medej bn uu?enhbayar erinhuulugch bgaagui bol ed nar er n hen yum be?одоо тэрбишдавга улаан 2 ыг солих хэрэгтэй шүү…
-
irgen (May 28, 2014 4:52:33 pm )
ene ulaan terbishdavga 2 alban tushaaliin tuluu uhen hatan temtsej bgaa n MAXH-iin ner hundiig unagaj bn.ene bichsen zuil bol unenii l ortoi yum bn.MAXH-iin ner hund suuliin ued unaj bgan ene 2 huntei holbootoi.
-
irgen (May 28, 2014 6:35:35 pm )
Чадалтай мундаг улс төр ч шүү Энхбаяр гуай.
Эрүүл энхийг хүсье -
Anonymous (May 28, 2014 6:52:59 pm )
Энхбаярыг мэдэхгүй байж юунд нь дагаж далдагнана вэ? Тэнэг юм!!!!!!!
-
Ãàëäàí ìýýðýí (May 28, 2014 8:43:26 pm )
Энэ сэжгийн авилгачин хулгайч чинь үхээгүй юм уу
-
иргэн (May 28, 2014 8:50:34 pm )
ЗА ЗА ХӨӨРХИЙЛӨЛТӨЙ АМЬТАД Л ҮҮНД ИТГЭХ БАЙХ.ЕР НЬ УРАВСАН ШАРАВСАН ГЭВЭЛ МАН-ЫНХАНТАНАЙ Л ТООЦОО БОДОХ Л БАЙХ ШҮҮ.МАН-Д БАЙГАА ТОМХОНУУД НЬ БҮГД ЭНХБАЯРЫН ДООДОХ Л БАЙСАН ГЭСЭН ШҮҮ ДЭЭ.
-
zoshin (May 28, 2014 9:06:09 pm )
yutai ch enhbayar mundag uls turch gedgiig olon hun demjine.
-
baatar (May 29, 2014 12:05:13 am )
mundag uls torch hun gej irgen huniihaa huwid hundelj ywdag tand eruul enh sain saihniig husie
-
2 tumsug (May 29, 2014 12:51:57 am )
Terbishdavga Ulaan gesen 2 malaa zailuulaachee namiin chine ner hundiig jinhene shavhaitai hutgaj bga naad 2 chine
-
MAXH-n demjigch gishuun (May 29, 2014 12:58:41 am )
ulaan tbd 2 chine uursdiihuu ah dvv amrag sadangaa undur alban tushaald avaad yvj bga bugd medej bga.Engiin demjigch gishuud bid chine ene avilgal heel hahuuli shudraga yosnii tuluu tuushdaa temtsej baisan,baiga gevch eniig maani zuv chigluuleh hun heregtei bn TBD Ulaan 2 yaavch chadahgui mungnii humuus ym ene namiin ner hund demjigch gishuudiig doromjiloj bn.
-
Ulaan hogiin ats (May 29, 2014 1:01:08 am )
Ene Ulaan bas yu ve tsaidgui ats ve idej uuhna dendleeshdee end tend bultalzaj bgaal ymar 1 ym avaad doloochih ymaa zailuulaachee
-
shaaltuur Tb (May 29, 2014 1:03:51 am )
Terbishdavga chine ehneree araasna hutaglaj baisan novsh shuudee ene Enkhbayraa araasna shaahviidee shaahviideech gejdee shaajil yvaa biz
-
монгол (May 29, 2014 8:15:15 am )
Ямар ичдэггүй,хүн чанаргүй,адгийн шаарнууд вэ,,ноён урваач ,нохой шарваач,,гэж ясн үнэн үг вэ,ард түмний эцсийн найдвар Энхбаяр,тэр жинхэнэ удирдагч,жинхэнэ эх оронч . Хурдан ирээсэй билээ.
-
Шоогоо (May 29, 2014 8:24:24 am )
Энэ аалз үхээгүй юм уу. Үхлээ хатлаа гээд л шуугиад байсан биз дээ
-
ts (May 29, 2014 8:37:34 am )
Min dongiswoo Mongol chin teged mohgiulsin talk huwig luiwarcdad dark Orbison omhii Enhbaur Huu.terms bus tech uneher chadahgvi Dee.end setgvlc
-
a (May 29, 2014 8:57:33 am )
amnii soloi ne arilaagui teneg garuudiig yum bitgii niitluuleed baigaachi undeslelgui yum yarih yum
-
galaa (May 29, 2014 9:40:59 am )
enh bayariin ved iim hiymral dampuural bollu
-
moogii (May 29, 2014 9:41:29 am )
Enkhbayar ene tord yneheer ih dutagdaj bna shyy. mongol ulsiin dotood baidal bolon gadaad baidal yamar bna. ene hynii oron zai yneheer ih ygyilegdej bna. Enkhbayar eronhii said bsan bol mongol uls arai l iim bhgyi de.Urd ni enkhbayariig muulj bsan hymyys odoo oilgoj bgaa yum bna yneheer uls eh ornoo gesen setgeltei ynen leader hyn bsan shyy.
-
УУАААА (May 30, 2014 3:46:35 am )
ЦОЛМОН АВГАЙ МАНДУХАЙ ЮУ? МОНГОЛ УЛС ЭНХБАЯРЫН ХХК ЮУ? ТӨР БАРИСАН НАМУУД БҮГД Л ӨМХИЙЙ Ш ДЭЭ
36 Comments